Бурхантын хөндий Цахиурын хөндийтэй болжээ

2013/07/24
Share |
Хүмүүс:

Содон мэдээ 1                            

Мэргэжлийн боловсролын дипломыг хоёр өрөө байраар үнэлж эхэлсэн сайхан мэдээ байна. Хуучнаар ТМС, шинэ нэршлээрээ Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл МСҮТ-ийн төгсөгчийн диплом ингэж үнэд хүрсэн нь аргагүй содон мэдээ. Энэ нь уг төгсөгчийн ур чадварыг үнэлсэн, компанидаа ажиллах урилгыг дагасан эхний ээлжийн л бонус. Эдийн засгийн баталгаа цаашаа үргэлжилнэ.  Барилга угсралтын Хилман групп ХХК-ийн зүгээс  “Дархан-Өргөө” политехникийн коллежийн нэг төгсөгчид хоёр өрөө байр олгож ажлын байраар хангажээ.

Содон мэдээ 2

 МСҮТ-ийн төгсөгчид шууд талбайн инженерээр ажиллаж байна. Их дээд сургууль төгсөөгүй ч, мэргэжлийн боловсролын сургуульд олсон ур чадвар нь тэдний албан тушаалын карьер болж эхэлсэн нь бас л содон мэдээ. Барилгын материалын импорт, угсралтын Голден бридж компанийнхан үйлдвэрлэлийн дадлага хийсэн оюутнуудаар шууд бригад ахлуулжээ. Төгсөөд, оюутнуудаас нэг нь дадлага хийсэн компанидаа ажилд оров.  Түүний ур чадвар их дээд сургууль төгсч ирсэн дээд боловсролтой инженерийнхээс илүү байсан учир шууд талбайн инженерээр томилов. Шинэ инженерээрээ зуучлуулж нэлээд хэдэн төгсөгчийг бас ажилд авав. Одоо тэдний гурав нь талбайн инженер бол, зарим нь төгсөгчдөөсөө бүрдүүлсэн тусгай бригад байгуулан ажиллаж байгаа юм байна. Зах зээл дээр эрэлттэй байгаа эдгээр мэргэжилтнүүд бүгд “Дархан-Өргөө” коллежийн төгсөгчид. Эдгээр компаниас гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн болон “Эрэл”-ийн цемент шохойн үйлдвэр, “Их цалуу констракшн” зэрэг аж ахуйн нэгжүүд 2014 оны төгсөгчдөөс нь авах захиалгаа аль хэдийнэ ирүүлсэн тухай тус коллежийн захирал Ж.Нүрзэд ярилаа. Зарим компани нь Дарханд ирж гэрээгээ байгуулж, ирээдүйд авах мэргэжилтэй ажилтнаа урьдчилан сонгоод явжээ. 

Содон мэдээ 3

Зах зээлийн шилжилтийн шуурганаар таг унтарсан МСҮТ-д суралцах суралцагчид олддоггүй байлаа. Бүгдээрээ дээд мэргэжилтэй болох гэж шуурч яваад нэг хартал Монгол Улс мэргэжилтэй ажилчингүй болсон байв. Тэдний орыг гадныхан, ялангуяа урд хөршийн хямд ажиллах хүч эзэлжээ. Харин МСҮТ-ийг дахин сэргээсэн ч, анги дүүргэлт дутуу, элсэгчдийн тоо гүйцдэггүй байсан цаг саяхан. Тэгвэл мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчдыг уралдаан шалтгалтаар авдаг болж эхэллээ. Жишээ нь, “Дархан-Өргөө” коллеж гэхэд өнөө жил 700 гаруй оюутан авах хяналтын тоотой. Тэднийгээ уралдаант шалгаруулалтаар авахгүй бол сургуулийн багтаамж, анги танхимын хүрэлцээ байхгүй гэж Сургалт хариуцсан менежер Б.Мянган ярилаа. Энэ бол МСҮТ-ийн хувьд улсаараа зах зээлд шилжиж эхэлсэн 1990-ээд оноос хойшхи бараг анхны сонгон шалгаруулалт учраас содон мэдээ. 

