Дэлхийн шилдэг 100 сургуульд залуус сурах боломж нээгдлээ гэдэг бол Ерөнхийлөгчийн брэнд бүтээгдэхүүн

2013/06/17
Share |
Хүмүүс:
Дэлхийн шилдэг 100 сургуульд залуус сурах боломж нээгдлээ гэдэг бол Ерөнхийлөгчийн брэнд бүтээгдэхүүн

Цахим ярилцлаганд 10000 хүн оролцлоо. 
Цахим  ярилцлага гэдгийг саяхан болтол бид мэддэггүй л байлаа. Тэгвэл одоо аль хэдий энэ зүйлийн дэвшил хөгжилийн давууг олж хараад  олон мянган үзэгч сонсогчидтой нэг зэрэг амьд харилцааг үүсгэн ярилцаж ажил хэргээ явуулж эхлэжээ. Ардчилсан залуучуудын холбооноос ”Нэг санал бидний ирээдүй" аяны хүрээнд онлайнаар залуус нэгдэж найзын сүлжээ үүсгэж санал бодлоо төрийн шийдвэр гаргах түвшиний  хүмүүстэй солилцож байгаа нь тэдний бодол саналыг шууд сонсож хариу өгөх боломжтой таатай нөхцөл бүрдээд байна. Тус аяны хүрээнд БШУ-ы сайд Л.Гантөмөр онлайн хэлэлцүүлэгийн анхны зочиноор уригдсан юм. Хэлэлцүүлэг ярилцлага гадаадад сурч боловсрол эзэмших сонирхолтой залуустаа зориулан дэлхийн шилдэг 100 сургуульд тэтгэлэгээр сурах боломж, гадаадад боловсрол эзэмшсэн залууст эх орондоо амьрах боломж нөхцөл ямар байгаа, тэднийг эх орон нь хүлээж авахад бэлэн үү сэдвээр өрнүүллээ. 

Ярилцлага товлосон цагтаа эхлэх үед онлайнаар хэдийнэ 2000 залуус холбогдсон байлаа. Залуус хэрхэн нэгдэж чадсаныг бас өөрсдийнхөө боловсрол ирээдүйн төлөө хэрхэн зовинож байгааг эндээс өнгөцхөн харж болохоор байв. Ярилцлага сайдад хандсан асуултуудаар эхэлж, сайд маань тун идэвхийлэн ярилцлагаа эхлүүлж өөрөө асуултуудаа уншиж бас хариуллаа. Хэлэлцүүлгийн явцад залуус зөвхөн санал болгосон дараахи 2 сэдвээс гадна, сурч буй сургуулийнхаа сургалтын чанараас эхлээд  сургалтын төлбөр, тэтгэлэгт хөтөлбөр, сурах орчин,  бүр цаашлаад сургуулийн өмнөх насны дүү нарынхаа боловсролын тал дээр хүртэл санаа зовниж явдаг эргэлзээтэй хариулттай асуултандаа хариу авч байлаа.  

Дэлхийн шилдэг 100 сургуулийн тэтгэлэгийн талаар хэрхэн хамрагдах талаараа нэлээд сонирхож асууж байсан. 
Монгол улсад сургалт явуулж байгаа хувийн хэвшилийн болоод улсын сургуулиудаас тус тэтгэлэгт сургуулиудад тэнцсэн хэнд ч энэ боломж нээлттэй, эдгээр сургуулиудын жагсаалт Британи улсын Times сэтгүүл дээр жил бүр шинэчлэгдэн гардаг бөгөөд мөн энэ талаархи дэлгэрэнгүй мэдээлэл БШУ яамны сайтан дээрээс үзэж болно хэмээн хариулж байлаа.
Ингээд түүнтэй  Онлайн хэлэлцүүлэгийн  дараа  уулзаж ярилцсанаа хүргэе.


  -Ярилцлага эхлэхэд 2000 байсан залуусын 10200 болсон байна. Таниас асуух зүйл залууст их байсан бололтой. Залуустай  хэддэх удаагаа ийнхүү цахим уулзалт хийж байна?
   
           - Тиймээ. Өмнө нь ийм санал ирж байсан ч ажлын байдлаасаа болоод амждаггүй байсан. Анх удаа ийнхүү залуустай онлайн ярилцлаа. Энэ ярилцлагаар залуус маань Боловсролын салбарт хийгдэж байгаа ажлуудаас бага ч болов мэдээлэл авсан байх. Боловсрол өөрөө том салбар. Хийснээ яривал цагт амжихааргүй байлаа. 


