Солонгосчуудтай нийлсэн Сонжингийн захирал “ГОК”-д очин сэрүүн зүүдэлж эхэллээ

2013/07/17
Share |
Хүмүүс:
Солонгосчуудтай нийлсэн Сонжингийн захирал “ГОК”-д очин сэрүүн зүүдэлж эхэллээ

Арабын шейх монголд айлчлахдаа нийслэлийн зүүн захад шахам байрлах Сонжин гранд гэгч гэмт хэргийн үүр уурхай болсон үнэтэй буудлыг тэр чигээр нь түрээслэсэн мэдээ монголчуудад содон сонсогдож байлаа. Харин эл зочид буудлыг солонгосчууд бариулсан гэх бөгөөд Завхан аймгийн гаралтай Б.Намхайнямбуу гэгч монгол талын захирлаар ажиллаж байсан гэдэг. Гэтэл солонгосчуудтай хамтран үнэтэй буудлаар монголчуудынхаа халаасыг сэгсэрч байсан энэ эрхэм өдгөө “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдчихсон Эрдэнэт хотыг хөгжүүлэх сэрүүн зүүдээ хаа сайгүй ярьж хамар доорх хагархайнхаа хэрээр бурж яваа аж.

 

Тэрбээр Эрдэнэт Улаанбаатарын хооронд онгоц нисгэдэг болгохоор зорьж байгаа гэх. Хэдийгээр энэ эрхэмийн амнаас унасан л болохоос биш байж болох л асуудал. Гэхдээ Б.Намхайнямбуу гуайн хувьд бол сэрчихгүй бол сайхан л зүүд юм. Сүүлийн үед мөнгөтэй газар, өндөр албан тушаалд гэнэтхэн томилогдож байгаа “сураггүй” нөхдүүд төрийн ордонд тухалж байгаа хэн нэгний халаасны хүнээр тодордог. Бас хамтарч, нийлээд хэд гурван төгрөг “шоглочихсон” байх нь ч бий. 

 

Харин Засгийн газрын саналын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Монгол, Оросын хамтарсан Зөвлөлийн ээлжит 48-р хуралдаанаар томилогдсон “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогчоор Б.Намхайнямбуу нар хэний халаасны хүн юм бол оо. Ухвал “уурхай” байгаа л байх даа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.