Америкийн ард түмний сэтгэлийн бэлэг

2013/07/16
Share |
Хүмүүс:
Америкийн ард түмний сэтгэлийн бэлэг

Сүүлийн жилүүдэд Монголд төдийгүй дэлхий дахинд халдварт бус хэмээх зүрх судасны өвчин, даралт, чихрийн шижин, хавдар зэрэг  өвчнүүд  олон сая хүний амь насыг авч одон,   хүн төрөлхтний сэтгэлээ чилээх  тулгамдсан асуудлын нэг болж хувираад байна. Тэр дундаа энэхүү өвчнөөр хорвоогоос хальж байгаа таван хүн тутмын нэг нь бага, дунд орлоготой орны иргэд байх жишээний. Манай улс ч үүнд багтаж байна. Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан нь халдварт бус өвчин болоод байгаа хэдий ч  иргэд нь хичээвэл, улс нь бодлогоор дэмжвэл, хүмүүсийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлбэл өөрчлөлтийг авчирч чадна. Яагаад гэвэл халдварт бус өвчин халддаггүй, хамгаалж болдог. Үнэндээ бид  сархадыг тааруулж хэрэглэх биш   ухаанаа баларттал ууцгааж,  өглөө, орой ч хамаагүй ходоод руу чулуудчих юм байвал ялгаж, шилэлгүй “чихцгээж”,  гадагшаа тав алхахаас залхуураад төмөр хүлгээ хөлөглөцгөөд, гэртээ орж ирвэл буйдандаа “шигдэж “ зурагт, компьютерээ  ширтээд сууцгаачихаж байна. Ингэж зохисгүй  хооллож, архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэж, хөдөлгөөний хомсдолд орчихоор дөч шүргэв үү, үгүй юу л  даралт нь  ихсээд, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчинд ээрүүлж  эхэлж байна. Жил ирэх тусам ийм өвчнөөр  өвчлөгсдийн нас улам залуужаад байгаа нь аюулын харанга юм.


Монголчууд биднийг дэндүү эрт энэ хорвоогоос авч одоод  байгаа өвчнүүдээс  өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх “түлхүүр”  нь хүн болгоны гарт бий.


Хүмүүсийнхээ  зохисгүй хэвшлийг өөрчлөх, өвчнийг эрт  илрүүлэх, урьдчилан сэргийлэх, ухуулан ойлгуулах зэрэг үр дүнтэй аргыг тууштай, урт удаан хугацаанд хэрэгжүүлбэл халдварт  бус өвчнөөс олон хүнийг аварч, урт, удаан наслуулах боломжтойг эрдэмтэд, мэргэжилтнүүд онцолж байна. Ганцхан жишээ дурдахад, Финлянд улсад  20 жилийн өмнө хүмүүс нь 60 хүрээд л  нас бардаг, 40 гарав уу, үгүй юу л эмнэлгээс салахаа байж, хурааж хуримтлуулсан таван төгрөгөө зарцуулаад дуусдаг байж. Гэтэл өнөөдөр иргэд нь 80-90 хүртэл насалдаг болж, дунд эргэм наснаасаа л өвчинд ээрүүлдэг байснаа больж, даралт ихсээд цус харвасан гэж дуулдах нь ховордсон гэж байгаа. Үүний нууц нь маш энгийн. Ердөө ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн хэрэг. Олон эмнэлэг барьснаар биш  олон түмнийхээ толгойг “цэнэглэснээр” өвчлөлийг огцом бууруулж чаджээ.

Монголчуудын хувьд  ч чамлахаар чанга атга гэгчээр сүүлийн жилүүдэд овоо  ахиц гарч байгааг хэлэх учиртай. Учир нь иргэний эрүүл мэндэд чиглэсэн чихэнд чимэгтэй төсөл хэрэгжих болсон  юм. Үүний үр дүнгийн “жимс” нь хэдийнэ  ургаад, хүмүүс хүртээд эхэлжээ. Энэ төслийн хүрээнд хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа.  Тэр дундаас ажлын байранд нь эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөнийг  орон даяар өрнүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх арга хэмжээ нь илүү анхаарал татсан юм. Хүмүүсийн эрүүл мэнд тэдний өдөр тутмын амьдрал өрнөдөг, сурдаг, ажилладаг орчинтой ихээхэн хамааралтай.


Эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын үндэсний сүлжээнд одоогоор  407 байгууллага нэгджээ. Тус үндэсний сүлжээ нь 2011 оны 11 дүгээр сард байгуулагдаж, Удирдах зөвлөл нь сар бүр хуралддаг аж.


Энэхүү үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүдийн нэг, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны  иргэн Л.Болормаагийн хүмүүсийн  сайн сайхны төлөө хичээнгүйлэн зүтгэж байгааг хараад үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Тэрээр  хороо, өрхийнхөө эмнэлэгт санал тавьж, 6 дугаар бичил хорооллынхоо иргэдэд эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг ухуулж, хүнд тустай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өглөө бүр  ажлын өдөр 06-06.30, амралтын өдөр 08-08.30 цагуудад дасгал хөдөлгөөн заана. Үүнд нь одоогоор 140 хүн бүртгүүлж, өглөө бүхэн 30-60 хүн тогтмол хагас цаг дасгал хийцгээж байна. Тэдэнд зөвхөн дасгал хөдөлгөөн заахаас гадна эрүүл мэндийн зөвлөгөө өгч, урт наслах, эрүүл амьдрахын  чухлыг ухуулж явна. Хүзүү нь хөшөөд, толгой нь өвдөөд, даралт ихэсдэг нэгэн 20 хоног өглөөний агаарт биеийн хөдөлгөөн хийснээр  шаналгаад байсан зүйл нь ор мөргүй арилсанд маш баяртай байгаагаа хэлж байлаа. Тэтгэвэртээ суугаад удаагүй, ач зээгээ хардаг эмээгийн  хөл нь янгинаж зовоодог байсан бол өглөө бүхэн өөртөө 30 минут зарцуулдаг болсноос хойш таван давхарынхаа шатаар амралгүй, алхаад гарчихдаг болжээ.


Энэ мэтчилэн олон хүмүүст эмгүйгээр өөрийгөө эмчилж болох аргыг түгээж яваа Л.Болормаа нэг  ч төгрөгийн цалин авдаггүй. Үүнийг зохион байгуулахад ямар ч даргын гарын үсэг хэрэггүй. Эрүүл мэндийн боловсролын талаар мэдлэгтэй болсон иргэд өөрсдөө санаачлаад эхлүүлж байна.  Энэ бол эрүүл монгол хүний төлөө хийж  байгаа сайн санааны үйлс. Үүнийгээ улам өргөжүүлэх, хороо бүрт, цаашлаад аймаг, сум болгонд  санаачилга өрнүүлж, зохион байгуулан ажиллах шавь олноор төрүүлэхийг Л.Болормаа  зорьж яваа гэсэн шүү. Төслийн олон талт ажиллагааны зөвхөн нэгхэн хэсэг нь л гэхэд иймэрхүү өгөөжтэй.


Бас энэхүү төслийн хүрээнд Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг олноор “төрүүлэхээр” ажиллаж байна.  Техник, аргачлалын хувьд дэмжлэг үзүүлэхээс гадна хувь хүн ажил дээрээ хэрхэн эрүүл байх аргыг ч зааж өгч байгаа хэрэг. Олон ч байгууллагуудад захидал илгээж,  төлөөлөлтэй уулзаж,зөвлөмж хүргүүлж, сургалт зохион байгуулж,  харилцан ярилцсны гавьяагаар  Монголд ажилтнуудынхаа эрүүл мэндэд санаа  тавьдаг ажил олгогч  нэмэгдсээр байна. СҮҮ ХХК-ийн Хөдөлмөр, аюулгүй байдлын инженер  Н.Цэцэнбилэг “Энэ төслийнхөнтэй хамтарч ажилласандаа баяртай байдаг. Манай байгууллага  ажилчдаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг болсноос  гадна ажлын завсарлагаанаар дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлж, бүр гуанзныхаа  хоолнуудын давсны хэмжээг ч багасгасан байгаа”гэж ярьж байв.  Иргэн нь эрүүл, орлоготой бол гэр бүл жаргалтай төдийгүй цаашлаад улс нь хүчирхэг, ажилтан нь  чийрэг, өвчлөл багатай, идэвхитэй, зүтгэлтэй ажиллабал   байгууллагын үр ашиг улам дээшилнэ. Нэг нэгэнтэйгээ  харилцан уялдаатай чухал асуудлыг олон жил орхигдуулж ирснийг өөрчилж эхэлж байгаа нь том дэвшил гэж хэлж болох юм. Зочин бууз, Хаан бууз зэрэг хоолны газрууд ч үйлчлүүлэгчдийнхээ  эрүүл мэндийг бодож  технологидоо  анхаарч, хоолондоо хийдэг давсаа бууруулж эхэлсэн байна.


