Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Сонгогчид хууртагдахгүйгээ мэдэх байлгүй дээ

2013/06/18
Share |
Хүмүүс:
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Сонгогчид хууртагдахгүйгээ мэдэх байлгүй дээ

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.Гунгаадоржтой ярилцлаа. Ардчилсан хувьсгалыг тайван замаар авчирахад гол үүрэгтэй байсан улс төрчдийн нэг тэрбээр одоо ч улс төрийн халуун тогоонд залуусаас дутахгүй зүтгэж, буцалж яваа эрхэм юм. Түүнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд цөөн хором ярилцлаа.   

- Эв нэгдэл, шударга ёсны тухай асуудал энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гол дэвшүүлэн тавьж буй уриа болж байх шиг байна. Үнэхээр ч шударга ёс, эв нэгдэл Монгол улсад ус агаар мэт дутагдаж байгаа нь үнэн. Үүнийг гурван нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгч болвол хэрэгжүүлж чадах бол?
- Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн тусгасан байгаа. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол эв нэгдлийг хангагч байх ёстой юм. Энэ алтан зарчим алдагдаад 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан 4 Ерөнхийлөгчийг би муу ажилласан гэж хэлэх гэсэн юм биш. Гагцхүү Монголын ард түмний эв нэгдлийг хангагч байна гэсэн үндсэн үүргээ хангалттай сайн биелүүлж чадаагүй. Намын харьяалал, хөрөнгө чинээ, бүлэг фракци, жалга довоороо талцдаг явдал архагшиж газар авах шинжтэй байна. Үүнд яагаад анхаарч ажилласангүй вэ? Тиймээс би хувьдаа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол юуны өмнө талцлыг бүрэн намжааж чадах хүн гэж дүгнэж байгаа юм. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан 10 гаруй жилийн туршлага, ямар ч бүлэглэлийн гар хөл болоогүй, эх орон газар шорооныхоо төлөө тэмцдэг, улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө намаа ч шүүмжилж чаддаг, шударга хүн гэдэгт нь итгэлтэй байгаа. Ийм хүн л улс үндэстнийхээ эв нэгдлийг хангаж, шударга ёсыг тогтоож чадна.
- УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсарч хийж байгааг Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлийн нэг гэж олон хүн үздэг. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн хувьд 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхдаа үүнийг засч залруулна гэж амлаж байсан. Гэвч энэ амлалт огт хэрэгжээгүй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? 
- Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлт гээчийг 1989-1990 оны заагт хоёр нам хоёулаа оролцоод хийсэн өөрчлөлт. Үндсэн хуулийн 30 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг зөрчиж УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсарч болохоор өөрчлөлт оруулсан. Үүнийг салгаж, Үндсэн хуулийн үндсэн зарчмыг хангах асуудлыг 3 парламент дамжин яригдаад шийдсэнгүй. Үүний нэг сөрөг тал бол сайдынхаа ажлыг, эс бөгөөс УИХ-ын гишүүнийхээ ажлыг умартана. УИХ-ын гишүүний ажил бол хууль боловсруулж батладаг нүсэр ажил. Сайд ч салбарын бодлого тодорхойлдог том үүрэгтэй. Үе үеийн Ерөнхийлөгчид, парламент үүнийг өөрчилнө гэдэг ч өөрчилдөггүй. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байхдаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хавсарч байна гэдэг үндсээрээ буруу. УИХ-ын гишүүний давхар дээлийг тайлж дан дээлтэй болгоно гэж амласан. Үүнд нь ард түмэн их баярласан. Би ч хувьдаа дэмжиж байсан. Гэтэл бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд энэ талаар юу ч хийсэнгүй. Харин сая сонгуулийн үеэр хуулийн төсөл өргөн барьж байгаа нь цаг үеэ олоогүй, бодлоггүй асуудал гэж үзэж байна. Үүнд нь олон хүн дургүйцэж байна. Асуудал нь буруу биш. Ард түмнээ басамжилж байгаа юм уу, сонгуулийн үеэр хуурах гэсэн шоу гэж харагдаж байна. Сонгогчид хууртагдахгүйгээ мэдэх байлгүй дээ.
- Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудыг бодвол харьцангүй тайван болж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү?
- Өмнөх сонгуулиуд шиг бие бие рүүгээ дайрсан хурц бүдүүлэг дайралт бага байна. Хуультай ч бас холбоотой байх. Тиймээс харьцангуй тайван сонгууль болж байна. Энэ байдлаараа явж байгаад дуусчихвал сайн. Зарим нэг сонин, сайт, твитер хуудас дээр илт хатгасан, өдсөн үг хэллэг харагдаж байна лээ. Үүнийгээ болих хэрэгтэй. Нэр дэвшигчид өөрсдөө л сайхан өрсөлдөг, өмнөөс нь дуугарч хатгаж, хаздаг явдлаа болих хэрэгтэй гэж ахмад хүний хувьд захиж хэлмээр байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bash.im I am so grateful for your blog.Really looking forward to read more. Awesome. bash
IP:89.28.45.51  2014-05-11 17:28:53
fiverrr23Jz Fantastic article post.Really thank you! Keep writing. fiverrr23Jz
IP:178.168.64.194  2014-06-27 07:11:37
Jerybync low cost cialis posologie cialis tadalafil cialis free samplecialis typical dosage cialis le moin cher levitra vs cialis reviewpropecia questions Propecia finasteride blood donationcialis rxlist where can i cialis us cialisbuy levitra online with no prescription levitra bayer buy now levitra
IP:31.184.238.249  2015-05-07 08:27:27
click SbrUrU This is very interesting, You are a very skilled blogger. I ave joined your feed and look forward to seeking more of your excellent post. Also, I ave shared your website in my social networks!
IP:37.233.27.142  2015-09-28 10:42:38
fiverr backlinks i8dUSS I really like and appreciate your post. Will read on...
IP:178.168.82.32  2015-10-17 00:15:42
crorkservice fiverr eVSLG9 You are so awesome! I do not believe I ave truly read anything like this before.
IP:37.233.27.142  2015-11-10 11:40:30
fiverr crorkservice pQFlPz I simply could not leave your site prior to suggesting that I extremely loved the usual information an individual supply to your guests? Is gonna be back incessantly in order to inspect new posts
IP:37.233.27.142  2015-11-28 12:57:45
PTxcAueE YdOPhA
IP:37.233.27.142  2016-01-01 21:06:59
cocoservice 9BY9vO Simply a smiling visitor here to share the love (:, btw outstanding pattern. Make the most of your regrets. To regret deeply is to live afresh. by Henry David Thoreau.
IP:37.233.27.142  2016-03-01 22:15:42
egenxf vYAvqcviosxeieihon, [url=http://fgffutmlsfff.com/] fgffutmlsfff[/url], [link=http://vktvqcspngjh.com/ ]vktvqcspngjh[/link], http://dlqblrvmgods.com/
IP:46.161.9.31  2016-11-26 07:01:30
ErickVes wh0cd2867 amoxil 500mg antibiotics tamoxifen neurontin order nexium erythromycin
IP:46.161.9.20  2017-08-03 01:52:02
ErickVes wh0cd2867 Generic Triamterene hydrochlorothiazide prices Cymbalta 30mg
IP:46.161.9.20  2017-08-03 01:54:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.