2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн зарлагдлаа

2013/06/17
Share |
Хүмүүс:

Бид Сонгох Эрхтэй клуб 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд САНАЛАА ӨГСӨН гадаадад суугаа сонгогчдын дунд хийсэн EXIT POLL cудалгааны дүнг Улаанбаатарын цагаар 2013.06.17-ны өдрийн 14.00 цагт өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулж цахим орчинд танилцуулж байгаадаа таатай байна.


Энэхүү судалгааны нэгдсэн дүнг гадаадад суугаа Монголчуудын хамгийн ихээр төвлөрсөн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл хотуудад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн нийт 2724 сонгогчоос random sampling aргачлалаар түүвэрлэсэн 273 сонгогчийн санал асуулгaд үндэслэв.

Судалгааг дээр дурдсан дөрвөн хотод 06 сарын 14, 15, 16 -ны өдрүүдэд тодорхой цагийн интервалд, тодорхой давтамжаар явуулсан бa нас хүйсний тэнцвэрт байдлыг хангаж, гадны аливаа нөлөөллөөс ангид байлгахыг тэргүүн зорилгоо болгосон.

Бидний танилцуулж буй EXIT POLL судалгаа нь 2013.06.26-ны өдөр оролцох МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, түүний чиг хандлагын талаар ямарваа нэгэн таамаглал дэвшүүлэхийг зориогүй, харин зөвхөн бидний сонгосон зорилтот бүлэг буюу Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл хотуудад амьдарч буй сонгогч иргэд болон гадаадад суугаа Монгол улсын иргэдийн сонгуулийн идэвхи, хандлагыг үнэн зөвөөр тандах зорилготой болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Нэг ёсондоо энэхүү судалгааны дүнг МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-ноос албан ёсоор зарласны дараа, зөвхөн гадаадад байгаа сонгогчдын саналын албан ёсны дүнтэй харьцуулж, судалгааны бодит чанарыг дүгнэж үзэх нь нь зүйд нийцэх юм.

Тус судалгааг АНУ-ын Вашингтон хот дахь Монгол соёлын төвийн тэргүүн Др. М.Саруул-Эрдэнэ, Сан-Франциско хот дахь Америкийн Монголчуудын Замдаан сэтгүүлийн эрхлэгч, АНУ-ын Бэй Ариа Монголчуудын холбооны үүсгэн байгуулагч гишүүн Д.Цэрэндорж, Их Британий Лондон хотноо Вестминистрийн их сургуулийн олон улсын харилцаа, улс төрийн ШУ-ны магистрант У.Ганзориг, Сөүлд Солонгосын Чонбүкийн их сургуулийн докторант Д.Пүрэвсүрэн нар зохион байгууллаа. Бид Сонгох Эрхтэй клубын төлөөлөгчид нь тус хотуудад байрлах ЭСЯ, консулын газарт ойролцоо гудамжинд буюу ТУХАЙН УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ уг судалгааг хийж гүйцэтгэсэн болно.

Нөгөөтэйгүүр бид гадаадын 34 оронд байрлах 39 дипломат төлөөлөгчийн газар гадаадад суугаа сонгогчдоос санал авч дууссаны дараа энэхүү судалгааны дүнг зарлаж байгаагаараа онцлог.

Бид Сонгох Эрхтэй клубынхэн Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл зэрэг 4 хотод нийт саналаа өгсөн 711 иргэдийн 273 хүнээс судалгаа авахад:

• AH - аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид 195 сонгогч (71.43%)
• МАН - аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 69 сонгогч (25.27%)
• МАXН - аас нэр дэвшигч Н.Удвалд 9 сонгогч (3.30%) тус тус саналаа өгснөө илэрхийлжээ.

Бид энэхүү судалгааг явуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийг мөрдөж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Холбогдох заалт, тайлбартай танилцана уу.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай xууль  http://www.legalinfo.mn/law/details/8910?lawid=8910
8.2. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна.
(Тайлбар: УИХ-аас энэ өдрийг 2013.06.26-ны өдөр гэж тогтсон)
8.4. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд /цаашид “гадаад улсад байгаа иргэд” гэх/-ээс санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг санал авах өдөр нь гурав хүртэл өдөр байж болно.
(Тайлбар: Энэ өдрийг 2013.06.14 - 16-ны өдөр гэж тогтсон) 
33.6. Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно.
(Тайлбар: 1. Бид сонгуулийн өмнө бус харин сонгуулийн ҮЕЭР санал асуулга хийсэн тул дээрх заалт бидэнд хамаарахгүй. Энэ заалт нь зөвхөн САНАЛ АВАХ ӨДӨР ХҮРТЭЛХ ДОЛОО ХОНОГИЙН хугацааг заасан. 2. EXIT POLL судалгааны дүнг бид Монгол Улсын нутаг дэвсгэрт явагдаж буй сонгуулиас долоо хоногийн өмнө буюу 2013.06.19-ны өдрөөс өмнө зарлаж буй тул хуулийн заалтыг огт зөрчөөгүй болно)

Exit poll гэж юу вэ?

EXIT POLL нь сонгогчийг сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөөд ГАРЧ ИРСЭН ДАРУЙД "Та аль нам/нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бэ?" гэсэн ганц асуулт бүхий санал асуулгын хуудас бөглүүлж, битүүмжилсэн хайрцаганд хүлээж авдаг маш энгийн горимтой, гадаадын олон оронд түгээмэл судалгаа юм. Энэхүү судалгаанд оролцогчид зөвхөн цаасан дээр сонгосон нам, нэр дэвшигчээ дугуйлах бөгөөд өөр нэмэлт мэдээллээ өгөх шаардлагагүй байдаг. EXIT POLL судалгаа нь бодит мэдээлэлд анализ хийж, хувь хүний мэдээллийн нууцлалыг чанд баримталдагаараа онцлог.

Нэмэлт мэдээлэл: 

Мэдээллийн анхны эх сурвалж: http://www.facebook.com/ElectionMN 

2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Гадаадад суугаа Монголчуудын дунд хийсэн EXIT POLL судалгааны дүн ба албан ёсны сонгуулийн дүнгийн харьцуулалт: 
http://www.sainbayar.com/2013/06/2012-exit-poll.html

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
GeogSag Two major theories prevailed.Abdominal pain painful hepatomegalyE. Clomid Calcium pyrophosphate crystals deposit in joints leading to inflammation.
IP:31.184.238.55  2015-05-19 12:13:43
DorothyDor wh0cd925308 triamterene/hctz 37.5-25 mg nexium viagra citalopram headache
IP:46.161.9.24  2017-01-19 00:55:47
DorothyDor wh0cd925308 buy cialis online
IP:46.161.9.24  2017-02-26 09:24:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.