“Жигүүр гранд”-ын өв залгамжлагч Халиун DJ нөхрийн хамт анх удаа

2013/06/29
Share |
Хүмүүс:
“Жигүүр гранд”-ын өв залгамжлагч Халиун DJ нөхрийн хамт анх удаа

Барилгын манлай үйлдвэр “Жигүүр гранд”-ын ерөнхийлөгч Д.Баттөр ноёнтон гавьяат барилгачнаас гадна Соёлын гавьяат зүлтгэлтэн авах хэмжээний чадварлаг хөгжмийн зохиолч. Баргийн мэргэжлийн хөгжийн зохиолчдоос дутахгүй аялгуу урсгадаг тэрээр төрөлхийн хөгжмийн мэдрэмжтэй бөгөөд чөлөөт цаг, бүр цайны цагаараа хүртэл цасан цагаан төгөлдөр хуураа дарж, алжаал юугаа тайлсаар олон жилийг үдсэн. Харин сүүлийн жилүүдэд урлагт идэвхийлэн гар бие оролцох болж, “Гранд” хамтлаг хүртэл байгуулж амжсан. Ийм урлагийн мэдрэмжтэй аавын охид бүгд шахуу урлагийнхнаас гэр бүлээ сонгож байгаа нь санамсаргүй хэрэг биш гэлтэй. Охин Уянга нь “Камертон”-ын Ганаатай суусан бол ууган охин нь ДиЖей Түвшинг амьдралынхаа ханиар сонголоо. Гавьяат барилгачны ууган охиныг Халиунаа гэдэг бөгөөд хамгийн хайртай энэ охиндоо ноён Д.Баттөр “Жигүүр гранд” группээ хариуцуулж, гүйцэтгэх захирлын албанд томилоод удаж буй. Аавынхаа анхны бүтээлүүдийн нэг “Гоо бүсгүй” дууны эзэн залуу хатагтай Халиунаа одоогоос 7 жилийн өмнө гадаад эртэй хуримлаж, нижгэр хурим хийхэд дээрх дууг ноён Д.Баттөр охиндоо зориулж зохиосон бөгөөд хуримын хамгийн том бэлэг байсан гэдэг. Ийн харь эртэй суусан Халиунаа бүсгүй удаа ч үгүй гэр бүлээсээ салж, эх орондоо бүрмөсөн суурьшсан бөгөөд манай авьяаслаг дижей нарын нэг Түвшинтэй амьдралаа холболоо. Б.Халиунаа хатагтай амаржиж хүүтэй болсноор “Жигүүр гранд”-ын ерөнхийлөгчийг өвөө болгожээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.