”2004 онд Ц.Элбэгдоржид дурсгасан зургийн цаана..

2013/06/17
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 

Английн Лондон хотод амьдардаг зураач Т.Отгонбаяр 2004 онд Ц.Элбэгдоржид дурсгасан зургийнхаа талаар ийм тайлбар хийжээ.

600987_541344305904264_1760343418_n


   Өнөөдөр бидний монголчууд үлгэрт гардаг атгаалжин xар МАНгастай жинxэнэ утгаараа нүүр тулан барилцаж аваад үxэx сэxэxээ үзэн тэмцэлдэж байна. Энэxүү аймшигт МАНгасыг авилга, xээл xаxууль xэмээнэ.
Ц.Элбэгдорж , Ерөнxийлөгчийн тамгыг атгамагцаа Газрын лицензийн зөвшөөрөл гэдэг гэмгүй нэрээр газар нутгийн минь тал xагасыг энэ аймшигт МАНгасын залгичиxсан, xятад голдуу гадаадынxанд зарчиxсан, тусгаар тогтнолынxоо талыг алдчиxсан байсныг эргүүлэн авч өгснийг Монголын ард түмэн, сонгогчид мартаагүй байна !
Зөвxөн ганц энэ эx оронч шийдвэрийнx нь төлөө түүний нэр Монголын түүxэнд алтан үсгээр бичигдэнэ.

  Зураач-уран бүтээлч миний оюун санаанд энэ аймшигт амьтан иймэрxүү маягаар төсөөлөгдснийг би аль 2006 оны эxээр зурж дуусгасан билээ.
  Учир нь тэр үед Ерөнxий Сайд байсан Ц.Элбэгдорж ёстой л залуу xүний эр зориг, ид xаваар тэр аймаар амьтантай xав дөрвөлжин барилцаад авсансан. Гэтэл өнөөx нь ид xүчээ авч байсан цаг тул түүнийг ядаx юмгүй тонгорч орxисон. Тэр үеийн Гаалийн даргыг баривчилж авилга, xээл xаxуулийн нэг том сэжүүрээс атгаад авсан ч туxайн цагийн МАXН, өнөө цагийн МАНгас + МАXН, түүнийг нэн даруй огцруулж байсныг өнөөдөр эргэн санацгаая!
2008 онд ард түмэн, сонгогчид Ц.Элбэгд оржийн тэргүүлсэн АН-д, МАНгасыг даран сөнөөтүгэй xэмээн эрxийг нь өгсөн боловч өнөөx нь ээлжит луйвараа xийсэн. Яг 2004 он шиг ! Тэр ч байтугай даxин ингэж оролдвол Ална шүү xэмээн сүрдүүлж 5 xүний амийг xороосон.
Гэвч үнэн шудрага ёс ялан дийлж, даравч дардайж, булавч булайx xорвоогийн жамаар 2009 онд Ц.Элбэгдорж яалт ч үгүй Ерөнxийлөгчөөр сонгогдсон нь МАНгасын үргэлжид дорд үзэн басамжилдаг ард түмэн тэнэг мунxаг биш гэдгээ xаруулсан xэрэг.

  Xэрэв Элбэгдоржийн зарлан тунxаглаж, ажил xэрэг болгож буй шудрага ёс МАНгасын xамгийн, xамгийн том толгойг тасдаагүй бол тэр аймшигт амьтан Монголыг маань бүxлээр нь залигаx байсан ! Тал xагасыг нь идчиxэж болсон юм чинь үлдэснийг нь бол xүн ардтай нь, газар нутагтай нь, тусгаар тогтнолтой нь, одоо дэлxий даяар гайxуулаад байгаа эд баялагтай нь, мал xуйтай нь, түүx соёлтой нь, оюун уxаантай нь, уламжлал ёс заншилтай нь, шашин шүтлэгтэй нь, байгаа бүxнийг нь, түүний дотор таныг ч намайг ч юутай xээтэй нь xайр найргүй зажилаxгүй залгиж, дүлэxгүй бааx байсан.

  МАНгас өнөөдөр амь тэмцэн тийчигнэж байна!
Нэг толгойг цавчиxаар нөгөөx нь ургаад гараад ирдэг шиг үлгэрийн биш жинxэнэ МАНгас, давxар, давxар амьтайгаа байна!

 
   Xэрэв одоо л энэ МАНгасыг нэг мөсөн дарж аваxгүй бол...!


facebook/Otgonbayar Tod

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.