“ХҮННҮ ЭЙРЛАЙНЗ”-ЫН 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУВЬЦААГ ХЭН АВАХ ВЭ

2013/06/14
Share |
Хүмүүс:

МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон тус компанийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүх хоёр өдрийн турш хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хэрэгт сэжигтнээр 12 хүнийг шалгуулсан, эрэн сурвалжилж байгаа баримт цагдаагийн байгууллагад бий. Тэднээс Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас гэм буруутай нь хангалттай тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон юм. Ү.Цэцэгмаагийн хувьд түүний дансаар их хэмжээний ам.доллар Хонконгоос орж ирсэн байсан билээ. Б.Мандах баярын эзэмшлийн “Монгол керамик” компанийн дансаар мөн их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн байсан юм. Энэ хоёр хүнд холбоотой үйлдэл нь хангалттай нотлогдоогүй учраас прокурор өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн бололтой. Харин бусад холбогдогчдыг хэрхэх бол гэсэн хүлээлт нийгэмд төрөөд байгаа нь нууц биш. Шүүх хурлын шийдвэр болон хэргийн бусад оролцогчдын талаарх шинэ мэдээлэл бидэнд ирсэн юм.

ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ОЛСОН ХОЁР БАЙРЫГ ШҮҮХ ХУРААСАНГҮЙ

МИАТ компанийн удирдлага болох Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн, Р.Бат-Эрдэнэ, Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Суурьтогтох, “Го ломт” банкны салбарын захирал асан Г.Саранчимэг нарт шүүх 11-13 жил хорих ял оноож, Эрүүгийн хуулийн 166.1.3 дахь хэсэгт заасны дагуу мөнгө угааж, хууль бусаар олсон орлогыг нь хураахаар шийдвэрлэсэн. Банкны данс, хадгаламжид байсан мөнгө, компанийн хувьцаа, байр, автомашиныг улсын орлогод хураан авах шүүхийн шийдвэр гарсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Гэвч шүүх хууль бус орлогоор худалдаж авсан зарим эд хөрөнгийг нь хурааж авах шийдвэр гаргаагүй талаар эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, энэ хэрэгт 11 жил нэг сарын хорих ялаар шийтгүүлсэн МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны хоёр байр шүүхийн шийдвэрээс гадуур үлджээ. Яагаад ингэсэн нь тодорхойгүй. Магадгүй өөр хүний нэр дээр байдаг болохоор хураах шийдвэр гаргаагүй байж болох. Гэвч Эрүүгийн хуульд зааснаар хууль бус орлогоор авсан эд хөрөнгийг хураах заалттай.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Ц.Орхон Хонконг, Японоор дамжуулан угаасан мөнгөнөөсөө ээж Т.Жавзанпагмынхаа нэр дээр Хан-Уул дүүргийн XV хороонд байр авсан байгаа аж. Мөн тус дүүргийн XI хорооны нутаг, “Lights Residence” хотхонд авга дүү болох С.Лхагвасүрэнгийн нэр дээр байр авсан байна. Мөрдөн байцаах болон прокурорын байгууллагынхан уг хоёр байрыг хууль бус эх үүсвэрээр худалдан авсан, тодруулбал Ц.Орхон угаасан мөнгөөрөө авсан гэдгийг тогтоосон юм байна.

Ч.Хоролсүрэн нарын нэр дээрх хувьцааг улсын орлого болгоно

“Монголиан эйрлайнз” нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад ЗТЯ болон ШӨХТГ-ын шаардлагаар “Хүннү эйрлайнс” хэмээн нэрээ өөрчилсөн агаарын тээврийн компанийн үүсгэн байгуулагч нь МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон Ч.Хоролсүрэн. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Хүннү эйрлайнз” компанийн ТУЗ, хувь нийлүүлэгчээр “Голомт” банкны захирал Д.Баясгалан, МАК-ын Б.Нямтайшир нараас гадна “Монголиан эйртранспорт групп” компани бүртгэлтэй байгаа юм. “Монголиан эйртранспорт групп” компанийг үүсгэн байгуулагч нь Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох, С.Батхишиг нар байдаг гэх. Шүүхийн шийдвэрээр Ч.Хоролсүрэн, Ч.Суурьтогтох нарын хувьцааг улсын орлого болгохоор болсон юм. Бидний авсан мэдээллээр зөвхөн Ч.Хоролсүрэнгийн “Хүннү эйрлайнз” компанид эзэмшдэг хувьцаа гэхэд 11 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнийх байгаа аж. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа буюу Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд энэ хэмжээний хувьцааг өөрийн болгохын тулд улстөр, бизнесийн томоохон бүлэглэлүүдийн дунд ширүүн өрсөлдөөн явах бололтой.

