Аварга ухаан

2013/06/20
Share |
Аварга ухаан

Түүнийг монгол хүн бүр “Аварга аа” гэнэ. Хэдийгээр зүлэг ногоон дэвжээн дээр зодог шуудагтай гарахаа болиод удаж буй ч хүмүүс “Аварга аа” л гэх. Их улс төрийн зам мөрийг хөөж, УИХ-д гурвантаа сонгогдож, парламентын танхимд арван жил суучихаад байхад нь ч бас л “Аварга аа” гэнэ.

Хуульч мэргэжил эзэмшиж, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж, Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай болгохын төлөө зүтгэж, өөрчлүүлж, Монголынхоо гол мөрөн, ой тайгыг хамгаалахын төлөө тэмцэж, хэдэн арван хууль санаачлан батлуулчихаад байхад УИХ-ын танхимд гишүүд нь ч “Аварга аа” л гэсээр.
Тэр ч өөрөө хүртэл утасны цаанаас “Би Бат-Эрдэнэ аварга байна аа” гэдэг юм байна лээ. “Манайх хүргэнтэй болж байгаа. Гэтэл өнөөх маань намайг “Аварга аа” гээд байдаг. Тэр хүн хэзээ “Аав аа” гэх юм, бүү мэд” гээд гэрэл цацруулан инээж суух.

Тийм ээ, тэр АВАРГА. Тэр тусмаа нэгэн цаг үеийг эзэгнэнхэн төрсөн Их аварга учраас монголчууд өөрөөр нэрлэх дургүй.
Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш “Тэр бол бөх” гэсэн хар PR өрсөлдөгчийн зүгээс явж эхэлдэг юм байна. Үнэн л дээ, тэр бол бөх хүн. Гэхдээ Монголын түүхэнд төрсөн хамгийн аугаа аварга. Монгол төрийн наадамд нийтдээ 12 удаа түрүүлэхдээ наймд нь завсаргүй манлайлж, Цагаан сарын барилдаанд 13 түрүүлсэн бөх Монголын түүхэнд байхгүй. Бас самбо бөхөөр дэлхийд гурав түрүүлж, сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга цол хүртсэн. Ийм гайхам амжилтыг нь хэн, хэзээ давтахыг мэдэхгүй.
Бөхөө дээдэлдэг ард түмэн нь гайхамшигт их аваргаа ямархан хэмжээнд бишрэн хүндэлдгийг анзаардаггүй хүмүүс баймааргүйсэн. Ард түмний хүндлэл бишрэлд халдвал гэмт хэрэг мэт буруу үйлдэл болдгийг түүх гэрчилдэг. Монгол үндэсний бөх, түүний хамгийн тод үзэгдэл болсон Б.Бат-Эрдэнэ бол Монголын хийморь нь, монголчуудын хойморт оршдог шүтээн нь билээ. Ард олон Бат-Эрдэнэ аварга байтугай сумынхаа зааныг ч “Энэ бол бөх” гэж басамжлан хэлүүлэхээс дургүйцдэг бөлгөө.

Бөх хүн бөхөөрөө төрдөг юм гэнэ лээ. Бөхийг тарьж, ургуулж болдоггүй. Хэрвээ бөх л болж төрөөгүй бол бөх болгож бүтээх гээд нэг их амжилт олохгүй. Түүнчлэн Аварга хүн аваргаараа төрдөг гэж монголчууд хэлэлцдэг. Монгол наадмын дэвжээнд 1024 бөх гарч барилдаад нэг нь л түрүүлдэг, хэдэн мянган бөхөөс ганц хоёрхон нь л аварга болдог нь үүний баталгаа.
Нөгөө талаар Аваргын ухаантай хүн л Аварга болдог гэсэн өөр нэгэн аксиом бий. Хэрвээ хамгийн том биетэй нь Аварга болчихдогсон бол сүрлэг ханхар эрчүүд зөндөө л барилдаж харагддаг. Бас хамгийн их бяр чадалтай нь ч Аварга болоод байж чаддаггүй. Тэгэхээр аварга болох, төрийн наадамд 12 түрүүлэх, аваргаараа үлдэх тусгай аварга ухаан энэ хүнд байна.

