Д.Тэрбишдагва шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж байна

2013/06/19
Share |
Хүмүүс:
Д.Тэрбишдагва шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж байна

Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч ахлах ахлагч Г.Эрдэнэбаатар нь аврах салбарынхаа дарга н.Мөнгөншагайн хувийн орон сууцыг барих ажил хийж байгаад 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр юманд даруулж нас барсан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч Б.Баатарцоож нь 2013 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө бууны осдоор нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнчлэн Булган аймгийн Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч Б.Ёндонжамц, Т.Мөнхжаргал нар 2013 оны 5 дугаар сарын 22-ны орой мотоциклтой осолд орж хүнд гэмтсэн.

Эдгээр хэрэг зөрчилтэй холбогдуулан Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Ууганбаярыг цолыг нэг шатаар бууруулах, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга Д.Ууганбаярын цалинг бууруулах шийтгэл тус тус ногдуулсан байна.
Шударга ёсыг их ярьдаг Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол Улсын Үндсэн хууль зөрчин ОБЕГ-ын даргад “хурандаа” цол олгосныг иргэн П.Сэрсмаа Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар Шадар сайд

Д.Тэрбишдагва 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 39 дүгээр тушаалаараа Т.Дуламдоржид “хурандаа” цол олгосон тушаалаа хүчингүй болгож байсан билээ.
Гэтэл Шадар сайд Д.Тэрбишдагва дээрх аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт арга хэмжээ авсан хирнээ ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид дахин хууль зөрчин “хуранда”а цол олгож шагнасан байх юм. Энэ нь Шадар сайдын өөрийнх нь яриад байгаа шударга хэр нийцэх юм бол доо. Нөгөө яриад байгаа шударга ёс гээч нь хаана байна вэ? гэж Шадар сайдаас асуумаар байна.

Шадар сайдын энэ мэт хууль зөрчсөн үйлдлээс болж “гурав хоногийн хурандаа” гэх нэр зүүгээд байгаа Т.Дуламдорж “ТIME” сайтын сэтгүүлчээс түүнд тавьсан “Онцгой байдал үүсэхэд ажиллах нөхцөл хангагдсан уу? Гэнэтийн осол аваарын үед ажиллахад тулгарч буй гол бэрхшээл юу байна? Ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтыг ямар давтамжтайгаар явуулдаг вэ? ОБЕГ-т хэрэгжүүлэхийг зорьж буй таны хамгийн том зорилго юу вэ? гэсэн тавхан асуултад хариулахаас татгалзаж, өөрийгөө энэ албанд ямархан мэдлэгтэй хүн болохоо таниулаад амжсан байх юм.

Шадар сайд Д.Тэрбишдагва, ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж нар аливаа зөрчил дутагдалд хариуцлага хүлээлгүй хоёр биенээ хэдий хүртэл хаацайлах вэ? Аливаа хариуцлагын асуудал даргынхаа цүнхийг гүйж барьсаар “даам” гарсан хүүхдэд хамаардаггүй бололтой. Шадар сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд Онцгой байдлын газарт дэглэм, эмх цэгц тогтоох нь зөв ч туслахаа даргаар томилж хууль зөрчин хурандаа цол олгож, төрсөн ахыгаа Онцгой байдлын даргын зөвлөх хэмээх шинэ албан тушаал бий болгон томилсон нь хэр шударга ёсонд нийцэх юм бол. Д.Тэрбишдагва шинэчлэлийн Засгийн газрыг муухай харагдуулж байна

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rteorkin Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Дербент Ханка наркотиРº Курят ли мефедроР½ Купить методон в Вологде Купить экстази в Куса Метадон синтез АмфетамР¸Ð½ Ð¾Ñ‡Ð¸ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ Œ от примесеР¹ Видео канала Росс ТВ, Ð¡Ð¼Ð¾Ñ‚Ñ€ÐµÑ‚Ñ Œ онлайн Купить закладкР¸ лирика в ВолгодоР½ÑÐºÐµ Купить НаркотиРºÐ¸ в КнягиниР½Ð¾ Терек купить LSD-9 (HQ) 90мкг Продажа paypal с балансоР¼ Белебей купить кокс Купить Мел СоветскР¸Ð¹ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в Калуге Трава анаша Экстази трип репорт ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ ЗакладкР¸ реагент в ЗерногрР°Ð´Ðµ ЗакладчР¸ÐºÐ¸ тольяттР¸ Что такое фенциклР¸Ð´Ð¸Ð½ Ловить трипы НаркотиРºÐ¸ в Воронеж-4 5 ЗакладкР¸ экстази в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-30 Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в ЕссентуРºÐ¸ ПередозР¸Ñ€Ð¾Ð²ÐºÐ° солями КропоткР¸Ð½ купить марихуаР½Ñƒ Купить закладкР¸ в Тюмени
IP:185.2.32.78  2018-09-30 21:38:48
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.