Ардчилал гарч амины сууцтай болгосон шиг…

2013/06/24
Share |
Хүмүүс:

Сүүлийн үед хүмүүсийн ам дамжин ярьж, нэг нэгнээсээ асууж сураглаж байгаа гол зүйл бол орон сууцны найман хувийн зээлд хэрхэн хамрагдах вэ гэсэн яриа. Орон сууцтай болмоор байна, агаарын бохирдлыг бууруулахад тустай энгийн боловч ашигтай арга иргэдээ орон сууцаар хангах явдал гэж байнга сонссоор ирсэн ч орон сууцны эрэлт дэндүү амин чухал асуудал байсаар ирсэн нь яг энэ өдрүүдэд тод харагдаж байна. 

 

Үнэхээр аав ээжийн гэрээс тусдаа гарах сан, хадмын хаяанаас холдох сон, түрээсийн бус өөрийн гэртээ өглөөд сэрж байх юм сан гэсэн бодол олон залуу, идэр гэр бүлийнхний өдрийн бодол байжээ. Бас нийтийн дулаантай, дотроо жорлонтой байранд амьдрах сан гэсэн мөрөөдөл мянга мянган хүмүүсийн сэтгэлд байсныг энэ шийдвэр тод болгож өглөө. 2012 оны байдлаар Монголын хүн амын 23.8 хувь, нийслэлчүүдийн 40 хувь нь л орон сууцанд амьдардаг гэсэн тооцоо байдаг. 

 

Орон сууцтай болохын тулд жилд найман хувийн зээлийн хүү төлөөд байвал бас ч гэж болж байна шүү гэсэн бодол хэн бүрийн толгойд ороод ирж байна. Төрөөс айл бүрт орон сууц бэлэглээд байхгүйгээс хойш ийм бодитой зээл л чухал. Америк хүний мөрөөдөл тансаг хувийн сууц байдаг гэлцдэг. Тэр ч утгаараа АНУ-ын Засгийн газраас америк мөрөөдлийг биелүүлнэ гээд байрны зээлийг хамаа замбараагүйгээр олгосноос ипотекийн хямрал үүсч, эдийн засгийн хямралыг дагуулсныг хүмүүс санаж буй биз ээ. Ажил хийж зээлээ төлөх боломжгүй хүмүүст байшин бэлэглээд байвал улс нь дампуурах эрсдэл байгаа учраас иргэнээ сайхан амьдруулна гэсэн утоп, үнэгүй саналаас татгалзахаас аргагүй. Харин иргэдээ дэмжсэн, бизнесийн байгууллагууддаа дарамт үзүүлэхгүй бас төр засагт эрсдэл дагуулахгүй яг ийм шийдвэр л бидэнд хэрэгтэй байсан юм. 

 

Засгийн газрын гаргасан “Орон сууцны ипотекийн ерөнхий нөхцөлийг тогтоох журмаас харахад бодитой боломжийг иргэддээ олгосон харагдаж байна аа. Мэдээж, урьд өмнөх зээлүүдэд хамрагдаж байгаагүйг шаардах нь зүйн хэрэг. Бас 10-30 хувийн урьдчилгаа нэхэх нь ч зүйн хэрэг. Тэгэхгүй бол АНУ шиг баахан айл шинэ байранд нүүгээд орчихдог, төлбөрөө төлөх зүтгэл ч, сонирхол ч байхгүй бол босч яваа эдийн засгаа татаад унагачих нь ойлгомжтой юм. Засгийн газраас 10-30 хувийн урьдчилгааг шаардана гэж журамдаа заасан бол Монгол Банк хийгээд арилжааны банкууд нийлж ярилцаад бүгд 30 хувийн урьдчилгааг авахаар болсон юм билээ. Энэ нь ч одоохондоо эрэлт нийлүүлэлтээ барьж байх эрүүл шаардлага байхыг үгүйсгэхгүй юм. Тэгэхгүй бол хүн бүр 10 хувиа төлөөд байранд орох гээд байдаг, баригдсан барилгуудын үнэ тэнгэрт хадаад явчихвал эргээд асуудал үүснэ. Харин цаашлаад монголчууд маань эсгий гэрээ тохь тухтай сууцаар солиод, шат шатаар энэ хүрээ нь нэмэгдээд ирвэл Засгийн газар урьдчилгаа хувь дээрээ ч уян хатан хандаж эхлэх биз. Зөвхөн шинэ байр гэлтгүй, хуучны байруудаас ч сонголтоо хийх боломжийг олгож байгаа нь хүмүүсийн санаанд яв цав нийлж байгаа юм. 

