Дорноговийн засаг П.Ганхуяг тэргүүтэй дарга даамлуудын эхнэр, охидууд баганаас доош сууж, мөрнөөс дээш хардаггүй гэнэ үү

2013/06/17
Share |
Хүмүүс:
Дорноговийн засаг П.Ганхуяг тэргүүтэй дарга даамлуудын эхнэр, охидууд баганаас доош сууж, мөрнөөс дээш хардаггүй гэнэ үү

Дорноговь аймаг тийш шинэчлэлийн Засгийн газар хөгжлийн шан татахаар зэхэж буй. Өөрөөр хэлбэл тус аймгийн Сайншандад аж үйлдвэрийн паркийг барьж байгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор хүн амын тоо өсч, тус аймагт сайн удирдлага ус агаар мэт хэрэгтэй байгаа. Харамсалтай нь Дорноговийн засаг ноёнтон П.Ганхуяг тэргүүтнүүд аймгаа алсын хөгжил рүү бус ойрын ангал руу чирж яваа бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван эрхэм нэр дэвшиж байгаа. Тэдний хоёр нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Сүүлд түүхэн дэх анхны эмэгтэй нэр дэвшигч гэгдээд буй
Нацагийн Удвал тус аймагт сонгуулийн сурталчилгааны хүрээнд ажиллах үеэр П.Ганхуяг засаг ноёнтон дарга, даамлаа дагуулаад зугтаагаад өгчээ. Нэр дэвшигч иргэдтэй хийх уулзалтын үеэр эрхэм Засаг дарга П.Ганхуяг болон бусад төрийн захиргааны байгууллагын дарга, даамлуудыг харагдах болов уу гэсэн ч нэг ч харагдаагүйд Дорноговьчууд, тэр дундаа эмэгтэйчүүд ихэд дургүйцсэн байна.

Төрийн байгууллагын өмнө хүлээгдсэн үүрэг бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг өөрсдийн эрх, үүргийн дагуу хүлээн авч, харьяа нутаг дэвсгэртээ байх хугацаанд шаардлагатай бүхий л нөхцөл байдлаар хангах явдал. Гэтэл мань П.Ганхуяг эмэгтэй хүн төрийн тэргүүнд нэр дэвших ёсгүй гэж үзсэн үү яасан, Н.Удвалыг Дорногвьд ажиллах үеэр үүргээ үл тоож, төрийн эсрэг тэрслүү үзэл гаргажээ. Нэг үгээр Дорноговьд эмэгтэй хүн төрийн тэгүүн битгий хэл төрийн албанд ч ажиллаж болохгүй гэж үздэг нэгэн бололтой юм. Ямар сайндаа эрхэм Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын дарга даамлуудын эхнэр, охидууд баганаас дээш гарч суудаггүй, мөрнөөс дээш харцаа өндийлөгдөггүй байх гэсэн эмгэнэлтэй ч гэхээр яриа Дорноговийн ард иргэдийн дунд ам дамжин нисч явна.

Уг нь П.Ганхуяг засаг ноёнтон Ардчилсан намын угшилтай, ардчилсан нэгэн. Гэхдээ тэрээр ардчилал нэрэн доор арьсаа нуусан анархистуудын нэг болж таарлаа. Тэрээр Засаг даргын сэтэр зүүнгүүтээ л төр, захиргааны байгууллагуудын ажилтны 60 орчим хувийг халж, сольсон тухай яриа нь хэдэн жил өнгөрсөн ч өнөө хэр намжаагүй байдаг юм билээ. Тэгвэл энэ удаад ч хар мөртэй жим татуулан зугтаасан явдал нь мөн л намын ялгаа гаргав уу, хүйсээр ялгаварлан гадуурхав уу гэдэг бараан асуултыг Дорноговьчуудад үлдээжээ. Ажил үүргээ умартан зугатаж, ард түмнээ доош нь хийж, эх хүнээс төрөөгүй юм шиг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан чинь шинэчилэл үү, шударга байгаа явдал уу гэдгийг Дорноговьчууд Засаг дарга болон дарга сэтэртэй бүхнээс асуухад хүрээд байгаа бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.