Шударгаар өрсөлдье гэсэн яалаа

2013/06/24
Share |
Хүмүүс:

Ерөнхийлөгчийн шадар туслах Э. Содонтогостой манай сэтгүүлч уулзлаа.

 

- 2013 оны 6 дугаар сарын 21-ний орой МАН-аас нэр дэвшигчийн нэвтрүүлэгт Монгол Улсын Тэргүүн хатагтай АНУ-ын нэгэн байгууллагаас 2 сая доллар өөрийн тэргүүлдэг “Итгэл”, “Болор” сангууддаа авсан тухай гарлаа. Энэ хэр үнэн бодит мэдээлэл вэ?

 

- Э. Содонтогос: АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод төвтэй Прожект КЮРЕ (Project C.U.R.E – Commission on Urgent Relief and Equipment) гэж хүмүүнлэгийн байгууллага бий. Дэлхийн хөгжиж буй орнуудад эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлж, эрүүл мэндийн салбарт нь учирч буй хүндрэл бэрхшээлд нь бага ч атугай туслах зорилго бүхий л төрийн бус байгууллага. Дэлхийн 120 оронд хүрч ажилласан байдаг. Дэлхийн олон орны тэргүүн хатагтай нартай хамтран ажилласан байдаг. Монгол Улсын Тэргүүн хатагтай Х. Болормааг урьж, эмэгтэйчүүдийн хорт хавдрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” – Хавдаргүй Монгол сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж ажиллаж байгаад нь чин сэтгэлээсээ баярлаж байсан. Ингээд монголчуудад туслахаар хандив цуглуулаад, түүгээрээ эмнэлгийн багаж хэрэгсэл – эмнэлгийн ор, мэс заслын ширээ, сандал, боолтын материал, гудас, нярайн үзлэгийн ор гэх зэрэг хэрэгслийг худалдаж аваад Монгол руу 2 контейнэр ачуулсаныг “Итгэл” сан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны төвд өгсөн. 

 

МАН-ын сурталчилгааны нэвтрүүлэгт гарч байгаа шиг  их мөнгийг Тэргүүн хатагтай авсан юм огт байхгүй, энэ бол ор үндэсгүй гүжир гүтгэлэг. Прожект КЮРЕ үдийн зоог зохион байгуулж, хандив босгосон. Тэр босгосон мөнгөө тэр байгууллага АНУ-даа тусдаа дансанд хийгээд л түүгээрээ эмнэлгийн багаж хэрэгсэл үйлдвэрлэгч, эмнэлгүүд зэрэгт хандан эд зүйлээ худалдан авдаг. Энэ бүх үйл ажиллагааг Прожект КЮРЕ байгууллагын ажилтнууд, сайн дурынхан гүйцэтгэдэг. Тэгээд Монгол руу ачна. Яг л ийм процесс – ил тод, хариуцлагатай, ойлгомжтой. 

 

УИХ-ын гишүүн МАН-ын Бямбацогтын эхнэр энэ байгууллагатай хамтарч ажиллаж байсан учраас яаж ажилладаг журмыг нь бас л сайн мэдэх учиртай. 

 

Ерөнхийлөгч Элбэгдоржийн Оюу Толгой төслийн талаарх байр суурийн тухайд тэр нэвтрүүлэгт бас гарч байсан. Энэ талаар?

 

Э. Содонтогос: Ерөнхийлөгч Элбэгдорж Оюу Толгой компанийг хаах, төслийг болиулах тухай, БиБиСи-ийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан хэлсэн гээд олныг төөрөгдүүлсэн, Монголын гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд сэв суулгах гүжир гүтгэлэг дүүрэн  байсан. 

 

Ерөнхийлөгч Элбэгдоржийн Оюу Толгой төслийн талаарх байр суурь тодорхой. Энэ нь  Оюу Толгой төсөл дээр Монголчууд нэгдмэл байр суурьтай болсон, нэгдмэл байр суурьтай болох нь нийт Монголчуудын эрх ашиг л гэж хэлсэн. Болохгүй байгаа юмаа засаад, болж байгаагаа улам сайн хийгээд, хуулиа баримтлаад, Монголчууд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн л төлөө байгаа.  Монголчуудыг талцуулах, тарааж бутаргах нь бол яавч  Монголын эрх ашигт нийцэхгүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
yrctgnio fkv2s1rzliazduxeeh, [url=http://vmyjxmuzjaan.com/] vmyjxmuzjaan[/url], [link=http://mnelcwartmjz.com/ ]mnelcwartmjz[/link], http://sqtdinmrqoga.com/
IP:46.161.9.32  2016-06-10 00:57:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.