Аавыгаа жүжигчин Золоогоос харамлаж,ээжийгээ тайвшируулдаг мундаг хүү

2013/07/11
Share |
Хүмүүс:
Аавыгаа жүжигчин Золоогоос харамлаж,ээжийгээ тайвшируулдаг мундаг хүү

Шинэ цагийн урлагийн ертөнцөд  өөрсдийн өнгөөр гялалзаж яваа залуус хайр сэтгэлийн романс үүсгэж гэр бүл болох нь элбэг. Олны танил, урлагийн залуухан аз жаргалтай үлгэр жишээ гэр бүлийн нэг бол яах аргагүй Тэмка, Нарансолонго нар билээ. Нэгэн үе Х-түц продакшнаар овоглож явсан залуу гэр бүл хамтлагаасаа өрх тусгаарлаж “Эмоци” нэртэй продакшн байгуулж анхны уран бүтээлээ олонд толилуулаад амжсан.

Тэгвэл жүжигчин Тэмка үзэгчдийн сайшаалыг хүлтээд буй “Хувь тавилангийн ээдрээ” монголын олон ангит уран сайхны кинонд гол дүрийг бүтээгээд байгаа. Харин гол дүрийн эмэгтэй болох Энхүүшийн дүрд жүжигчин Золоо тоглосон билээ.  Тэрээр кино дээрх Тэмка, Энхүүш хоёрын хэсэг гарахаар л залуу гэр бүлийн бяцхан гишүүн нь ихэд сандардаг гэнэ.  Хүү нь ээжийгээ тайвшруулж “Энэ чинь кино байхгүй ээжээ. Аав нь ажлаа хийж байгаан. Аав нь ээждээ л хайртай байхгүй юу” гэдэг гэнэ шүү. Үнэхээр өхөөрдөм байгаа биз.






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!