Аварга ухаан гэж юу вэ? Аав ээжээс заяасан авьяас билгийг, мөнөөхөн аварга болохоор төрсөн бие махбодийг хөгжүүлэн төлөвшүүлэх чанар байж таарна. Эрдэм номд шамдах, эр бие өслөө гээд эрдэж бардахгүй байх, яллаа гээд хөөрч давхихгүй, ялагдлаа гээд гуньж гутрахгүй, дөлгөөн төвшин ааль араншинг эрхэмлэх учиртай юмсанж. Аав ээж, ахмад буурлын үгийг сонсох, хэнд ч болов ачлан туслах, анд нөхдөө дээдлэх, ард түмнээ түших эрхэм чанар Аварга ухаантай хүнд л байдаг юм байна. Хөдөлмөр зүтгэлийг нэгэн биеийн уураг тэжээл мэт санах, хүч чадлыг гаргах л цагт нь гаргах, оллоо гэж омойтохгүй, давлаа гэж данайхгүй, өрсөлдөгчөө, өрөөл бусдыг надаас дээд нь гэж үнэлэх ухаан Аваргаас л гардаг ажээ.

Энэ мэт чухамхүү Аварга хүнд л байх учиртай Аварга ухааныг өвч бүрэн эзэмшсэн, Аварга ертөнцийг жинхэнэ утгаар нь бүтээсэн хүн бол Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ билээ. Аварга ухаан зөвхөн барилдах, хэн нэгнийг мэх бяраар ааглан давахад зориулагддаггүй аж. Ардынхаа төлөөлөл болж, төрийнхөө жолоог түшсэн арван жилд тэр үнэний тугч, шударга ёсны элч байж чадсан. Тэрбээр “Эх болсон газар шороо, ард түмнийхээ төлөө зүтгэх нь миний үүрэг” гэж үздэг. Монголын газар шороо бүрэн бүтэн, ариун дагшин байж, түүн дээр гишгэж хөлд орсон монгол хүн бүрийн амьдрал тэгш дүүрэн байх ёстой гэдгийг Бат-Эрдэнэ гишүүн улстөрчийн хувиар зорих замынхаа луужин болгосон. Түүний зорилгодоо ямагт үнэнч чанар нь сүүлийн гурван удаагийн парламентад баримталсан байр суурь, үйл ажиллагаанаас ил харагдана.

Үг хэлээр биш, үйл ажлаараа эх орноо, эгэл түмнээ гэх чин сэтгэл Аварга ухааных ажээ. “Амьтны амь таслахгүй, алт эрдэнэс ухахгүй, архи дарс хийхгүй, ажил албаа оромдохгүй, хуулийг гууль болгохгүй, худлыг зөв гэхгүй, ардыг алаг үзэхгүй, ардчиллыг дарангуйлал болгохгүй” хэмээн тэр баримтлах зарчмаа тодорхойлжээ.
Ийм эрс цэх, чигч шулуун зарчим л Монголын төрд дутагдаж байгаа. Дутсаныг нөхөх төрмөл чанар, чадвар Б.Бат-Эрдэнэ хэмээх түмний хүндлэлд багтсан том улстөрч, ард түмний аваргад бүрнээ бийн учир монгол түмэн түүнд итгэл найдвар, ирээдүй маргаашаа даатгаж болох билээ

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñàéò çàêëàäîê ñîëè òâåðü Narco24 в обход блокироР²ÐºÐ¸ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ мука ЗакладкР¸ марки в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐºÐµ ЗакладкР¸ соли скоростР¸ в томске Спайс в магнитоР³Ð¾Ñ€ÑÐºÐµ НаркотиРº под названиРµÐ¼ миф ÐŸÑ€Ð¾ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ ƒÑ‚ки СПб Метилон цена êóïèòü ãåðîèí ïî çàêëàäêàìè ЦиклодоР» чем можно Ð·Ð°Ð¼ÐµÐ½Ð¸Ñ‚Ñ Œ Рецепт на клоназеР¿Ð°Ð¼ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЕманжелР¸Ð½ÑÐºÐµ ЗакладкР¸ гашиш в Соль-иле
IP:46.161.60.126  2018-01-14 13:58:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.