-Ярилцлагаа бид гадаадад суралцаж байгаа оюутнуудад гэж жаахан аминчхан зарлал түгээсэн байсан юм. Гэтэл  таны яриа цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэл боловсролын бүх салбарынхаа тухай асуултуудад хариулт өглөө. Оролцсон бүх хүмүүс л асуулт тавьж та аль болох л амжиж олон асуултанд хариуллаа. Таньд эдгээр асуултуудаас ажилд тань санал болохоор ямар асуултыг онцлов?
         - Байлгүй яахав. Эрэлт хэрэгцээтэй мэргэжил гэдэгт Архитектор гэсэн мэргэжил орох уу гэсэн асуулт байлаа. Оруулах хэрэгтэй. Ер нь бид хөгжилийн загварыг гаргах ёстой. Загваргүйгээр бид болохоо байчихна. Загваргүй хот хийхээр л болохгүй. Тийм учираас ирээдүйн Монголыг сайн сайхан явуулахад загвар дизайн  хязгааргүй хэрэгтэй. Энэ асуултнаас л би Архитектор явуулах юм байна гэж олоод авлаа. Бусад олон хэрэгтэй санал асуултууд байгаа байх  нэг бүрчилэн танилцаж амжсангүй. Бүгдтэй нь танилцана гэж бодож байна. 


-Гадаадад ажиллаж сурч байгаа оюутан залуусаа Монголдоо ирээчээ гэж бид уриалдаг. Гэтэл тэд ирээд тэдэнд боломжит цалин орчин нөхцөл нь ямар билээ, хэр амьдрал нь баталгаатай билээ гэсэн асуулт хариултгүй л болчихдог. Энэ тал дээр таны бодол?
        -Төгсөөд гадааддаа 2-3 жил амьдараад тухайн орныхоо соёл иргэншил гээд олон зүйл сураад мэдээд ирээсэй л гэж боддог. Сурах хугацаанд тэгтлээ тус орны хөгжил, дэвшилээс мэдэж амждаггүй. Хичээлээ хийнэ, номын сан явна шалгалтаа өгнө гээл дуусдаг. Тэгээд  Монголдоо ирээд эрдэм мэдлэгээ түгээж чадалгүй уусчихдаг. Ядаж л кофе уух соёлд нь суралцаж өөрийн болгох хэрэгтэй. Оюутан хүнд бол кофе уух мөнгө боломж байхгүй учир тэр уух соёл  байхгүй шүү дээ. Наад зах нь. Ингэхийн тулд тус орондоо ажил хийж байж л энэ бүхний, мэдэж өөрийн болгох боломж бүрдэнэ. Бид сайн яваа нэгнийгээ татаад чангаагаад байх нь Боловсролын сайдын хувьд гадаадад сурч төгссөн хүний хувьд ч дэмий л гэмээр байдаг. 
Гартаа юм оруулж аваад Монголд ирээд ажил хайлгүйгээр компаний байгуулаад, сурсан олсон  бизнес технологоо хэрэгжүүлэхээр авчирах хэрэгтэй. Мэдлэгээс гадна ямар нэгэн  технологийг өөрийн болгоод ир. Харин  ингээд ирж байгаа залуусаа дэмждэг бодлого механизм бий болгож олон нийтрүү, нийгмийн идэвхитэй хэсэгрүү ороход нь дэмжих хэрэгтэй .
Олон жил гадаадад амьдарсан хүмүүс найз нөхөд орчин байхгүй тэдгээр гартаа юмаа хийчихээд ирж байгаа хүнээ дэмждэг л болох хэрэгтэй. 
Би бол ажил ар гэрээ тэжээ тэгээд заавал эргээд ир л гэж би хэлдэг юм. 

