Н.Номтойбаяр: Би сэтгүүлчдийн хөдөлмөрт тэвчээртэй ханддаг

2013/06/24
Share |
Хүмүүс:
Н.Номтойбаяр: Би сэтгүүлчдийн хөдөлмөрт тэвчээртэй ханддаг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гомдлоор өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн сэтгүүлч Б.Отгонбаяр өнгөрсөн пүрэв гаригт Сүхбаатарын талбай дээр хэвлэлийн бага хурал хийж байсан. Харин уг асуудалд Н.Номтойбаяр гишүүн өөрийнхөө байр суурийг илэрхийлж, дээрх мэдээлэлд няцаалт өгсөн юм. Түүнээс нэр нь холбогдоод буй хэргийн талаар зарим зүйлийг тодруулж ярилцлаа.

-Таныг сэтгүүлч Б.Отгонбаярт бичсэн нийтлэлээс нь болж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Сэтгүүлч Б.Отгонбаяртай өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ анх удаагаа нүүр тулан уулзлаа. Энэ хүн намайг эзгүйд Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурлыг хийсэн. Гэтэл мэдээллийн угшил нь Б.Батзоригийн Youtube дээр тавьсан бичлэгээс үүдэлтэй юм билээ. Сэтгүүлч Б.Отгонбаяр намайг өөрт нь эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандсан гэдэг ташаа мэдээллийг олон нийтэд өгсөн байна. Гэхдээ тийм зүйл огтхон ч байхгүйг хариуцлагатайгаар хэлье. Үүнтэй уялдуулаад иргэд сонгогчид руу чиглэсэн доромжлох өнгө аястай үгс ч явсанд харамсч байна. Дээрээс нь би эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандсан гэсэн ташаа мэдээлэл өгсөн нь гүтгэлгийн шинж чанартай. Миний хувьд аливаа сэтгүүлчдийн хөдөлмөрт ухамсартай, тэвчээртэйгээр ханддаг. Улс төрд хөл тавьснаасаа хойш сайн муугаараа гүтгүүлэн доромжлуулж, янз бүрийн байдлаар гэмт хэрэгтэн мэт олон удаа муулуулж байсан. Тэгсэн ч энэ тал дээр хариу тайлбар өгч байсангүй. Зарим нэг ноцтой мэдээллийн талаар шалгуулах хүсэлтийг харин гаргаж байсан удаатай.

 -Б.Батзоригийн Youtube сайтад оруулсан бичлэгт анализ хийж, сэтгүүлч нийтлэлээ бичсэн гэсэн. Тэр бичлэгийг хийсэн хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 26-нд УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрийн өглөөгүүр Youtube дээр нэг бичлэг тавьсан Б.Батзориг гэж хүнтэй би анх 2000 оны эхээр Багануур дүүрэгт танилцаж байсан юм. 1981 онд төрсөн залуу. Тэр хүн надад ажилтай болгож өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Түүнийх нь дагуу холбогдох материалаа бүрдүүлээд эргээд уулзъя гэсэн. Тэгээд материалыг нь шалгаж үзэхэд ял шийтгэлийн хуудас байгаагүй. Түүнийг нь асуухад “Н.Номтойбаяр ах аа, нэг асуудал байгаа юм аа. Би “Монголшуудан” банкинд ажиллаж байхдаа мөнгө төгрөгийн хэрэгт холбогдоод шүүхээр таслуулаад, тэнсэнтэй байгаа юм. Тэгээд ял шийтгэлийн хуудас авбал ялтай гэж гарна” гэсэн. Тэгсэн ч тэр залууд итгэл өгч, өөрийнхөө туслахаар авч ажиллуулсан. Улмаар “МАК”-ийн Хяналт шалгалт, мониторингийн хэлтэст ажилд оруулсан. Ингэхдээ СЭЗДС-д 100 хувь төлбөрийг нь дааж суралцуулсан. Мэдлэг чадварыг нь дээшлүүлж, улмаар итгэл өгч ажиллуулж байсан. Гэтэл ажиллаж байхдаа хэд хэдэн ноцтой зөрчил гаргасан. Миний сейфэнд байсан 15 мянган евро буюу тэр үеийн ханшаар 27 орчим сая төгрөгийг надад хэлэлгүйгээр, эхнэртэйгээ хамтраад хулгайлсан. Мөн компанийн санхүүгээс миний нэрийг барьж 22 орчим сая төгрөгийг маш олон удаагийн үйлдлээр авсан байгаа. Түүнчлэн миний найз Б.Батхуягаас найман сая төгрөг залилсан, түүний нэр дээр байсан машиныг түр унаж байхдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад холбогдох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэж, өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Дараа нь харин худалдчихсан байсан. Сүүлд нь мэдэхэд энэ нөхөр нэлээн мөрийтэй тоглодог байсан юм билээ. Удаа дараагийн үйлдлээр бас л миний нэр барьж зээлж авах, зээлээр тоглох нэрийдлээр залилсан байдаг юм.