Сахар, давс зэрэг нь гурван цагаан хор, эрүүл мэндэд тийм ч тустай зүйл биш гэдгийг хүмүүс мэддэг атлаа хэрэглээгээ багасгаж чадахгүй байгаа энэ үед хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд  ухуулан ойлгуулж, орц, хэмжээг нь бууруулна гэдэг иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн өгөөжтэй алхам. Тиймээс өнөөдрийн байдлаар СҮҮ ХХК тарагныхаа сахарын хэмжээг 3-5 хувь, “Монсүү” компани 5 төрлийн бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээг 3-5 хувь, тослогийг 2-2.5 хувь бууруулж,  шинээр 3 төрлийн сахаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргажээ.


 “Талхчихэр” компанийн ерөнхий менежер Л.Янжин “Манай байгууллага 9 төрлийн талхны давсны хэмжээг 12 хувиар бууруулаад байна. Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшрууллаа.Ажилчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаардаг болж байгаа шүү дээ ” гэж онцолж байлаа.


Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл  энэ  хугацаанд хэрэгжихдээ  үр дүн нь  гарт баригдаж, нүдэнд харагдаж байна. Бүхий  л аймаг, сум, дүүрэг,  багт хүрч ажилласан энэ төслийн далайц, цар хүрээ үнэхээр өргөн. Мэдлэг хуримтлуулсан олон ч монгол боловсон хүчинг бэлтгэж өгч, нийтийн эрүүл мэндийн төлөө зүтгэх манлайлагчдыг төрүүлж, иргэний эрүүл мэндийн боловсролыг дэлгэрүүлэх суурийг цутгаж өгснийг онцлох учиртай. Энэ төсөл есдүгээр сард дуусч буй. Гэхдээ төсөл дууссан гээд орхих биш түрлэгийг улам  давалгаалуулах нь  чухал юм. Америкийн ард түмний сайн санаа тусламж ийнхүү монгол хүн бүрт хүрч өгөөжөө өгч байна. Талх иддэггүй монгол хүн, тараг уудаггүй монгол хүн, сүү хэрэглэгдэггүй монгол хүн  гэж бараг үгүй ээ.

 

Эд баялгаа алдвал багыг алдана

Нэр төрөө алдвал ихийг алдана

Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
edison7097 çàêëàäêà ñêîðîñòè â ñïá ЗакладкР¸ гашиш в СлавгорР¾Ð´Ðµ закладкР° ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ астрахаР½ÑŒ ЗакладкР¸ гашиш в БоготолРµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Вятском Поляне ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Орлове Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ярцеве Спайс россыпь в Верхней Туре Купить трамадоР» в Перевоз àìôåòàìèí çàêëàäêàìè â ìîñêâå бошки в ÐžÐ»ÐµÐ½ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐº-1 Купить lsd в КремёнкР¸ Купить методон в ИсилькуР»Ðµ Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ð—Ð²ÐµÐ½Ð¸Ð³Ð¾Ñ €Ð¾Ð´Ðµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ЛюдиновРµ стаф в Оханск марки спб закладкР¸ àìôåòàìèí çàêàçàòü çàêëàäêè ЗакладкР¸ LSD в Ивделе Купить mdma в Великие Луки купить закладкР¸ в Тулуне ЗакладкР¸ реагент в СергиевРµ Посаде стаф в Дербент Реагент в Крымске ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ЗаринскРµ Купить Шишки в Покачи ñïàéñ ïî çàêëàäêàì â áðÿíñêå экстази купить в барнаул Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Собинке Купить закладкР¸ марки в Ворсме Купить экстази в Кодинск бошки в Корсаке закладкР° соли в тюмени Купить закладкР¸ россыпь в ПереслаР²Ð»Ðµ-залеÑ
IP:5.189.206.187  2017-12-23 03:07:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.