-Дэлхийн шилдэг 100 сургуульд залуус суралцах боломж нээгдлээ. Холын мөрөөдөл ойртлоо гэж харагдаж байна. Таны хувь энэ залууст өгсөн боломж уу, ирээдүйн амьдралын баталгаа юм уу та хэрхэн тайлбарлах вэ?
          - Энэ бол  Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрчийн сэтгэлээсээ хийж буй ажил. Ийм бодлого хувь улс төрчөөс л гардаг. Анх удаа 100 их дээд сургуулийн бүх төлбөрийг төр даая гэж байгаа ийм Ерөнхийлөгчдөө бид талархах хэрэгтэй . 
Би ч бас гурван хүүхдийн аав тийм учраас талархаж байна. Ирээдүйн төлөө амьдралд ойрхон юмыг хийж байна. Өндөр боловсролыг сайн сургуулиас олно. Тийм сургууль нь үнэтэй. Тэр төлбөрийг төр нь даая гэсэн энэ нь амьдралын дунд орж иргэдийн зовлонг ойлгосон хүний сэтгэлээс гарсан дуудлага юм. Засгийн газрын болоод яамны бодлого  санаа гэж харахаасаа илүү Ц.Элбэгдорж гэдэг хүний брэнд  бүтээгдэхүүн гэж залуус маань ойлгоосой.

-70.000 төгрөгийг оюутан залууст өгдөг болоод удаж байна. Энэ мөнгө залуучууд оюутнуудад өгч байгаа урам уу? Цалин уу? Тэтгэлэг үү?
 
     -Энэ бол цалин бас тэтгэлэг. Энэ бас л Ерөнхийлөгчийн маань брэнд бүтээгдэхүүн шүү дээ. Ер нь улс төрч бүхэн өөрийн гэсэн хийсэн ажилтай байдаг. Ерөнхийлөгчийн хийсэн ажил бүр боловсролд хандсан байдаг.  "Монгол судлалын сан" "Монгол германы хамтарсан сургууль" "Залуу  судлаачдын тэтгэлэг" ерөнхий сайд байхаасаа л хүүхдийн мөнгө олгож эхэлсэн гээд ирээдүй рүүгээ хөрөнгө оруулдаг зүтгэлтэй улс төрч. Мэдээж оюутан залуус амласнаа биелүүлж хэлсэндээ хүрсэнийх нь үр шимийг хүртэж бүгд л баярлаж байгаа. Ялангуяа хөдөө орон нутгаас хотод ирж сурч байгаа оюутнуудад бол мөнгө шүү дээ. Хүний амьдралд хөрөнгө оруулалт багаддаггүй. Энэ үеийн залуус сайн ерөнхийлөгчтэй байгаа нь азтай гэж би боддог. Харин энэ аз дараагийн дүү нарт нь бас байгаасай. Бодлого улс төрөө дагадаг улс төрчөө дагадаг болохоор ерөнхийлөгч ямар хүн байхаас шалтгаалж өөрчилөгдөнө. Тийм учираас дүү нартаа боломж олгохын төлөө хичээгээрэй. Өөрсдийн олсон боломжоо алдахгүй тулд хичээгээрэй гэж хэлмээр байна. 

-Залуус үе тэнгийнхэнээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой гэж "Нэг санал бидний ирээдүй" гэж уриалж байгаа. Харин та  хэрхэн уриалах вэ?
 
     -Өгч буй санал чинь чиний өнөөдрийн амьдралыг шийднэ. Сонгууль дуусангуут Ерөнхийлөгч маань хийж буй эдгээр ажилуудаа үргэлжлүүлж амласнаа биелүүлнэ гэдэг нь гайхамшигтай давуу тал. Харин шинэ хүн сонгогдвол бодно, бодлогоо тодорхойлно, төлөвлөнө, хэлэлцүүлнэ, хийж бүтээх цагаа товлоно гээд асар их хугацаа алдана. Бид хурдан хөгжмөөр байна. Залуус та бүхэнд хөгжил хурдан ирмээр байна. Орлоготой ажилтай болмоор байна. Тийм учираас залуус маань  цаг алдахгүй байх гэдэг нэгдэх сонголтоо хийх, туршлага гэдэг хоёрдахь сонгол байх, амласнаа биелүүлж эхлүүлснээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн гуравдахь сонголт байх хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Харьцуулаад хар л гэж хэлмээр байна. 

Таньд баярлалаa.  Амжилт хүсье!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jasper I”m a housewife http://keaneynevin.ie/?buying- wellbutrin-mexico.pptx disturbed wellbutrin xl 150 mg generic sellingHowever, new moms have become inundated with photos of Hollywood starlets immediately getting down to the pre-pregnancy weight. It’s a microscope that worries, says ABC News senior medical contributor Dr. Jennifer Ashton.
IP:188.143.232.41  2016-02-25 19:55:19
JimmiXzS yRvDDy http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.13  2016-10-15 01:34:17
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.