“Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн сонгогчдыг идэвхжүүлнэ

2013/06/19
Share |
Хүмүүс:
“Бид саналаа өгнө” хөдөлгөөнийхөн сонгогчдыг идэвхжүүлнэ

Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч бий. 

Гэтэл сүүлийн үед тэдний тал хүрэхтэй үгүйтэй хувь нь сонгуульд саналаа өгдөг болсон. 

Тэртээ 1992 оны УИХ-ын сонгуулиар 95.6 хувьтай байсан сонгогчдын ирц 2012 оны парламентын сонгуульд 65.24 хувь болтлоо буурсан гээд бодоод үз л дээ. Тэнгэр, газар шиг дээрх ирцийн дүнд зөвхөн зохион байгуулагчдын ажлын алдаа төдийгүй сонгогчдын идэвхи ч нөлөөлж буй. Иймд хэсэг залуус “Бид саналаа өгнө” хөдөлгөөнийг байгуулж, үе тэнгийнхнээ Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхитэй оролцохыг уриалж эхэллээ. 

Тэдний зүгээс энэхүү санаачилгаа “Залуус бид төр засгийн шийдвэрт өөрсдийн эрх ашгийг хамгаалах тал дээр идэвхитэй дуугардаг атлаа өөрсдийн төлөөллийг сонгох сонгуульд оролцохдоо хойрго ханддаг. Иймд цаашид өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо баталгаажуулж, тэрхүү сонголтоороо дамжуулан үүрэг хариуцлагыг нь нэхдэг болох хэрэгтэй” хэмээв. 

Түүнчлэн “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц хүрэхгүй дахин сонгууль явуулах тохиолдолд төсвөөс 28 тэрбум төгрөг үр дүнгүй зарцуулах тул бид дор бүрнээ саналаа өгч, иргэнийхээ үүргийг биелүүлэх ёстой” гэлээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Whhwdbxf , http://bankworkpadddi.e-monsit e.com/blog/potion-list.html potion_list, http://baverniestan.e-monsite. com/blog/coffee-date-tips.html coffee_date_tips, http://bankworkpadddi.e-monsit e.com/blog/gay-calgary.html gay_calgary,
IP:46.243.173.137  2018-12-17 04:37:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.