Содон мэдээ 4

Оновчгүй зүйрлэл байж магадгүй. Гэхдээ адууны хурд нь зүүн талдаа гэдэг шиг Монголд дахин сэргэсэн мэргэжлийн боловсролын сайн нь яагаад Бурхантын хөндийгөөс, “Дархан-Өргөө” коллежоос төрөөд байна вэ. Үүний шууд бөгөөд хоёргүй үнэн хариулт нь Мянганы сорилтын сангийн ач тус. Америкийн Засгийн газрын санхүүжилттэй энэ төслөөс тус сургуульд 485 сая төгрөгийн бодитой хөрөнгө оруулалт хийжээ. Энд Улаанбаатарт байхгүй сургалтын төв, хотод ховорхон дуу бичлэгийн студи, Монголын ямарч дээд сургуулийн баазад байхгүй смиляторын болон мульти медиа сургалтын танхим гээд жинхэнэ амьд орчин байна. Жишээ нь, ухаалаг хэрэглээний нэг болох, зах зээл дээр 500 мянгаас дөрвөн сая хүртэлх төгрөгийн үнэтэй  ваком зургийн электрон хавтан гэхэд 25 ширхэгээрээ, бүтэн нэг танхим байх жишээтэй. Компьюерүүд нь гэхэд дандаа touch-/мэдрэгчтэй/ дэлгэц бүхий Dell брэндийнх. Электрон самбар, иж бүр цахимжсан хурлын танхим гээд энэ сургуулийнхан 2015 он гэхэд багшаас шохойг, оюутнаас цаасыг халж цахим сургалтад бүрэн шилжих зорилттой ажээ. Товчхон хэлбэл, багш нар нь олон улсын стандартын түвшний, сургалтын бааз, ашиглаж байгаа технологи нь дэлхийд гологддоггүй учраас төгсөгчдийнх нь ур чадвар Монголдоо гологддоггүй байна. Харин төгсөгчид сургуульдаа олж авснаа бүрэн ашиглах тоног төхөөрөмж нь амьдрал дээр, компаниудад байна уу, үгүй юү. Төгсөөд, нөгөө л хүрзээрээ цемент зуурдаг, барилын зураг зурлаа гэхэд хамгийн сүүлийн үеийн Autocad, 3D Max программууд байхгүй бол сурсан эрдмээ хаана ашиглах вэ.   Өөрөөр хэлбэл, мэргэжилтнүүд нь бус, ажиллах орчин, ашиглах тоног төхөөрөмж нь мэргэжилтнүүддээ гологдох шинэ үе ирж байна.

Анх эхлэхэд нь 3500 гаруй байсан аймгийнхаа ажилгүйчүүдийг 1500 болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын мэргэжлийн сургалтын 5500 гаруй багшийг дахин сургаж чадавхижуулсан, төвийн бүсийн сургалт үйлдвэрлэлийн төв болох “Дархан-Өргөө” политехникийн коллежоос “түүсэн” содон мэдээнүүд нэг иймэрхүү.

АНУ-ыг төдийгүй дэлхий ертөнцийг хөгжилд хүргэсэн нэгэн бүс бий. Калифорни, Сан-Францискогийн нутагт орших энэ бүсийг Цахиурын хөндий гэдгээр нь дэлхий нийт мэддэг. Мэдээлэл технологи, цахим үйлдвэрлэлийн дэлхийн гигантууд эндээс төрдөг, энд ажилладаг. Монголынхоо онцлогт тохируулан үүнтэй адилтгаж харвал Бурхантын хөндий яг өнөөдрөөр бол Монголын хөгжлийг чирэх үндэсний мэргэжлийн  боловсон хүчнүүдийг төрүүлж буй, цаашид ч төрүүлэх Цахиурын хөндий болж байна.

