Хөтлөгч Ундралын сонгосон, мисс Мичидмаагийн тактик хэрэгжиж эхэлсэн үү?

2013/07/06
Share |
Хүмүүс:
Хөтлөгч Ундралын сонгосон, мисс Мичидмаагийн тактик хэрэгжиж эхэлсэн үү?

Жүжигчин Ч.Ундрал оюутан байх цагаасаа “Ийгл”-д диктор хийж, олонд танигдсан адтай бүсгүй. Түүнчлэн “Hero entertainment”-ын Х.Баатартай нэлээд хэдэн жил үерхэж, эцэст нь гэр бүл болж, хөөрхөн хүүтэй болсон. Гэвч тэдний амьдрал дардан байсангүй “Hero entertainment”-ын Х.Баатар “Эрүүл хоололт”-ын П.Анужин бүсгүйтэй хамтран “Монгол туургатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийх болсноосоо хойш учир ургуулж, тэрбүү хэл эхнэрээсээ салж П.Анужин бүсгүйтэй сууна, амьдарна дээрээ тулж ойртож дотноссон тухай дээдсийн хүрээнийхэн жиг жуг хийх болсон.Үүнээс болж жүжигчин, хөтлөгч Ч.Ундрал алс холын Америкийг зорьсон нь мисс Ч.Мичидмаагийн тактикыг туршиж байгаан илрэл хэмээн ойр дотныхон нь ярилцах болжээ.Түүхийг сөхвөл, гурван жилийн тэртээ Д.Сумъяабазар аварга эхнэрээсээ далдуур янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдоход түүний гэргий нөхрөөсөө нуугдаж, Америкийг зорьсон хэвлэлүүд шуугиж байв. Харин хэдхэн сарын дараа Д.Сумъяабазар аварга эхнэрийнхээ араас нисэж, мисс гэргийгээсээ уучлал хүсч, эх оронд нь авчирсанаар хосууд жинхэнэ эхнэр, нөхөр шиг халуун дулаан амьдрах болсон гэнэ лээ.Тиймээс хөтлөгч Ч.Ундрал, мисс Ч.Мичидмаагаас үлгэрлэж, АНУ-ыг  зорьж тэнд сурч хөдөлмөрлөж байгаа гэнэ. Гэвч сүүлийн үед хөтлөгч бүсгүйн энэ оролдлого нөхрийг нь “буцаахад” хүргэсэн сурагтай.Тодруулбал, “Hero entertainment”-ын Х.Баатар сүүлийн үед эхнэрээ гэртээ буцааж авчирах гэж хэрдээ л шаналж байгаа сурагтай. Гэвч эхнэр нь түүний үгийг сонсохыг ч хүсэхгүй байгаа гэнэ шүү.Сонирхуулахад, “Hero entertainment”-ын Х.Баатар Ч.Ундралтай суухаас өмнө амьдрал зохиож байсан бөгөөд арав гаруй насны хүүтэй гэнэ лээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.