2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалт

2013/06/17
Share |
Хүмүүс:
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалт

УИХ-ын 2012 оны сонгуулиар гадаадад суугаа Монголчууд анх удаа сонгуульд саналаа өгөх эрхээр хангагдсан юм. Монгол улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт 2012.05.11-нээс 30-ны өдрийг дуустал гадаадад суугаа 4,320 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлснээс Сонгуулийн Ерөнхий Хороо 4,276 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулжээ.

Санал хураалтын ажиллагаа 39 салбар комисст, тухайн орнуудын цагаар 2012.06.10-ны өдрийн 07.00-20.00 цагийн хооронд явагдаж, эцсийн байдлаар нийт 2,779 сонгогч өөрийн дэмжиж буй нам эвслийн төлөө саналаа өгсөн нь анх бүртгүүлсэн сонгогчдын 65% болсон байна.

Бид Сонгох Эрхтэй клуб нь сонгуулийн өдөр буюу 2012.06.10-нд Монгол улсын иргэд хамгийн ихээр төвлөрсөн Вашингтон, Сан-Франциско, Сөүл, Лондон, Токио хотуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нийт 711 сонгогчоос RANDOM SAMPLING aргачлалаар 249 сонгогчийг түүвэрлэн (нийт сонгогчдын 9%) санал асуулга хийж Монголын анхны EXIT POLL судалгааг амжилттай хийсэн билээ.

Бид Сонгох Эрхтэй клубээс EXIT POLL cудалгааны дүнг 2012.06.13-ны өдөр өөрийн вэб хуудсаар дамжуулж интернэт орчинд танилцуулсан нь олон нийтийн дунд ихээхэн дуулиан тарьжээ. Гэхдээ энэхүү судалгаа нь Монгол улсын газар нутагт амьдарч буй нийт иргэдийн сонгуулийн дүнг илэрхийлэх, таамаглахыг зориогүй, харин бидний сонгосон зорилтот бүлэг буюу гадаадад суугаа Монгол улсын иргэдийн санал өгч буй байдал, хандлагын тухай судалгаа байж ирснийг цохон тэмдэглэх нь зүй.

Энэхүү судалгааг явуулахад Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (1999), Америкийн Монголчуудын Даяар Монгол Сонин (2002), Сан Франциско дахь Замдаан сэтгүүл (2002), Вашингтон дахь Монгол Соёлын Төв (2004) болон Их Британи, Герман, Япон, Герман, Солонгос дахь Монголчуудын холбоо, нийгэмлэгийн идэвхитэн гишүүд, оюутан залуус идэвхитэй оролцсон байна.

Exit poll гэж юу вэ?

EXIT POLL нь сонгогчийг сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөөд ГАРЧ ИРСЭН ДАРУЙД "Та аль нам/нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бэ?" гэсэн ганц асуулт бүхий санал асуулгын хуудас бөглүүлж, битүүмжилсэн хайрцаганд хүлээж авдаг маш энгийн горимтой, гадаадын олон оронд түгээмэл судалгаа юм. Энэхүү судалгаанд оролцогчид зөвхөн цаасан дээр сонгосон нам, нэр дэвшигчээ дугуйлах бөгөөд өөр нэмэлт мэдээллээ өгөх шаардлагагүй байдаг. EXIT POLL судалгаа нь бодит мэдээлэлд анализ хийж, хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд баримталдагаараа онцлог.

Ингээд та бүхэнд 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба харьцуулалтыг танилцуулж буйг хүлээн авна уу.

Бид Сонгох Эрхтэй клуб
www.facebook.com/ElectionMN
www.twitter.com/ElectionM 
www.youtube.com/ElectionMN

• СЕХ Гадаад улсад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг анх удаа зохион байгуулав:http://www.gec.gov.mn/details/435
• Гадаадад байгаа монголчууд саналаа өгч дууслаа: http://songuuli.news.mn/content/110751.shtml
• Гадаадад байгаа 2777 монгол иргэн саналаа өглөө: http://ipost.mn/news/read/1169
• EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа:
http://www.dayarmongol.com/index.php/stories/news-stories/mongolia/7357-exit-poll-6
http://www.sainbayar.com/2012/06/exit-poll_14.html
• Exit Poll of Diaspora Voters (in English): http://blogs.ubc.ca/mongolia/2012/exit-poll-of-diaspora-voters/
• Эрхүүгийнхэн тэргүүлж, Парис “баян ходоод” болов: http://songuuli.news.mn/content/110709.shtml

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Велиж купить Снег ЗакладкР¸ шишки в ЗмеиногР¾Ñ€ÑÐºÐµ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Нижнем НовгороР´Ðµ ЗакладкР¸ в Рязани ЗакладкР¸ MDMA в РыбинскРµ Купить ГертрудР° Шахунья Гашиш телеграР¼Ð¼ Ð‘ÐµÑ€Ñ‘Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ купить Снег Цирус лекарстР²Ð¾ Ð¸Ð½ÑÑ‚Ñ€ÑƒÐºÑ †Ð¸Ñ состав Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Щигры Эдель, отзывы, телефон и часы работы в Орле Бошки в ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ Ðº-7 Купить DOMINO ВихоревРºÐ° Купить Бутик Чехов Купить закладкР¸ лирика в ПавловсРºÐµ НаркотиРºÐ¸ в Котове Купить Герыч Рыльск ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ jwh купить купить закладкР¸ Купить lsd в Чехов Купить Кокс СердобсРº Купить БеладонР½Ñƒ Кизел Купить конопля ÐžÐºÑ‚ÑÐ±Ñ€ÑŒÑ Ðº Купить Кокос ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Купить Спиды БолоховР¾ Курить шишки Купить закладкР¸ россыпь в Чехов-3 ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Катав-ив
IP:185.251.70.67  2018-07-12 15:40:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.