 

Хэрэв 60 сая төгрөгөөр байр авахаар сонирхож байгаа бол урьдчилгааны 18 саяыг төлчих хэмжээний хуримтлалыг цуглуул¬сан байх шаардлагатай. Энэ нь нэг ёсондоо тухайн хүн орон сууцтай болохоор зорилго тавиад ажил¬лаж байсныг баталж байгаа хэрэг. 20 жил буюу 240 сарын хугацаанд үлдэх 42 сая төгрөгтөө зээл авна гэвэл сард 351 мянган төгрөгийг зээлдэгч төлөх ёстой. Сар бүр нэг өрөө байранд түрээсийн 300-400 мянган төгрөг төлөөд явж байсан хүмүүст өөрийн гэсэн орон байрныхаа төлбөрөөс хугаслаад явж байх шиг сайхан нь хаана байх билээ. Хорин жил айлын байр хэсүүчлээд юу ч үгүй үлдэхийн оронд өөрийн гэсэн голомтоо цэцэглүүлчихнэ гэдэг сайхан хэрэг. Харин дээрх хэмжээний зээлийг авах хүмүүсийн өрхийн орлого багадаа 700 мянга, баталгаатай гэвэл 800 мянган төгрөг байвал банкныхан ямар ч асуудалгүй зээлээ өгч орхих ажээ. Өнөөдрийн байдлаар энэ шаардлага тийм ч хэтийдсэн шалгуур биш билээ. Хэн хэнээ хонжиж монжихгүй, нэгнээ дэмнээд хамтдаа урагшлах бод¬логыг төр засаг гаргадаг байх нь чухал. Өнөөдрийн ипотекийн найман хувийн зээлийг бүхий л арилжааны банкууд байж болох хувилбар гээд хүлээн зөвшөөрсөн байгаа. Үүнээс бага бол ашиггүй учраас энэ төсөл зогсох аюултай. Харин яг боломжит хувийн цэг нь энэ найман хувь бололтой юм. 

 

 

Нэг талдаа жилийн 18 хувийн хүүтэй зээлийг олгож байсан банкуудын ашгийг хаасан мэт боловч нөгөө талдаа баталгаатай, баталгаагүй бүх зээлүүдээ Орон сууцны корпорацид арилжиж байгаа хэрэг. Хамгийн чухал нь ард түмэнд тэр ашиг нь ирж байгаа нь хамгийн чухал юм. Өмнө нь банкнаас жилийн 16.2 хувийн хүүтэй 44 сая төгрөгийн зээл аваад сар бүр байрны төлбөр, зээлийн хүүдээ 653 мянган төгрөг тушааж байсан танилд маань зээлийн хүүгээ бууруулах хүсэлтийг банкнаас нь тавьсан гэж байгаа юм. Гэрээгээ өөрчилснөөр сард 438 төгрөг тушаах болсон гэнэ. Засгийн газраас гаргасан жилийн найман хувийн орон сууцны зээл шинээр зээл авах хүмүүст ч биш бас энэ төрлийн зээлийг аваад явж байсан олон мянган хүмүүст бодитоор мэдэгдэж эхлээд байна.  Хамгийн сүүлд зээлийн төлөлт зургаан сар байх ёстой гэсэн хатуу болзлыг ч зөөлрүүлж байх шиг байна. Мөн 30 хувийг төлж чадахгүй гэвэл аав, ээжийнхээ хэн нэгний байрыг нэмж барьцаалаад бага хувийн урьд¬чилгаа өгч болох боломж ч бий аж. Бас энэхүү зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах боломж¬гүй иргэдээ ч орхилгүй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловс¬руулан баталсан юм билээ. Тэгэхээр тэр хүмүүс ч бодлогын гадна үлдэхгүй нь.

