Т.Баасансүрэн: Б.Бат-Эрдэнэ нийгмийн захиалга ч байж мэднэ

2013/06/14
Share |
Хүмүүс:
Т.Баасансүрэн: Б.Бат-Эрдэнэ нийгмийн захиалга ч байж мэднэ

СГЗ Т.Баасансүрэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонжин бичжээ. Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг нэлээд үнэлэн бичсэн байна. Тэрбээр “Ардын намаас Ерөн-хийлөгчид нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг хүмүүс сонирхон харж, юу ярьж хэлэхийг нь анхааралтай ажиг¬лан шинжиж байна.  Шинэ хүнийг ер нь ингэдэг шүү дээ. Ца-хиагийн Элбэгдоржтой харьцуулан жишиж байна. Урьд нь Монголын ард түмэн аварга бөх гэдгээр нь сайн мэддэг байсан бол өнөөдөр түүнийг улстөрч гэдэг өнцгөөс нь илүүтэй тольдон шинжиж байна. Миний нэр цэвэр, миний гар цэвэр, миний сэтгэл цэвэр гэсэн үг нь түм буман хүний чихэнд маш содон сонсогдсон. Өнөөдөр ингэж хэлчих зоригтой аавын хүү манай улстөрчид дотор өдрийн од шиг цөөрснөөс тэр. Иргэд сонгогчид ийм хү¬нийг үгүйлэн хайж байж тун болзошгүй. Нийгмийн захиалга ч юм билүү, хэн мэдлээ.

 

Монгол бөх бол жу¬даг¬тай эрсийн наадам байдаг гэж тэр нэгэнтээ хэлсэн удаатай. Улстөрд ч хүний жудаг яах арга¬гүй хэрэгтэй л дээ. Ялан¬гуяа өнөөгийн цаг үед. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн эр хү¬ний жудаг эх орны баял¬гийн ашиглалт, тэгш хуваарилалтын асуудал дээр илүү тод мэдрэгддэг. УИХ-д гурван удаа сонгог¬дож ажиллахдаа тэр Тужийн нарсыг сэргээх үйлсийг манлайлж, Хэрлэн голын гольдролыг өөрчлөхгүй гэж чанга дуугаран тэмцэж байв. Оюутолгойн эрдэнэс баялгаас Монголын ард түмэн ашиг хүртэх эрх¬тэй гэж анхалж дуугар¬сан, түүнийхээ төлөө туйл¬бартай тэмцэж байгаа цөөхөн нийгмийн зүтгэлтний нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Монголд өнөөдөр ашигт малтмал, эр¬дэнэс баялгийн төлөөх тэмцэлдээн болж байна. Нам хөдөлгөөнөөрөө, бүлэглэл фракцаараа тал¬цан хуваагдаж ганцхан удаа олдох алтан боломжийг алдалгүй гүйцэд ашиглан баяжиж хөлжихийн төлөө улайран зүтгэцгээж байна. Монголын нийгмийн хамаг муу муухай, тэмцэл зөрчил бүхэн үүнээс үүдэлтэй. Монголд баял¬гийн хараал нүүрлэж байна гэж ярьж, бичиж байгаа нь үнэн.

Ийм эгзэгтэй, ноцтой цаг үед нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн “Ямар нэгэн бүлэглэл, фракцын шошготой явсан ганц ч өдөр надад байхгүй, цаашид ч байхгүй” гэж мэдэгдсэн нь зөвхөн улстөр судлаачдын тө¬дий¬гүй нийт иргэд сон¬гогчдын анхаарлыг эрхгүй татсандаг. Энэ бол хэр бар¬гийн хүнд тэр бүр бай¬даггүй ховор нандин чанар юм. Хүнлэг чанарын нэг гарцаагүй баталгаа мөн” хэмээн бичжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.