С.Зоригийн аллагаас хойш цагдаагийн томчууд цүндийтэл баяжсан нь тохиолдол уу?

2008/05/15
Share |
Хүмүүс:
С.Зоригийн аллагаас хойш цагдаагийн томчууд цүндийтэл баяжсан нь тохиолдол уу?

С.Зориг алагдах үед гэрээс нь алга болсон эд зүйлсийн зарим нь хаа нэгтээгээс олдож хүчнийхэн уг асуудалд маш их ач холбогдол өгөн чанд нууцалж байгаа тухай мэдээлэл тархах болов. Эрх баригчид маш боломжийн эах сэжүүрээс лавхан атгаж чадсан учраас сонгуулийн өмнөх эгзэгтэй үед С.Зоригийн аллагын нууцыг задлахаар хүлээж байгаа юм байх. Хэрвээ энэ үнэн бол сонгуулийн үеэр амьтан хүний анхаарал татан гарч ирдэг С.Зоригийн хэрэг энэ удаа нотлох баримт сэлттэй нэлээн хүчтэй босч ирж байгаа бололтой. Уг аймшигт аллага анх үйлдэгдсэн цагаас хойш С.Зоригийн алуурчид МҮАН дотор байгаа гэсэн сэжиг таамаг, ил цагаан ярилцлагууд хэвлэлээр бишгүй л нэг цацагдаж байсан. Энэ талаар казино Д.Энхбаатар хүртэл шоронд байхдаа нэгэн хоригдолыг гадуур хэн нэгнийг нухуулахаар авч гарч байсан талаар хачин яриа сонссоноо хэвлэлээр илэрхийлж байсан билээ. Гэвч энэ хэрэг илрэх нь байтугай улам бүдгэрээд бүрхэг болоод байгааг та бид мэднэ. Гэхдээ энэ удаа аймшигт аллагын сэжүүр хөндөгдөж буйтай холбогдуулан ард иргэдийн дунд явдаг нэгэн сэжгийг дурдахад илүүдэхгүй биз ээ. С.Зоригийн аллага гарсанаас хойш цагдаа, хүчний байгууллагын дээгүүр албанд очсон хүмүүс гэв гэнэт баяжсан явдал олон түмний анхаарлыг маш их татдаг юм. Хаана л үнэтэй зоогийн газар байна, тэнд цагдаагийн томчууд хоол унд идэж, Монголд ямар л ашиг унацтай наймаа байна тэр бүхний ард цагдаагийн томчуулаас заавал нэг хүн зоолттой байх болсон зэрэг нь жирийн л нэг бизнесийн жам ёсны тохиолдол гэхэд хэцүү. Тэгэхээр магадгүй цагдаагийн томчууд С.Зоригийн хэргийн бүх нууцыг гартаа оруулчихаад энэ хэрэгт холбоотой нэр нөлөө бүхий хүмүүсийг ч юм уу улс төрийн хүчнийг шантаажлан баяжиж хөлжсөн юм биш биз гэдэг хардлага төрүүлж байгаа юм. Хамгийн анх С.Зоригийн хэрэгт авагдсан байсан чамлахааргүй баримтууд захаасаа үрэгдэж алга болсоор өдий хүрсэн нь ч үүнийг нотлох шиг санагддаг. Нэг баримт алга болгоход шанд нь гурван давхар хаус ч юм уу бүхэл бүтэн үйлчилгээний төв бэлэглэдэг байсан юм биш биз.

Эх сурвалж: Ноцтой мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.