Тэр өнөөдөр амлаж буйгаа ӨЧИГДӨР ХИЙЖ БОЛОХ Л БАЙСАН

2013/06/20
Share |
Хүмүүс:
Тэр өнөөдөр амлаж буйгаа ӨЧИГДӨР ХИЙЖ БОЛОХ Л БАЙСАН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа шувтрах дөхөв. Сонгуулийн кампанит ажлын хугацаанд бусдаасаа давуу эрх эдэлсэн хүн бол АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж. Түүнд давуу талыг Ерөнхийлөгчийн албан тушаал нь олголоо.Өнгөрсөн дөрвөн жилийн турш Монгол төрийн жолоог атгасан түүний ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр амлаж буй мөрийн хөтөл¬бөртэй дахин нэг танилцъя. Мөрийн хөтөлбөрийнхөө цөм болсон заалтуу¬дыг тэр өчигдөр хийж болох л байсныг, бас хэрхэн хандаж байсныг Ерөнхий¬лөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрвөн жилийн зарим үйл явдлаар харь¬цуулав.

АМЛАЛТ
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон¬гуульд нэр дэвшихдээ “Бусдыг муу¬лахгүй, өө¬рийгөө өмөөрөхгүй өрсөл¬дөнө” гэсэн амласан.
 

БОДИТ БАЙДАЛ
Намын сонгуулийн штаб, нэр дэвшигч хоёр бол нэг зоосны хоёр тал. Нэр дэвшигчийн зөвшөөрөл, зөвшил¬цөлгүйгээр явдаг сурталчилгаа, бүр хар PR ч гэж байдаггүй. Гэтэл АН-ын сонгуулийн штабаас өрсөлдөгчөө “Цэвэр цусны онол” гэсэн яриагүй, хэлээгүй үгээр нь нэг хэсэг муучлав. Бөх хүн бүдүүн баараг, боловсролгүй, бид биеийн тамир спорт хорооны даргыг биш, улсынхаа Ерөнхийлөг¬чийг сонгох гэж байна гэхчилэн сурталчиллаа. Сайд Ч.Сайханбилэг нь улсын наадамд барилддаг хүн нь бөхөө, Ерөнхийлөгч нь улсаа удирдаг хэмээн уриалж явсан. Бусдыг муу¬лахгүй өрсөлдөж байгаа нь энэ үү, Ерөнхийлөгч өө.
Бараг л бөх бол хүн биш, сонгох, сонгогдох эрхгүй гэж өрсөлдөгчөө гутаах атлаа өөрсдөө бөхчүүдийг сонгуулийнхаа сурталчилгааны гол дүр болгож байгааг юу гэж ойлгох вэ, АН-ынхан. МАН-аас сонгуульд нэг л бөх-аваргыг нэр дэвшүүлэв. Гэтэл АН-ынхан түүний эсрэг таван бөх-аваргыг ашиглав. Сонгуулийн суртал¬чилгааны өдрүүдэд А.Сүхбат, Аса¬шёор¬юү нар АН-д албан ёсоор элсэв. Хамт сууж байгаа нь ховорхон харагд-даг хоёр Мөнх хөөрөг зөрүүлэн Ц.Эл¬бэг¬дорж Ерөнхийлөгчийг сурталчлав. Булганд Б.Бат-Эрдэнэ аваргын шавь Н.Түвшинбаяр одоогийн Ерөнхийлөг¬чийг даган очиж уулзалтад сууж байгаа нь телевизээр гарсан. Эдгээрийг харсан хэн нэгэн “улсын Ерөнхийлөгч байж бөхчүүдээр PR-дуулах ч гэж” хэмээн хэлээгүй, хэлж болохгүй билээ. Ц.Элбэгдоржийг PR-дсан аваргууд сонгох эрхээ эдэлж байгаа бол нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аварга сонгогдох эрхээ эдэлж байгаа. Үүнийг л дүр эсгээгүй ардчилал гэнэ.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Улс орноо албан тушаалтны засаглалаас хуулийн засаглалд шил¬жүүлнэ”

ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
Мөрийн хөтөлбөртөө туссан энэ заалтыг уг нь өнгөрсөн дөрвөн жилд ажил хэрэг болгочих боломж түүнд байсан уу гэвэл байсан. Гэвч түүнийг дөрвөн жил төр тэргүүлсэн хугацаанд хуулийн бус, албан тушаалтны засаг¬лал л цэцэглэжээ. МАН-аас С.Батбол¬дын Засгийн газрыг байгуулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдыг дуудаж байгаад сайд нарын¬хаа гурвыг гаднаас томилохыг үүрэг¬дэж байв. Мөн гаднаас томилогдох сайд нарыг нь УИХ томилохын өмнө дуудаж байгаад камерийн өмнө загнаж байсан. “Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдэг адис өгөөд гаргахын нэр биш” гэж зандарч харагдсан. Тэгсэн атлаа АН ялж Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17 нь Их хурлаас байхад ганц ч үг хэлээгүй. Намынх нь нөхөд өөрийнх нь ярь¬дагчлан УИХ-ын гишүүний дан дээлэн дээрээ сайд гэсэн давхар дээл өмсч байхад “адислаад” л өнгөрсөн.

Тавантолгойн тендерт ялсан “Говь повер” гэж Ерөнхий сайд Н.Алтан¬хуя¬гийн хүргэн дүү Г.Дэнзэнтэй хол¬боотой 17 тэрбумын хэрэг дээр сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчид хандсан ч ямар ч хариу өгөөгүй. Хууль нь засагладаг байсан бол Н.Алтанхуягийг, түүний хүргэн дүү Г.Дэнзэнг ч шалгах байсан. Гэвч албан тушаалтан нь засагласан учраас хууль хүчгүйдлээ. Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнд хэрэг үүсгэх хүсэлт гаргасан ч Ерөн-хийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газ¬рын дарга нь байсан Д.Дорлигжавын удирдаж буй прокурорын байгууллага хэрэг үүсгэхээс татгалзав.
УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц дансны асуудал байна. Түүний оффшор бүс дэх нууц дансанд байсан нэг сая еврогийн эх үүсвэрийг нь шалгахыг МАН болон “Шударга ёс” эвсэл, УИХ-ын гишүүн Г.Уянга нар шаардаж байсан ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн аль нь ч санаачилга гаргаагүй. УИХ-ын дэд дарга хүн “Хятадын Монгол” гэж гэрийн хаягаа бичсэн байхад ч дуугүй суусан. Монголчууд дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсний шинж гэж ярьдаг. Эдгээр жишээнд хууль, албан тушаалтан, алагчлал гурвын аль нь засаглаж, аль нь хүчтэй байна вэ, Ерөнхийлөгч өө.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам, улс төр танил тал хар¬галзахгүйгээр ижил тэгш хариуцлага тооцдог жишиг тогтооно”

ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас тойрогт ялах магад¬лалтай хэд хэдэн хүнийг барьж хорьсон, сонгуулийн дараа сулласан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь С.Эрдэнийн УИХ-д шударгаар сонгогдсон эсэхийг шүүх үед ард түмний сонголтыг засварлах эрх шүүхэд байхгүй гэж мэдэгдэж байв. Гэтэл Өвөрхангайн сонгуулийн үр дүнг ганц шүүгч засч байхад юм хэлээгүй. Бүр дуугараа ч үгүй.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түд¬гэл¬зүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн да-гуу илчилсэн иргэнд ял шийтгэл ног¬дуулахгүй байх бодлого баримтлана”

ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа тендер булиан¬туулсан, орон нутгийн эмнэлгүүдэд өгөх гэж байсан Фургон автомашиныг завшсан гэх хэрэгт холбогдсон Л.Гүн¬далайн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхий прокуророос удаа дараа хүсэлт тавьсан ч хамгаалсаар бай¬гаад авч үлдсэн. Уг нь авлигын, албан тушаалын хэрэгт Л.Гүндалай хол¬богдсон ч УИХ дахь АН-ын бүлэг удаа дараа хугацаагүй завсарлага авах эрхээ эдэлсэн билээ. Гэвч Ерөнхий¬лөгч юу ч хийгээгүй.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Төрийн албан хаагчдыг тогт¬вор суурьшилтай ажиллах болом¬жийг бүрдүүлэхэд анхаарна, тө¬рийн албан хаагчдын ур чадвар, ёс зүй, мэргэж¬лийн шалгуурыг нэвт¬рүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна”

ӨНГӨРСӨН 1 ЖИЛД
УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа АН засагт олонхи болоход л төрийн албан хаагчдын халаа сэлгээ эхэлсэн. Төрд тогтвор суурьшилтай ажиллах ёстой, тангараг өргөсөн 5200 жинхэнэ албан хаагчийг Засгийн газраас “Өөр ажилд шилжсэн”, “Өө¬рийн хүсэлтээр ажлаа өгсөн, өргөд¬лийг нь бичүүлсэн” гэх тайлбартайгаар халлаа. Ерөнхийлөгч юу ч хийгээгүй.
Хамгийн сүүлд л гэхэд мэргэж¬лийн байх ёстой тусгай алба болох Тагнуулын даргын албан тушаалд мэргэжлийн бус Б.Ариунсанг томилж бай¬хад төрийн тэргүүн чимээгүй өн-гөрсөн. Өөрийнх нь оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг сон¬гуулийн хууль зөрчсөн эсэхийг шалгаж байсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 9 байцааг¬чийг бас үндэслэлгүй ажлаас нь халлаа гэх хэвлэлийн мэдээ бас бий.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Байгалийн баялгийг хайх, олбор¬лох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрхийг тухайн орон нутгийн удир¬длагад байхаар хуульчилж хэрэг¬жүүлнэ. Эзэн нь эрхээ, баялгаа мэдэх зарчмыг төрийн бүх шатанд мөрдлөг болгоно”

ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
“Оюутолгой”-н гэрээг баталсан нь улсаараа урагшаа нэг алхсан явдал боллоо” гэж Ерөнхийлөгч магтаж байсан. Тэгснээ саяхан Оюутолгойг багахан “чимхэв”. Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад “Оюу¬толгой”-н гэрээг өөрчлөх зорилгоор хэлэлцээ хийж байр сууриа тодорхой илэрхийлж байхад ч Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээгүй.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Утааны аюулыг зун ч битгий март гэсэн зарчмыг баримталж ажиллана”

ӨНГӨРСӨН 4 ЖИЛД
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч утаатай тэмцэх гэж Агаарын бохирд¬лыг бууруулах үндэсний хороог өөрөө ахалж байгаа. Ажлын хэсгийг нь Там¬гын даргадаа хариуцуулсан. Хэдэн зуун тэрбум төгрөгийн өртөгтэй төслийн зуухыг гэр хорооллын айлуу¬дад шахсан. Гэвч хотын утаа багас¬саагүй. Харин Орон нутгийн сонгуульд зориулж Ерөнхий сайд Н.Алтан¬хуя¬гийн санаачилгаар Багануурын дутуу шаталттай, ДЦС-д шатаахад зориу-лагдсан нүүрсийг айл өрхүүдэд ний¬лүүлснээр өнгөрсөн өвөл хотын утаа өмнөхөөсөө ч нэмэгдсэн. Энэхүү болж өнгөрсөн процессыг Ерөнхий¬лөгч утаатай тэмцэж байгаа хүн гэхэд юу ч болоогүй мэт харж суусан.

МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
“Ажилтай орлоготой иргэн бүрийг орон сууцны зээлд хамруулах, ху¬римт¬лал бий болгож амжаагүй болон ахмад настнуудаа нийтийн орон суу¬цаар хангах санаачилгыг дэмжинэ”

ӨНГӨРСӨН 1 ЖИЛД
Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал гацаж, олон зуун иргэн байр ч үгүй, мөнгө ч үгүй болж явсан нь саяхан. Гэтэл тухайн үед энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад Тэргүүн шадар сайд байсан АН-ын дарга Ерөнхий сайд болсныхоо дараа энэ хөтөлбөрийг зогсоосон. Үр дүнд нь зээлэнд дуугарлаж байсан жирийн иргэд л хохирсон. Энэхүү зээлд харагдахаар хашаа байшингаа зар¬сан, барьцаалсан хүмүүс хохирсон. Тэдний хохирлыг хэн шийдэх нь ч тодорхойгүй хэвээр үлдсэн. Эдгээр болон бусад асуудлаар иргэд Төрийн ордны гадаа цементэн талбай дээр жагсч, суулт хийн гомдлоо бараг-дуулахыг хүсч байхад “Ард түмэн¬тэйгээ амь нэг байна” гэж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар амлаж байсан Ц.Элбэгдорж Төрийн ордондоо тухлаж байв.
Сэлэнгэд эх хүүхэд хоёр урсч байхад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар юу ч дуугараагүй. Харин АН-ын дарга Бурхан Халдунд төөрөхөд баахан ажлын хэсэг байгуулж эрэн хайх ажиллагааг Ерөнхийлөгч өөрөө удирдаж байв.

Нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжиж, орон нутагт эрх шилжүүлнэ гэж Ерөнхийлөгч одоо ч ярьж байгаа. Гэвч түүнийг ярьж байх зуур нутгийн өөрөө удирдах ёсонд халдсан бү¬дүүлэг явдал хэд хэд гарсан. Сүүлийн жишээ нь, Хан-Уул дүүргийн ИТХ-аас Туул голын сав газар үйл ажиллагаа явуулж байгаа хайрганы карьеруудыг хаах шийдвэр гаргасан. Энэ нь нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилготой байсан. Гэвч Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн ИТХ-д хайрганы карьеруу¬дыг хаах шийдвэрээ цуцла гэж үүрэг өгсөн, загнасан. Ерөнхий сайдыг ийнхүү нутгийн өөрөө удирдах ёсонд халдаж байхад Ерөнхийлөгч өмөөрч нэг ч үг хэлээгүй.
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа сумын ИТХ-ын 30 хувийг иргэдээс сонгохгүй, намын жагсаалтаар оруулж байхад Ерөнхийлөгч хориг тавиагүй. Бодвол сонгуульд нь хэрэгтэй гэж үзсэн юм байлгүй

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Купить закладкР¸ гашиш в Ликино-д
IP:5.189.205.141  2018-03-19 20:45:03
Ucyczbzw Malyshev in panic, http://archive.is/OsDCj super_mario_3d_әlemdіk_zhүk teu_үshіn, http://tobiaextreme.com/index. php?option=com_k2&view=itemlis t&task=user&id=542207 imodgame_emes_jailbreak, http://archive.is/jOkHl e-kіtap_zhan_tamash_altyn_tү sіmі_fb2, http://www.ultgarages.net/__me dia__/js/netsoltrademark.php?d =naturasoftware.com%2fweb%2fin dex.php%3foption%3dcom_k2%26vi ew%3ditemlist%26task%3duser%26 id%3d69122 Қaraқalpaқ_tіlі_synyp_9, http://lobona.com/__media__/js /netsoltrademark.php?d=www.lts i.net%2findex.php%3foption%3dc om_k2%26view%3ditemlist%26task %3duser%26id%3d59587 Ekonomika_boiynsha_GDZ_6_synyp _zhұmys_kіtabynyң_korliugov a, http://archive.is/HSs4U samsung_galaxy_ace_gt-s5830i_
IP:141.101.201.176  2018-12-03 11:33:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.