МАН-ынхан Д.Арвин гишүүний уулзалтыг тарааж, иргэдээ нийгмийн гарлаар ялгаварлав

2013/06/17
Share |
Хүмүүс: Дашжамц Арвин | 
МАН-ынхан Д.Арвин гишүүний уулзалтыг тарааж, иргэдээ нийгмийн гарлаар ялгаварлав

УИХ-ын чуулган завсарлаж ойрын өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр БЗД-ийн тавдугаар хороо буюу монелийн иргэдтэй уулзалт хийж өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан хуулийн төсөл болон хийж буй ажлаа танилцуулжээ. Харамсалтай нь энэ үеэр тус дүүргийн МАН-ын дэд дарга н.Эрдэнэбаяр хэвлэлийн ажилтан н.Сэржямц нар хүч хэрэглэн Д.Арвин гишүүний иргэдтэй хийж буй уулзалтыг тарааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна.

 

Тэд УИХ-ын гишүүн Д.Арвинг “Иргэдтэй нууц уулзалт хийж, мөнгө тараалаа, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн тархи угаалаа” гэх зэргээр түүн рүү дайрсан байна. Ингэхдээ тэд камераар бичлэг хийж “Та яасан их мөнгө тараадаг, ямар баян юм бэ” гэх зэргээр өдөөн хатгажээ.

 

Тэдний эл үйлдлийг таслан зогсоохыг шаардан иргэд бичлэг хийхийг нь болиулах гэхэд хэвлэлийн ажилтан гэх н.Сэржамц гэх эмэгтэй “Эмэгтэй хүний биед халдлаа” гэх зэргээр эсэргүүцэн үймээн үүсгэсэн байна. Иргэдийг өдөөн турхирч Д.Арвин гишүүний эсрэг хөдөлгөх санаа агуулж байсан уг эмэгтэйн хүсэл нь биелээгүйд бухимдаж камер эвдэрлээ хэмээн Д.Арвин гишүүнээс долоон сая төгрөг нэхэмжилж биед халдаа хэмээн шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулжээ. Нэгэнт зорьсон хэрэг нь бүтээгүй н.Сэржамц гэх эмэгтэй өөрийнх нь биед халдсан гэмтэж бэртсэн хэмээн өөрийгөө өрөвдүүлж, өрөөлийг жигшүүлэх ажил хийж явна. 

 

Тэд эл үйлдлээрээ Д.Арвины гишүүний мууг үзэх гэсэн биш дүүргийнхээ иргэдийг нийгмийн гарал үүслээр нь ялгаварлан доромжилсон үйлдэл боллоо. МАН-ын зүгээс Д.Арвин гишүүнийг гүтгэн гүжирдсэн анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь түүнийг өөрийн эзэмшлийн “Их өргөө” компанийнхаа байранд ажиллаж байхад нь иргэдийг цуглуулж мөнгө тараасан зэргээр УИХ-ын гишүүнийх нь нэр төрд нь халдаж байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!