Д.Сугар, С.Батхишиг нарын үйлдэл хахуулийн шинжтэй

МИАТ-ын гэх хэргээс сугарч үлдсэн хүн бол ТӨХ-ны даргаар ажиллаж байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй дархан суудалд сууж буй Д.Сугар. МИАТ-ын гэх дуулиант хэргээс түүнд холбогдох хэсгийг нь тусгаарлан авч үлдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний дараа дахин шалгахаар болоод байгаа. Энэ хугацаанд хууль хяналтын байгууллагынхан зүгээр суугаагүй бололтой. Д.Сугартай холбоотой хэд хэдэн ноцтой үйлдлийг тогтоож, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорт дахин тавих сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сугар МИАТ-ын гэх хэрэгт холбогдогчдын хууль бус шийдвэрээр Японд суух төлөөлөгчийн зөвлөх нэрийн дор цалин авч, тус улсад болон БНСУ-д үл хөдлөх хөрөнгө авахуулсан гэх үйлдлээс гадна төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилсан хэд хэдэн ноцтой баримтыг хуулийн байгууллага тогтоосон гэнэ. Түүний дунд Аса циркээс гадна өөр хэд хэдэн объект буй гэнэ. МИАТ-ын гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаад шүүхээр хэрэг нь шийдүүлэлгүй үлдсэн өөр нэг хүн нь С.Батхишиг. Мөрдөн байцаалтын явцад С.Батхишиг, Д.Сугар нарын авлига, хээл хахуулийн шинжтэй ноцтой баримтууд олдсон учраас хэргийг нь Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртэл тусгаарлан авч үлдэж, шалгаж эхэлсэн юм байна. С.Батхишигийн үүсгэн байгуулалцсан “Монголиан эйртранспорт” компанийн санхүүгийн баримт, “Транс трейд” банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн тайланд зээл нэрээр халхавчлан хахууль өгсөн байж болзошгүй үйлдлүүд тогтоогдсон гэх мэдээллийн прокурорын байгууллагын эх сурвалж өгсөн юм.

Л.Галтыг Японы цагдаагийнхан манайд шилжүүлэх үү

МИАТ-ын гэх хэрэгт холбогдсон хүмүүсээс шалгуулалгүй үлдсэн ганц хүн нь Япон улсад суух тус компанийн төлөөлөгч Л.Галт. Л.Галтыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж өгөөч гэсэн хүсэлтийг хуулийн байгууллагынхан Интерполд тавьсан юм байна. Гэтэл Интерполын Монголын товчооныхон “Сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоолыг өөрт нь танилцуулж, гарын үсэг зуруулсан байх шаардлагатай” хэмээсэн сурагтай. Манай хууль хяналтын байгууллагынхан өөр шугамаар Л.Галтыг олж өгөөч гэсэн хүсэлтийг Японы талд тавьсан бөгөөд Японы талаас манай прокурорын байгууллагад “Л.Галт гэдэг хүн Япон улсад амьдарч байна” гэсэн хариу ирүүлжээ. Харин манай талд шилжүүлж өгөх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Л.Галт Японд тийз борлуулах “Чингис травел” гэдэг компани байгуулж, түүгээр дамжуулан МИАТын онгоцны тийзийг зарж ашиг олж байсан гэх албан бус мэдээлэл байдаг юм билээ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñêîðîñòü ÿðîñëàâëü ЗакладкР¸ россыпь в Кунгуре крэка купить Амфа Севск Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ наркотиРºÐ¸ наложенР½Ñ‹Ð¹ платёж бошки в Чермозе карта на дропа купить экстази купить украине галоперР¸Ð´Ð¾Ð» Ð»ÑƒÐºÐ¾Ð¼Ð¾Ñ€Ñ ŒÐµ ñîëü çàêëàäêè ñïá Блог народноР³Ð¾ депутатР° дурман семена Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия Купить трамадоР» в Вязники как пройти тест на наркотиРºÐ¸ лактон это мдма купить в москве купить соль закладкР¸ Купить бошки в Сергиев Посад-7 çàêëàäêà ôåí купить рега купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в спб скачать Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ спайс регистрР°Ñ†Ð¸Ñ емайл без телефонР° смесь львишка микс закладкР¾Ð¹ новокузР½ÐµÑ†Ðº rclegal экстази в туле купить çàêëàäêè ã ìîñêâû купить метадон киев закладкР¸ Ð·Ð½Ð°ÐºÐ¾Ð¼ÑÑ ‚ва спайс можно ли Ð¾Ñ‚Ð¿Ñ€Ð°Ð²Ð¸Ñ ‚ÑŒ почтой лекарстР²Ð° способ курения соли купить Перец Бакал закладкР¸ в москве ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Купить методон в МалгобеРºÐµ купить МефедроР½ Ð¢Ñ€ÑƒÐ±Ñ‡ÐµÐ²Ñ Ðº
IP:5.188.216.73  2018-01-06 01:04:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.