Онгон биеэ 10 мянган доллараар зарах гэнэ

2013/06/21
Share |
Хүмүүс:
Онгон биеэ 10 мянган доллараар зарах гэнэ

Энэ хорвоо дэлхий дээр сонин жигтэй зүйл их тохиолдох юм. Саяхан Казахстаны Алма Атагийн их сургуулийн хуулийн сургуулийн оюутан Мадина гэх бүсгүй өөрийн онгон биеэ дуудлага худалдаанд оруулахаар болсон гэнэ.

Мадина нь өөрийн онгон биеэ 10 мянган доллароор үнэлсэн байна. Харин энэ мөнгөө тэрээр өнчин хүүхдүүдэд хандивлах гэнэ. “Миний хувьд энэ маш хүнд алхам. Би хүүхдэд маш хайртай. Ялангуяа эцэг, эхгүй өнчин хүүхдүүд миний сэтгэлийг ихээр эмзэглүүлдэг. Тэдэнд үргэлж эд болон сэтгэл санааны гачигдал тулгардаг. Тиймээс би тэдэнд туслахыг хүсч байна. ”


Өөрийн биеэ 10 мянган доллароор үнэлсэн тэрээр 50 хүүхэдтэй зуны зусланд амарч байгаа өнчин хүүхдүүдэд хангалттай хүрэх мөнгө гэж үзэж байгаа юм. Залуу бүсгүй энэ зарыг интернэтэд тавьснаас хойш утсаар нь маш олон хүн санал тавьж байгаа аж. Харин тэрээр энэ талаар эцэг, эхдээ хэлээгүй гэнэ. Тиймээс нэг өдөр түүний энэ нууц задрах вий гэдгээс ихээхэн эмээж байгаагаа хэлжээ.
Учир нь тэрээр лалыны шашинтай гэр бүлээс гаралтай нэгэн.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.