Аваргынхаа хөлсөнд 14 удаа хүрсэний буянаар хамрын ханиад ч хүрээгүй

2013/06/19
Share |
Аваргынхаа хөлсөнд 14 удаа хүрсэний буянаар хамрын ханиад ч хүрээгүй

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, дархан аварга Б.Бат-Эрдэнийн тухай үе үеийн ерөнхийлөгчид олон сайхан зүйл ярьсан байдаг.

Тухайлбал анхны ерөнхийлөгч П.Очирбат: ”-Намайг Төрийн тэргүүнээр ажилласан он жилүүдэд Бат-Эрдэнэ аварга улсын баяр наадамд долоон удаа түрүүлсэн. Бас цагаан сараар долоо түрүүлсэн. Нийтдээ их аваргынхаа халуун хөлсөнд 14 удаа хүрэх завшаан тохиосон. Тэр сайхан завшааны буянаар би төр барих хугацаандаа хамрын ханиад ч хүрч үзээгүй” хэмээн ярьжээ.

Харин хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабаньд: “Ерөнхийлөгч болох хүн ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, үнэнч шударга, даруу төлөв, нэр төр нь сэвтээгүй, хамгийн гол нь зөв хүн байх ёстой. Монголын ард түмэн улсынхаа ерөнхийлөгчөөр тулхтай, ноён нуруутай, итгэл даах хүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

Тэгвэл гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр:“-Эр бяр, ухаан сэтгэлгээ, эрдэм боловсролыг тэгш хослуулсан Б.Бат-Эрдэнэд Монгол төрийн тооныг өргөн, төвшин бат нуруугаар түшилцэх оюун ухааны бяр тэнхээ хэдийнэ тэгширсэн билээ. Б.Бат-Эрдэнийн аливаад хүлээцтэй, ухаалаг хандах хандлага, даацтай сэтгэх сэтгэлгээ нь Та бүхнийг төлөөлж төрийн хэргийг хөтлөлцөх итгэлийг бүрэн даана гэдэгт итгэж байна” гэжээ.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн тухай дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “-Би одоогийн бүх аваргуудтай дотно. Нас ойролцоо болохоор Бат-Эрдэнэтэй илүү найз” гэжээ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.