Мянганы сорилтын сангийнхан энэ сургуульд зөвхөн мөнгөн дүнгээр хөрөнгө оруулаад зогсохгүй, монголчуудын толгойд оюуны хөрөнгө оруулалт хийж, Монголын хөгжилд түрлэг нэмжээ. Энэ төслийн үр дүнд Монголын мэргэжлийн боловсролын сургалт чадамжинд сууриллаа. Суурилж чадсан учраас төслийн үр дүнг хүртэж төгсөгчид зах зээл дээр эрэлттэй байна. Багш төвтэй Монголын боловсролын салбараас анх удаа мэргэжлийн боловсролын салбар нь шавь төвтэй сургалтад шилжлээ. Үүний нотолгоо нь төгсөгчдийн зах зээл дээрх эрэлт, аж ахуйн нэгжүүдийн боловсон хүчний захиалга.  Хамгийн гол нь Монгол Улсын хөгжлийн хүрд одоо зөв эргэж эхэллээ. Баялаг, хөгжил бүтээгчдийн гол тулгуур, хөдөлгүүр нь үндэсний мэргэжилтэй ажилчид гэдгийг улсаараа ойлголоо.   Хүмүүсийн ойлголт, сэтгэлгээ цэгцэрлээ. Бүгдээрээ дээд мэргэжилтэй байх албагүй. Гагнуурчин хүн гагнуураа хийгээд, засалчин хүн заслаа хийгээд сайхан амьдрах боломжтой, улсынхаа хөгжилд илүү их хувь нэмэр оруулах орон зайтай, зах зээлтэй юм байна гэдгийг нийтээрээ мэдэрч эхэллээ. Бүр том утгаар нь яривал Монголын Мянганы сорилтын сангийн төслөөр монголчууд бид  ардчиллаа бэхжүүлэх, баталгаажуулах боломжтой болов. Учир нь амьдралын жишээгээр ч, онолоор ч ардчиллыг хөгжлөөр баталгаажуулдаг. Хэрвээ үндэсний мэргэжлийн боловсон хүчний гардаж бүтээдэг хөгжилгүй бол ардчилал хэзээ ч дангаараа оршин тогтнодоггүй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü ýêñòàçè êàëèíèíãðàä c12h17n2o4p Купить закладкР¸ спайс в Ð”ÐµÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐºÐµ купить Амфа МурмансРº купить блатные номера в вологде купить жидкий экстази Вилюйск сколько времени показывР°ÐµÑ‚ тест на наркотиРºÐ¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ спиды экстази закладкР¸ одесса çàêëàäêè ñïàéñà â ñàìàðå Купить соль в Почепе закладкР° амф Зиплоки чёрные 3х5см купить Метамфа Якутск изобрел лсд Ð°Ð¼Ð¸Ñ‚Ñ€Ð¸Ð¿Ñ ‚илин вреден ли сайты с закладкР°Ð¼Ð¸ соли харьков Экстази в Бежецке çàêëàäêè îäåññà ôåí мухомор красный Как обойти блокироР²ÐºÑƒ TOR браузерР° героин ростов закладкР¸ Соль в ÐšÐ°Ð»Ð¸Ð½Ð¸Ð½Ñ ÐºÐµ регистрР°Ñ†Ð¸Ñ емайл без телефонР° ПимафукР¾Ñ€Ñ‚ купить Фен КовылкиР½Ð¾ купить МДМА розовые Ð¡Ð²ÐµÑ‚Ð»Ð¾Ð³Ñ €Ð°Ð´ ñîëè çàêëàäêè õàðüêîâ Psilocybe в Новом Осколе россыпь в Юхнове купить амфетамР¸Ð½ в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ð—Ð²ÐµÐ½Ð¸Ð³Ð¾Ñ €Ð¾Ð´Ðµ зачем втирать желток в десны отзывы о карбамаР·ÐµÐ¿Ð¸Ð½ Купить Кокаин в Унече ЗакладкР¸ LSD в Нытве
IP:5.101.219.218  2018-01-04 09:34:08
rekolka Купить JWH Ð—Ð°Ð¾Ð·Ñ‘Ñ€Ð½Ñ ‹Ð¹ Купить Гречка КнягиниР½Ð¾ Чем амфетамР¸Ð½ Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð°ÐµÑ ‚ся от Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амина Пыжи и прокладРºÐ¸ Методон в КарачаеР²ÑÐºÐµ Спайс в МалгобеРºÐµ Бошки в МещовскРµ Купить закладкР¸ кокаин в Карталы Купить СК Крист Белые Калач Ð˜Ð·Ð±Ð°Ð²Ð¸Ñ‚Ñ ŒÑÑ мефедроР½Ð° ОсновныРµ Ð¿Ñ€Ð¸Ð½Ñ†Ð¸Ð¿Ñ ‹ ScrOG выращивР°Ð½Ð¸Ñ под маломощР½Ñ‹Ð¼ освещенР¸Ðµ Купить БеленькР¸Ð¹ Орлов Срок годностР¸ гашиша Купить lsd в БелоярсРºÐ¸Ð¹ Купить Гаш МурмансРº Купить СК Крист Белые ЕнисейсРº Как сбить амфетамР¸Ð½ Как открыть русдосуР³ ком 4 фа Купить Витамин Унеча Купить закладкР¸ шишки ак47 в КодинскРµ Спайс в Павлово ТрамалгР¸Ð½ Купить белый порошок НазаровР¾ Купить Греча Ð¡ÐµÐ²ÐµÑ€Ð¾ÑƒÑ €Ð°Ð»ÑŒÑÐº ЗакладкР¸ марки в РыбинскРµ Фен отопитеР»ÑŒ в ВоронежРµ Купить Гари Гарисон СковороР´Ð¸Ð½Ð¾ ЗакладкР¸ в Лянторе КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Старой Руссе ПолученР¸Ðµ анетола Купить Кокс ЛабытнаР½Ð³Ð¸ ÐŸÐ¾Ð¿Ð¾Ð»Ð½Ð¸Ñ ‚ÑŒ баланс Купить закладкР¸ MDMA в Сасове Купить Тёмный НоводвиР½ÑÐº МефедроР½ доза внутривРµÐ½Ð½Ð¾ Фото бошки конопли
IP:95.181.218.249  2018-05-14 10:10:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.