Ц.Элбэгдорж ялсныг албан ёсоор зарлалаа

2013/06/27
Share |
Хүмүүс:
Ц.Элбэгдорж ялсныг албан ёсоор зарлалаа

-Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс  102414 сонгогчийн санал, Б.Бат-Эрдэнэ Н.Удвалаас 542 мянга 231 сонгогчийн саналыг илүү авчээ-


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 09.30 цагт мэдээллээ. Энэхүү урьдчилсан дүнгээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 64.78 хувьд хүрч, санал хураалт хүчин төгөлдөр болсон байна.

Нэр дэвшигчдийн аймаг, дүүрэгт авсан саналын тоог тодорхой мэдээлсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч  Ц.Элбэгдорж нийт дүнгээр улсын хэмжээнд 622 мянга 794 сонгогчийн санал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520 мянга 380 санал, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80 мянга 563 сонгогчийн санал авсан.Нэр дэвшигчдийн авсан саналын дүнг хувиар илэрхийлбэл, Ц.Элбэгдорж 50.22 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн санал авсан байна. Энэхүү тооллогын дүнг үндэслэн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдэгдэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн олонхийн санал авч болзол хангасан гэлээ.

Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохоор холбогдох хуульд заасан. Мөн хуульд зааснаар олонхийн санал гэдэг нь 50+1 хувийн саналыг хэлэх юм байна.

Нэр дэвшигчдийн саналын зөрүүг тооцвол Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс  102414 сонгогчийн санал, Б.Бат-Эрдэнэ Н.Удвалаас 542 мянга 231 сонгогчийн саналыг илүү авчээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Phillipglure Have you ever tried cybersex? Let’s give each other pleasure tonight! Click the link - http://bit.ly/uliam My nickname is uliajam. Wanna chat over the WhatsApp? Write me to WhatsApp +18147426798
IP:177.190.68.175  2019-04-28 15:58:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.