НӨАТ-ын босгыг өөрчлөх нь цагаа олсон асуудал

2013/06/14
Share |
Хүмүүс:
НӨАТ-ын босгыг өөрчлөх нь цагаа олсон асуудал

НӨАТ-ын босгыг 200 сая болгон өөрчлөх Онлайн хэлэлцүүлэгт “Наран төвхөн” ХХК-ийн захирал М.Мягмардулам өөрийн байр суурийг илэрхийлж байна

НӨАТ-ын босгыг 200 сая болгох асуудалд та ямар байр суурьтай байна вэ? Яагаад? 

НӨАТ-ыг 50-100 сая эсвэл босгогүй болгож 1-5 хувиар нийт иргэд татвар төлдөг болох нь зүйтэй юм. 200 сая болгохоор улсын төсөвт хүндрэлтэй зүйлүүд гарч ирж магадгүй. Өнөөдрийн байгаа 10 сая гэдэг нь жижиг дунд үйлдвэр эрхэлдэг хүмүүст маш хүндээр тусч байна. Энэ НӨАТ-аас болж хаалгаа барьж байгаа жижиг бизенис эрхлэгчид олон байгаа. Энэ хуулийн өөрчлөлт ард түмэнд хэрэгтэй байгаа тул Онлайн парламентаас явуулж байгаа хэлэлцүүлэг цагаа олсон зөв зүйл гэж харж байна.

Өнөөдрийн НӨАТ аж ахуй нэгжид хэрхэн нөлөөлж байна вэ?

НӨАТ-ын тухай хуульд зарим нэг зүйлийг орхигдуулсан нь хуурамч тайлан гаргахад хүргэж байна. Зардлын падаан НӨАТ-ын падаан тусдаа байх нь буруу зүйл юм. Зардал гаргах нь нөгөө талдаа орлого болж, нөгөө талын нэмүү өртгийг тусгасан байдаг. Гэтэл нэг талдаа зардал болоод байхад нөгөө талд нь НӨАТ-ын падаан өгөхгүй байгаа нь худалдан авагч талыг борлуулагч талын НӨАТ-ыг төлөхөд хүргэж байна.

Таны бодлоор НӨАТ ямар байвал эдгээр асуудлууд арилна гэж үздэг вэ?

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ААН-ийн орлогын босгыг нэмэгдүүлэх нь гол нь биш юм. Харин бүгд орлогоо тайлагнаж далд эдийн засгийг бууруулах нь чухал болоод байна. Буцаан олголт гэдэг зүйлийг л сонгодог утгаар нь хэрэгжүүлбэл энэ дарамт  гээд байгаа зүйл багасна гэж бодож байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.