Хүмүүс: |
“Andra Model Management” агентлагаа байгуулан тун ч амжилттай яваа мисс Х.Бадамгэрэлийг хөл хүндтэй болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн билээ. “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл ирээдүйд олон хүүхэдтэй болохыг хүсдэгээ нууж хаалгүй ярьж байсан удаатай. Тэгвэл энэ удаа мисс бүсгүй маань тун удахгүй Монголын үрсийг нэгээр нэмэх гэж байна. Мисс Бадамгэрэлийн хувьд өмнөө тавьсан зорилготой болоод ч тэрүү хөл хүнд хэдий ч шинэхэн агентлагаа тун амжилттай удирдаж явна. “Andra Model Management” агентлагийн хувьд аль хэдийнээ эхний ээлжийн суралцагчидаа төгсгөн ,шинэ ээлжээ эхлээд байгаа юм. Мисс Бадамгэрэлийн хувьд маш олон шавьтай бөгөөд, түүнйи бэлтгэсэн шавь нар гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд эх орондоо төлөөлөн амжилттай оролцож байна. Энэ дизайнер Ариунаагийн шоун дээр мисс Бадамгэрэл, нөхрийн хамт хүрэлцэн иржээ.