 -Одоо тэр хүн хаана юу хийж байгаа вэ?

-Тэр бичлэгээ тавьчихаад, өдөртөө эхнэрийнхээ хамт Монгол Улсаас зугтсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Сураг сонсоход Европын нэг улсад байдаг гэсэн. Сүүлд түүний дотны найз Энхжаргал над руу залгаад Б.Батзориг хаана байгааг би мэднэ. Танд хаана байгааг нь мэссэжээр явуулъя гэхэд би авахгүй гэдгээ хэлсэн.

 -Ийм бичлэг интернэт сайтад тавих болсон шалтгаан нь юу юм бол?

-Тухайн үед УИХ-ын сонгуульд Дорнод аймагт 14 нэр дэвшигч өрсөлдсөн. Мэдээж хэрэг өрсөлдөөн ширүүн болсон. Түүнийгээ дагаад урьд хожид байгаагүй гүтгэлгийн шинж чанартай зүйлүүд олон явсан. Санал хураалтаас хэдхэн цагийн өмнө зохион байгуулалттайгаар хэдэн мянган зурагт хуудас тараасан. Орон нутгийн телевизүүд болон төвийн телевизүүдээр CD-ний хамт мөнгө тараасан гэх мэт асуудал гарсан. Энэ бол сонгогчдын итгэл үнэмшлийг сааруулах, улмаар надад санал өгүүлэхгүй байх зорилготой л байсан хэрэг. Гэхдээ миний бие энэ хэргийг хийсэн, хийгээгүй гэж ярихаас илүү хууль хяналтын байгууллага нь шалгахыг хүсч байна. Б.Батзоригтой холбоотой тэр таван үйлдлийн талаар өнөөдрийг хүртэл өргөдөл өгөөгүй. Тухайн үед миний мөнгийг хулгайлчихаад, өөрөө хүнд дээрэмдүүлсэн болж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдэхэд нь. Цагдаа мөнгө хулгайлсныг нь тогтоосон. Харин өнөөдрөөс энэ өргөдлүүдийг өөрийнхөө зүгээс бүх хууль ёсны байгууллагад өгье гэж бодож байна.

 -Та тухайн үед нь холбогдох арга хэмжээг нь авахуулахгүй яасан юм бэ?

-Тухайн үеийн цаг хугацаа нь тохиромжтой бус байсан. Энэ мэдээллийг өнөөдөр анх удаа хэвлэл мэдээллээр дамжуулан ард иргэдийнхээ өмнө албан ёсоор хэлж байна. Ер нь цаашдаа улс төрийн сонгуулийн өрсөлдөөний явцад бие биеээ гүтгэн доромжлох, нэр хүндийг нь унагах нийгэмд муухай харагдуулах үйлдлүүд давтагдах шинжтэй юм байна. УИХ-ын чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллалаа. Иргэд сонгогчидтой уулзлаа. Цаашид хийх ажлынхаа даалгаврыг ч авсан. Иргэд ажиллаж байгаатай чинь маргах зүйл алга, гагцхүү өөртэй чинь холбоотой сөрөг мэдээллүүд маш их явах юм. Үүн дээрээ тайлбар өгөөч гэсэн. Хууль хяналтын байгууллагаас дуудаж, тайлбар авъя гэвэл үнэнийг олохын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ.

 -2009 онд МАК компани 29 тэрбум төгрөгийн татвараас бултсан баримтыг та дарж байгаа гэх юм. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Тухайн үед би МАК компанийн захирлаар ажиллаж байсан. Тиймээс МАК компани хариуцлагатай шилдэг татвар төлөгч гэдгийг хэлье. “Эрдэнэт”-ийн дараа MCS, МАК гэсэн хоёр компани уралддаг. Ямарваа нэгэн байдлаар татвартай холбоотой өр шир байхгүй. 20.6 тэрбум төгрөгийн асуудал сонин хэвлэлээр бичигдэж байгаа. Албан ёсны тайлбар өгөх эрх бүхий этгээд нь би биш ч үнэн бодитой мэдээллийг мэдэж буйн хувьд хариулт өгье. 2010 онд Татварын тухай хуулийн дагуу МАК-аас улсын төсөвт 145 тэрбум төгрөг төлөхөөс 125 тэрбумыг нь төлж, 20 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Үүнийг өр гэж үзэхгүй.

