Ерөнхийлөгч болоод буцаад ирээрэй

2013/06/20
Share |
Ерөнхийлөгч болоод буцаад ирээрэй

Оюутолгой, Тавантолгойн нутаг буюу Өмнийн сайхан говьд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ажиллалаа. Энэ нутгийнхан аваргыг эх нутгийнхаа аврагч хэмээн хүндэлж явдаг аж. Ялангуяа Ханбогд сумын иргэд түүний уулзалтад зориуд зорин иржээ. Тус сумын иргэн Т.Болормаа “Манай нутгийн ганц чандмань эрдэнэ Уднайн голын амин судсыг Оюутолгойнхон хөндөж ус татаж эхлээд байна. Үүнийг дагаад байгаль орчны тэнцвэр алдагдаж, ургамлын гарц илт цөөрч, ган гачиг, тоосжилт, цөлжилт хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирээд бидэнтэй уулзахдаа “Эхлээд та нараас асууж, дараа нь Байгаль орчны яамнаас зөвшөөрөл авч байж үүнийг шийдэх ёстой” гэж сайхан амласан боловч хэн ч биднээс юу ч асуулгүй нутгийн минь судсыг дураараа хөндчихөөд байна. Бидэнд сайхан ярьдаг биш харин ажлаа сайн хийдэг, байгаль орчноо хамгаалдаг, эх оронч Ерөнхийлөгч хэрэгтэй. Тиймээс Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчид саналаа өгнө” гэж хэлж байлаа. Ханбогдынхон газар нутгаа хамгаалахын төлөө зүгээр яриад суух биш жагсаж, тэмцэж хүртэл үзсэн ч төрөөс энэ талаар дорвитой зүйл хийхгүй байгаад гайхаж буйгаа илэрхийлж байв. Харин тэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг энэ чиглэлээр бодитой ажил хийж чадна хэмээн итгэдэг аж.

Өмөнговь-2

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Урт нэртэй” хуулийг санаачилж, Оюутолгойн ашгийг олон түмэнд илүү хүртээхийн төлөө өнөөг хүртэл тэмцэж ирсэн улстөрч. Тиймдээ ч Оюутолгойгоос ард түмэнд олгох хувь хишгийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах талаар мөрийн хөтөлбөртөө тусгаж, анхаарал тавин ажиллахаа иргэдэд танилцуулсан. Түүний эх нутгаа гэсэн их сэтгэлийг үнэлж буйгаа иргэд ч илэрхийлж байв. “Би Оюутолгойг ашиглахыг эсэргүүцээгүй. Харин монголчуудын минь ирээдүй болсон энэхүү баялгийг тэгш хуваарилж, байгаль орчинд ээлтэй, ард түмэнд ашигтай байлгахын төлөө зүтгэнэ” гэж нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэлсэнд өмнөговьчууд талархаж байлаа.

Өмөнговь-4

Түүний хувьд Өмнөговь аймагтай олон сэжмээр холбоотой аж. 1988 онд улсын их баяр наадамд анх түрүүлэхдээ арслан Ө.Дэмүүлийн 32 угалзтай монгол гутлыг өмсөж барилдсанаа энэ үеэр дурсав. “Төрийн тэнцвэр алдагджээ. Тэнцвэртэй болгохын тулд таныг сонгоно” гэж иргэн Х.Батболд хэллээ. Харин Ноён сумд ажиллаж, амьдарч буй Б.Баттулга хэмээх залуу “Дарга нарыг ирэхээр замаа чийглээд зарим машин тэргээ нуучихдаг. Харин яваад өгөхөөр нь улаан хуй эргэсэн чигээр нь хаядаг” гэж уул уурхайн компаниудын эздийн үнэн нүүр царайг илчилж байв. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ бол эх орон, байгаль орчныхоо төлөө үгээ хэлж чаддаг, хэлсэндээ хүрдэг улстөрч хэмээн үнэлж явдгаа өмнөговьчууд илэрхийлэхийн сацуу “Ерөнхийлөгч болоод эргэж ирээрэй” хэмээн ерөөн үдлээ.
Замын-Үүдчүүд Б.Бат-Эрдэнийг дэмжинэ

Өмөнговь-8

Улсын маань алтан үүд гэгддэг Замын-Үүдэд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ очлоо. Түүнийг талцахгүй, ард түмнээ алагчлахгүй гэж хэлсний дараа хурандаа н.Нямдорж монголчуудын санааг зовоодог зарим асуудлыг шийдэхийг захилаа. Хятад ажилчдын тоо сүүлийн үед нэмэгдэж байгаад тэрбээр санаа зовж, зохих арга хэмжээг авах цаг болсныг сануулав. “Шүүхийг улс төрөөс ангид байлгана” гэж нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө тусгасан нь эндхийн иргэдийн сэтгэлд ихэд нийцжээ. Мөн “Гадаадыг дагаж хошуурах бус харин монгол боловсролыг дэмжиж, монгол хүн монголоороо байх нь хамгийн үнэ цэнэтэй” гэж иргэн н.Алдарбаяр өгүүлснийг залуус дэмжиж байв. Замын-Үүдийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлын талаар судалгаа явуулж, саналыг нь авч, дэмжиж тусалж ажиллахаа нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хэлсэн. Иймд энэ нутгийнхан түүний төлөө саналаа өгч шинэ Ерөнхийлөгчтэй болно гэцгээж байлаа.

Өмөнговь-5

Өмөнговь-6

Өмөнговь-7

Өмөнговь-9

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.