Одноо залуухан нөхөртэйгээ дэлгүүр хэсэв

2008/05/16
Share |
Хүмүүс: Одонтуяа | 
Одноо залуухан нөхөртэйгээ дэлгүүр хэсэв

Анхны нөхрөөсөө хойш дахин шинэ амьдрал зохиогоогүй алаг нүдэн Одноо саяхан өөрөөсөө олон дүү залуутай гэр бүл болсныг уншигч та мэдэх биз ээ. Тэгэх тэгэхдээ бүр өөрийнхөө X Түц хамтлагийн залуу жүжигчинтэй гэр бүл болж, олныг нэлээд гайхашруулаад авсан. Цагтаа Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орж, алаг нүдэн Одноо гэж олноо алдаршсан түүнийг сайхан бүсгүй, сайн жүжигчин гэдэгтэй маргах хүн үгүй. Гэсэн ч сайхан бүсгүй хуримгүй гэгчээр анхныхаа амьдралаас хойш дахин шинэ амьдрал эхлэхийг урьтал болгоогүй тэрээр харин ч өнөөдрийг хүртэл ганцаар явж ирсэн нь хэр дайчин, тэвчээртэй, мундаг эмэгтэй вэ гэдгээ харуулж чадсан болов уу. Эдүгээ түүний газар дээрх ганц охин дунд сургуулиа төгсөж байгаа гэсэн. Охиноо их сургуулийн босго алхтал ганц бие бүсгүйн амьдралаар явж ирсэн түүнийг чамгүй босго өндөртэй бүсгүй гэх нь
бий. Өнөөдрийг хүртэл ганцаар явж ирснийхээ хүчинд тэрээр өөрөөсөө олон дүү, бас ч гэж нуруу туруутай, царайлаг залууг амьдралынхаа ханиар сонгосон нь гайхалтай хэрэг. Мэдээж насны хувьд ялгаатай ч тэд хамтдаа хэд хэдэн номерт хосууд болон тоглосон нь эдүгээ дотносож, гэр бүл болоход нь нөлөөлөө биз ээ. Харин өнгөрсөн долоо хоногийн хагассайн өдөр авъяаслаг жүжигчин маань залуухан нөхрийнхөө хамт мөн охиноо дагуулаад “Сарны титэм”, “UB Mart” зэргийн дэлгүүрээр орж явсан нь олны анхаарлыг ихэд татжээ. Одноог, Одноогийн залуухан нөхрийг харах гэсэн хүмүүс тэдний очсон лангуу болгоноор даган эргэлдэж байсан юм байх. Харин тэд жишим ч үгүй их сургуульд элсэн орох гэж байгаа бяцхан Одноод хувцас сонирхон явсан нь аргагүй л жүжигчнийх нь ур чадварыг илтгэж өгсөн гэмээр. Яагаад гэвэл тэдний оронд өөр хүмүүс байсан бол аль хэдийнэ тэсгэл алдаад гарч одох байсан биз ээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.