Хятад нөхөртөө мөнгөнөөс болж уурлан, машиных нь цонхыг хагалсан Сэрчмаа

2013/07/16
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Хятад нөхөртөө мөнгөнөөс болж уурлан, машиных нь цонхыг хагалсан Сэрчмаа

“Хайрын  дууч” гэгддэг байсан дуучин С.Сэрчмаа хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийж, 2010.01.01-ний өдөр Баярт гэгч өвөрлөгч залуутай гэрлэн шуугиан тарьж байсан.Дуучин С.Сэрчмаагийн нөхөр Баярт Өвөрмонголдоо толгой баян, хөрөнгөтэй бизнесмэн болохоор өнгө мөнгө харж, ийм сонголт хийлээ гэж  ярих хүмүүс одоо ч байдаг.Дуучин С.Сэрчмаа өвөрмонгол хүнтэй сууснаар монголчуудын дунд нэр хүнд, рейтинг  нь унасан байх.Энэ нь ч интернэт дэх иргэдийн комментоос харж болно.”Хужаатай суусан С.Сэрчмаа тэр чигтээ зайл, дахиж Монгол нутагт хөл бүү тавиарай”  гэж дийлэнх нь бичсэн байдаг.Харин өвөрмонгол залуутай гэрлэсэн нь Өвөрмонголд дуучин С.Сэрчмаагийн нэр хүнд, карьерыг нь өсгөсөн.Элэг нэгт монголчууддаа ад үзэгдэн  байж өвөрмонгол хүнтэй суусан ч С.Сэрчмаагийн энэ  гэрлэлт тийм их аз жаргалтай байж чадахгүй байгаа нь нөхөр Баярт нь дуучин бүсгүйгээс салах өргөдлөө шүүхэд өгсөнөөс  олны нүднээ ил боллоо.

 

Хачирхалтай нь дуучин Сэрчмаа өвөрлөгч нөхрөөсөө салахгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд нөхрийнхөө өмгөөлөгчид ч өөрийн байр сууриа илэрхийлсэн аж.  Хэрэв салахад хүрвэл дуучин С.Сэрчмаа охиноо авч чадахгүй, нөхрийнхөө толгой эргэм их хөрөнгөөс ч өчүүхэн багыг хүртэл тул дуучин бүсгүй гэр бүлээ шүүхээр салгахаас цааргалж байгаа бололтой.  Урд зүгийн хууль нь хатуу чанга учир хүний газар ахуй амьдрал хөөн одсон дуучин бүсгүйг ийм сонголт хийхэд хүргэж байгаа аж. Дуучин С.Сэрчмаагийн нөхөр өмгөөлөгч хөлслөн авч, С.Сэрчмаагаас салах  талаар зөвлөлдөж эхэлсэн гэнэ. Дуучин С.Сэрчмаа нөхрөөсөө 150 сая төгрөгөөр сүүлийн үеийн Ренж Ровер машин бэлгэнд авсан гэдгийг ар монголчууд бүгд мэдэх болсон.С.Сэрчмаа эр нөхрийгөө байнга мөнгөний машин  мэтээр харж , хүссэн зүйлээ авч өгөхийг шаардаж, мөнгө өгөхөөр лусын дагина шиг загнаж, өгөхгүй болохоор нь дуугаа хураан гиюүрч  авааль нөхрөө зовоодог гэсэн яриа хил дамнан тэнэж, монголчуудын чихийг халууцуулах боллоо.Саяхан нөхөр Баяртаасаа 120 сая төгрөг гэхэж өгөхгүй болохоор нь муудалцаж, өндөр үнэтэй Бенз 500 машиных нь урд шилийг нь дуучин С.Сэрчмаа хага цохиж, нөхөртөө  “бэлэг” барьжээ.Нөхөр нь энэ зургыг нь авч, шүүхэд өгсөн өргөдөлдөө  хавсаргасан нь олонд тарсан нь энэ.

 

С.Сэрчмаа гэрлэхээсээ өмнө Монгол руу 10 хоног яваад ирье гэж сүйт залуу Баяртдаа хэлчихээд  Сингапур руу явж амраад иржээ. Баярт нь царайлаг дуучин эхнэрээ  өөр хүнтэй явсан гэж хэсэгтээ л  хардаж  зовоосон ч тэгэсхийгээд өнгөрч. Хачирхалтай нь дуучин Сэрчмаа Сингапурт нэгэн эрхэмтэй цагийн тун ч шиг зугаатай өнгөрөөсөн гэх бор шувуу нисч байна. Үүнээс гадна  С.Сэрчмаа  Монголын нөлөө бүхий улстөрч эмэгтэйн нөхөртэй Бээжинд уулзаж байгаад нөхөртөө баригдсан нь салах шалтаг болж байгаа бололтой.Нөхөр Баярт нь С.Сэрчмаагийн өөр хүн рүү бичсэн мессежийг нь олж хараад тэвчээр нь барагдсан.

 

Тэрчлэн тэр хүнтэй сүүлийн 5 жил холбоотой байсан гэсэн хов чихэнд нь хүрч, гэр бүлээ цуцлуулах тухай бодож эхэлсэн гэж олны танил хосын амьдралыг нь мэдэх хүмүүс ярьж байна.Харин дуучин С.Сэрчмаа нөхрөөсөө салахыг хүсэхгүй байгаа.Нэгэнт хоёр улс дамнан сүр дуулиантай хуримлачихаад  2 жил ч бололгүй салж, төрхөмдөө буцаж ирэх нь халуухан  болохоор манай  “хайрын дууч” бүсгүйн зөв биз.Ямартаа ч тэдний хувийн амьдрал ээдрээтэй байж, салж сарнихдаа тулсан нь хосууд бие биенээ танилгүй хурдан гэрлэж  бараалсантай нь холбоотой гэж үзэж байна.Уг нь “Казино” Байгалийн  хүү Б.Тэмүүлэнтэй 10 гаруй жил дотносч хамтран амьдарсан ч хурим хийгээгүй  дуучин бүсгүй Өвөрмонголын тэрбумтан залуутай танилцаад жил ч болоогүй сүр дуулиантай гэрлэж, хөлтэй хурим хийсэн нь өнөөдөр эргээд өөрийг нь хүнд байдалд оруулж байгаа аж.

 

Сүүлийн үед С.Сэрчмаа Бээжинд 5 одтой буудалд байрлаж байгаа тухай  тэнд амьдардаг монголчууд ярилцаж байна. С.Сэрчмаагийн өвөрлөгч  нөхөр нь  эхнэрээ гар хоосон үлдээхээргүй нүнжигтэй эр байж ч мэдэх. Юутай ч дуучин Сэрчмаа нөхрөөрөө Баянмонгол хороололд  4 өрөө байр авахуулж. цоо шинэ цасан цагаан өнгөтэй Ренж Ровер машин бэлгэнд авчээ. Дуучин бүсгүйн өвөрлөгч нөхрөөсөө авсан отгон машин нь 6666 гэсэн азын дугаартай аж.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.