Хакухо Даваажаргалд дургүйцэж байна

2008/05/16
Share |
Хакухо Даваажаргалд дургүйцэж байна

Монголд эхнэрээ дагуулж ирээд буцсанаас хойш Хакухо Даваажаргал эх орондоо хөл тавих нь ч татарч. 5 сарын 4-5-ны өдөр Токио хотын Нэрима дүүрэг дэхь Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монголчууд хаврын баяраа тун өргөн дэлгэр тэмдэглэлээ. Энэ баярт Японд ажиллаж амьдарч байгаа монголчууд, сумочид цугларч хүндага тавихгүй сархад сөгнөж хутга тавилгүй идээ зооглоцгоожээ. Хаврын баярын арга хэмжээнд их аварга Дагвадорж ирээгүйд баярт оролцогчид сэтгэл дундуур байсан бөгөөд нутгийн сумочдоо Хакухо Даваажаргал толгойлон ирж нутаг нэгтнүүдийнхээ нүдийг хужирлав. Харамсалтай нь Хакухо Даваажаргал нутаг нэгтнүүдийнхээ баярын арга хэмжээн дээр японоор үг хэлж мэндчилсэн нь тэнд цугласан монголчуудын урмыг хугалсан гэнэ. Хүмүүс Даваажаргалын хүрэн бөөртэйг гайхаж байв. Япон бүсгүйтэй дэр нэгтгэсэн Хакухо Даваажаргалын гэрлэлтийг Монголчууд тийм ч тааламжтай хүлээж амаагүй. Монголоос, элэг нэгтнүүдээсээ нүүр бурууллаа гэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан. Япон хүүхэнтэй гэрлэсэн хүн төрлөх хэлээрээ ярьж болохгүй гэсэн хууль байхгүй бмз дээ” гэсэн гашуун үг ч чих дэлсэж байлаа. Японтой ураг барилдсан энэ гэрлэлт Хакухогийн рейтингийг их аварга Дагвадоржийн дээр хэзээ ч гарахгүйгээр болтол доош чангаасан гээд хэлчихэд буруудахгүй болов уу? Учир нь “Ихэр авто” компанийн захирал Гомбоцэрэн гэдэг нөхрөөс охиныг нь гуйн хадаг барилдсан их аварга Дагвадоржийн хөлтэй хуримд 1000 монгол цуглаж их аваргын хойшдын амьдралыг адисласан юм хойно арга ч үгүй биз. Энэ үеэр “Киви”-гийн охид хагас тайчиж, эротик имиджийн хувцас өмсөн сайхан биеэ гайхуулсан нь бас л үзэгчдэд таалагдсангүй. Монголчуудын хаврын баярын үеэр болсон хүчит бөхийн барилдаанд Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат Б.Дамба түрүүлж нутаг нэгтнүүдээ баясгалаа.

Эх сурвалж: Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.