Мисс Х.Бадамгэрэл: Эхлээд шинэ хүнээ тосч авья, цаг нь болохоор хуримаа хийнэ ээ

2013/06/30
Share |
Хүмүүс:
 Мисс Х.Бадамгэрэл: Эхлээд шинэ хүнээ тосч авья, цаг нь болохоор хуримаа хийнэ ээ

“Andra Model Management” агентлагаа байгуулан тун ч амжилттай яваа мисс Х.Бадамгэрэлийг хөл хүндтэй болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн билээ. “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл ирээдүйд олон хүүхэдтэй болохыг хүсдэгээ нууж хаалгүй ярьж байсан удаатай. Түүний нөхөр нь дуучин Becky бөгөөд "Оюу Толгой" компанид ажилладаг байснаа болиод өдгөө “Fashion channel” сувгийн захирлаар ажиллах болсон гэдэг.

Хүүхэд төрүүлснийхээ дараа болон одоогийн байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг охид бүсгүйчүүдэд итгэл өгч, гоё сайхан болоход нь туслах зорилготой энэхүү агентлагийг үүсгэн байгуулагч үзэсгэлэнт бүсгүй маань төлөвлөсөнийхөө дагуу ээж болохоор шийдсэн тухай мэдээлэл үнэн эсэхийг өөрөөс нь лавлалаа.

-Сайхан амарч байна уу. Агентлагийн тань үйл ажиллагаа жигдэрсэн биз дээ?

-Баярлалаа, маш сайхан амарч байна. Агентлагийнхаа үйл ажиллагааг жигдрүүлж, сургалтаа хэдийнэ эхэлсэн.

-Загвар өмсөгч С.Төгсөөтэй хамтран ажиллаж байгаа гэл үү?

-Тийм ээ. “Andra Model Management” агентлагийн ерөнхий захирлаар нь би, гүйцэтгэх захирлаар нь С.Төгс ажиллаж байгаа. Бид хоёр агентлагаа удирдахаас гадна сургалтынхаа хичээлд энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.