Аваргууд аваргын тухай…

2013/06/20
Share |
Аваргууд аваргын тухай…

Дархан аварга Ж.Мөнхбат:

-Би Эрдэнэ аваргадаа их хайртай. Хүний хайрыг татсан эгэлгүй сайхан хүү дээ. Биеэ зөв сайхан авч явж, ёс жудгаа дээдэлдэг хүнийг бурхан харж, заяа түшнэ.

Х.Баянмөнх

Дархан аварга Х.Баянмөнх:

-Хүмүүс аварга гэхээр том биетэй хүмүүс л гэж ойлгодог. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аварга тусгай ухаантай, тусгай чанартай хүн гэдгээ харуулсан хүн. Би түүнийг ид барилдаж байхад нь өөрийн мэддэг, чаддагаа зөвлөдөг байсан. Хожим улстөрч болсон хойно нь монголчуудынхаа төлөө санаж бодох зүйлийн талаар, хууль тогтооход юуг анхаарах вэ гэх мэтчилэн бишгүй л үг хэлдэг. Бат-Эрдэнэ аварга миний хэлсэнээр биш юм аа гэхэд миний амьдралын сургаалаар явж байгаа хүн. Тэр бол бөхийн ертөнцөд, улс төрийн дэвжээнд ер нь хаана ч алдаа гаргахгүй, аваргаараа л яваа хүн.

Д.Цэрэнтогтох

Дархан аварга Д.Цэрэнтогтох:
-Цагийн эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ бол их нягт, хийгүй, ёс жудгаа сайн мэддэг. Барилдахаа больж улстөрийн замаар явсан ч тэнд бас л сайхан ёс жудаг харуулж байна. Боловсрол мэдлэгээ дээшлүүлж, хууль ёсыг сахиулахын төлөө, эх орон, газар шороогоо хамгаалан дээдлэхийн тулд хийж байгаа бүхнийг нь бид мэдэрч, баярлаж явдаг даа.

Г.Өсөхбаяр

Даян аварга Г.Өсөхбаяр:
-Аварга цолтой бөх өөрийн үеийнхнийг төдийгүй монгол эрсийг үлгэрлэн дагуулж явах ёстой хүн нь байдаг. Энэ бичигдээгүй хууль монгол бөхийн үе үеийн аваргуудад үйлчилж ирсэн түүхтэй. Биднийг барилдаж эхэлж байхад Б.Бат-Эрдэнэ аварга үеийнхнийгээ үлгэрлэж, бид тэдний төв төвшин, сайхан явааг харж дуурайж өссөн. Б.Бат-Эрдэнэ аварга шиг аваргын нэрийг өндөрт өргөж явах сан л гэж боддог. Энэ их хүний хайр хишиг, хүндэтгэлийг хүлээж яваадаа би баярладаг.

А.Сүхбат

Даян аварга А.Сүхбат:
-Аврага бол бусдыг ойлгож, бас эвлэрч чаддаг хүн. Бид сайхан ойлголцсон. Одоо би аваргатайгаа сайхан эвлэрсэн. Хойшид бид хоёрын дунд иймээ тиймээ юм байхгүй болсон. Бид хоёр гар барьсан.

О.Балжинням

Аварга О.Балжинням:
-Хүчтэй өрсөлдөгч олон байлаа. Гэхдээ Бат-Эрдэнэ аваргыг давна гэсэн ойлголт бараг байсангүй. Төрийнхөө их баяр наадамд 10 гаруй түрүүлсэн ийм агуу бөхтэй нэгэн үед барилдаж явсандаа их бахархаж явдаг.

Д.Сумъяабазар

Аварга Д.Сумъяабазар:
-Их аваргыг дэмждэггүй, хайрладаггүй монгол хүн гэж үгүй. Дүн нуруу сайтай, холч ухаантай хүн дээ. Бөхийн дэвжээнд залуус бидэнд их тус болдог байлаа. Өнөөдөр улс төрийн үйл хэрэгт ч надад түшиг тулгуур болж яваа. Энэ хүний үлгэр дуурайлаар зөвийг эрхэмлэсэн сайн улс төрч болох юм сан гэж боддог

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.