Хүмүүс: |
Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй бүх залуусииг нэгэн дор цуглуулсан “VISION 2013” наадам тун амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. VISION 2013 наадам нь ModArt реалити шоу нэвтрүүлгийн gala тоглолт бөгөөд өдгөө 3 дахь жилдээ зохиогдож байна.
Энэ жилийн наадмын эрэгтэй, эмэгтэй топ моделиуд өчигдөр шалгарлаа. Эрэгтэй топ моделиор загвар өмсөгч Галбадрах шалгарсан бол, эмэгтэй топ моделиор модель Төгс шалгарлаа. Энэ жилийн топ моделийн шагналийг тун нүдээ олсон шагнал боллоо хэмээн тус наадам хүрэлцэн ирсэн зочид дүгнэцгээж байсан юм. Харин 2012 оны эмэгэтй топ моделиор мисс Бадамгэрэл шалгарч байсан юм.