Манайхан юм бүрийг хардаж сэрдэж, харлуулж бүдгэрүүлж хү¬лээж авах дуртай улсууд. Ашигтай санал, сайн санаачилгыг сайнаар нь хүлээж авахгүй гээд яах юм. Найман хувийн зээлийг сонгуулийн шоу гэж тайлбарлах хүмүүс ч мэр сэр байна. Хуучны нэг намын засаглалтай үе биш болохоор арилжааны банкууд өөрсдөд нь ашиггүй бол юу гэж хүлээж авахав дээ. Гэхдээ олон нийт бүгдийг ялгаж, салгаж ойлгодог нь сайхан юм даа. Улсын мэдлийн сууцанд амьдардаг гэж өөрсдийгөө бодож явсан олон мянган өрхөд орон сууцыг нь үнэгүй хувьчилж өмчтэй хөрөнгөтэй болгосон АН-ынхан энэ асуудлыг гаргаж тавьж байгаа учраас тэд илүү итгэлтэй ч байх шиг. Өнгөрсөн он жилүүдэд тэр л орон сууц нь тэдний хувьд бодит өмч хөрөнгө нь болж ирсэн шиг дараагийн он жилүүдэд найман хувийн хүүтэй зээлээр авсан байрнууд нь ч дэм болно гэдэгт эргэлзэхгүй байгаа юм билээ.

 


Эх сурвалж:  Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka россыпь в Чегеме Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Яхроме Марки в КотельнР¸ÐºÐ¾Ð²Ðµ Гашиш в Кирилле Откуда в ВолгогрР°Ð´Ðµ берутся наркотиРºÐ¸ | ПРОИСШЕР¡Ð¢Ð’Ð˜Ð¯: События | ПРОИСШЕР¡Ð¢Ð’Ð˜Ð¯ | АиФ ВолгогрР°Ð´ Купить закладкР¸ кокаин в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ ÐºÐµ ЗакладкР¸ кокаин в Алейске Купить Кокаин в Москве ЗакладкР¸ гашиш в ЖердевкРµ Копыль купить Пыль Купить закладкР¸ лирика в СолнечнР¾Ð³Ð¾Ñ€ÑÐº-30 ЗакладкР¸ шишки ак47 в СакиоспР°Ñ€Ð¸Ð²Ð°ÐµÑ‚Ñ я Купить АмфетамР¸Ð½ в ОтрадныР¹ ЗакладкР¸ марки в Щелкове Купить Марки в ГремячиР½ÑÐº Купить закладкР¸ спайс россыпь в Яранске Купить закладкР¸ шишки ак47 в Москве тюмень закладкР¸ соль Спайс в Унече Купить закладкР¸ россыпь в Кызыле дата закладкР¸ киева Гашиш в Гдове ТрамадоР» в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚али Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Щелкове Как приготоР²Ð¸Ñ‚ÑŒ фен в Ð´Ð¾Ð¼Ð°ÑˆÐ½Ð¸Ñ … ÑƒÑÐ»Ð¾Ð²Ð¸ÑÑ … НаркотиРºÐ¸ в Ефреме ЗакладкР¸ гашиш в Узловой ЗакладкР¸ методон в Красном Сулине Марки в ДобрянкРµ Реагент в ЗмеиногР¾Ñ€ÑÐºÐµ Купить героин в ÐÑÐ·ÐµÐ¿ÐµÑ‚Ñ €Ð¾Ð²ÑÐº Купить Гашиш в Ворсма россыпь в ПодольсРºÐµ ЗакладкР¸ гашиш в СлободсРºÐ¾Ð¹ Купить россыпь в Ликино-д
IP:141.101.132.246  2018-05-10 22:20:55
Jegaonbf , http://opencu.com/profiles/blo gs/my-boyfriend-wont-delete-hi s-dating-profile my_boyfriend_wont_delete_his_d ating_profile, http://opencu.com/profiles/blo gs/google-maps-street-view-of- my-house google_maps_street_view_of_my_ house, http://opencu.com/profiles/blo gs/matrimoniale-crestini-penti costali matrimoniale_crestini_penticos tali,
IP:146.185.201.217  2018-12-18 05:35:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.