Том оврийн автобусний жолооч дахин аймшигт осол гаргалаа

2013/06/19
Share |
Хүмүүс:
Том оврийн автобусний жолооч дахин аймшигт осол гаргалаа

Өнөөдөр өглөө 9 цагийн орчим 10-р хороооллын зам дээр автотээврийн аймшигт осол гарлаа. Суудлын жижиг тэрэг тойрог дээр гүйцэт түрүүлэх гэж байгаад автобусны доогуур оржээ. Ослын улмаас жижиг судлын тэрэгний жолооч эмэгтэй болон хамт явсан залуу нь нэлээд бэртсэн байна. Харин автобусанд зорчигч цөөхөн байснаас азаар гэмтэл бэртэл бага гарсан бололтой. Яамртай ч түргэн тусламж болон 105-ынхан дуудлагын дагуу түргэн шуурхай очиж шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэмээн хэргийн газар байсан гэрчүүд хэлж байна.

Сүүлийн өдрүүдэд 1 дүгээр хорооллын зам хөдөлгөөний ачаалал их байгаа билээ. Саппорогийн тойргийн зам засварын ажлын улмаас замын түгжирэл тус газар ихээр нэмэгдсэн. Харин хөдөлгөөн сийрэгжих үед жолооч нар хурд хэтрүүлэн давхиснаас энэ осол гарсан гэж дүгнэж байгаа юм.  Тиймээс жолооч нар хөдөлгөөний хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөндөө оролцох нь зүйтэй болов уу. Ямартаа ч өнөөдөр Саппорогийн тойргийн зам засврын ажил дуусан нээлтээ хийхээр болсон. Энэ нь замын хөдөлгөөний түгжирэлийг багасгах бөгөөд жолооч нар замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.