Өдрийн шуудан  сонин

О.Мөрөн 

Н.Номтойбаяр мэдэгдэл

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
citations Very informative article. Fantastic. bash.im
IP:178.168.64.194  2014-05-12 08:47:42
fiverrr23Jz Muchos Gracias for your blog post.Really looking forward to read more. Great. fiverrr23Jz
IP:89.28.45.51  2014-06-26 06:56:39
fashion institute of technology ”You really make it seem so simple with your presentation but I find this topic before really hard to understand. It seems too complicated and very broad for me. I am looking forward for your next post.”
IP:192.154.137.8  2015-09-14 16:24:39
information technology ”Took me time to learn all of the comments, however I really enjoyed the article. It proved to be Very useful to me and I�m positive to all of the commenters here! It�s always nice when you can�t solely be told, but in addition entertained! I�m positive you had enjoyable penning this article.”
IP:192.154.137.8  2015-09-14 16:25:04
Order generic cialis online canada , Canadian drug storea, [url=”http://pharmacy-shippi ng.com/canadian-drug-storea/
IP:46.118.115.181  2015-12-06 20:30:52
Bertha Reading posts like this make surfing such a plsaruee
IP:188.143.234.155  2016-04-16 17:00:12
Ethica A little rationality lifts the quality of the debate here. Thanks for cotnbiruting!
IP:188.143.232.27  2016-04-18 23:25:51
Jaylin Geez, that”s unlbeievable. Kudos and such. http://qogcezmmh.com [url=http://neebsypxcw.com]nee bsypxcw[/url] [link=http://hmlgtsdj.com]hmlg tsdj[/link]
IP:188.143.232.32  2016-04-19 08:00:39
Kamryn I see, I supospe that would have to be the case.
IP:188.143.232.32  2016-04-19 17:43:31
Charlee TYVM you”ve solved all my prblmeos
IP:188.143.234.155  2016-04-19 19:05:56
Audel Keep it coming, wrriets, this is good stuff. http://bazdxd.com [url=http://xikncmpr.com]xiknc mpr[/url] [link=http://fmfwwt.com]fmfwwt [/link]
IP:188.143.232.27  2016-04-20 00:09:02
textile testing instruments suppliers Now you tell me that she was not a knockout ! textile testing instruments suppliers
IP:36.57.140.208  2017-02-19 19:21:28
Wesley Would you like to leave a message? 40 mg accutane moderate startingThomas Edison had the same idea when he brought hisnewfangled motion picture camera to film the America”s Cup in1899 off Sandy Hook, New Jersey. The grainy 1899 clip ”ColumbiaWinning the Cup” is viewable at. The reel helped introduce Americans to motion pictures.Edison set a standard that still exists for covering bigathletic events. buy xenical in the ukPrisons spokeswoman Jo Ellen Smith said the powerful sedative pentobarbital will remain Ohio”s primary method of administering the death penalty. A policy posted to the prisons department”s website listed a combination of midazolam and hydromorphone as an alternative if sufficient pentobarbital isn”t available or if the existing supply ”is deemed unusable” by the medical team. clotrimazole or miconazole for yeast infectionSOFIA, July 17 (Reuters) - Bulgaria”s ruling Socialists haveasked the local financial watchdog to halt the planned sale ofthe country”s biggest private pension fund, Doverie, because ofa lack of information about the buyer. benicar uk They’re besties and roomies and every Friday for the past 13 years they have held “Super Fun Night,” which has conveniently relieved them of the obligation to mingle with anyone else on what is traditionally the most social night of the week. doxycycline hyclate online pharmacyMeanwhile the regulator, the Financial Reporting Council, could be tasked with greater responsibility. Speaking to Radio 4 this morning, Laura Carstensen of the CC said the changes were needed to overhaul the system where there is ”too much catering for the needs of management rather than the needs of shareholders”.
IP:5.188.211.24  2017-05-25 13:58:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.