Хүмүүс: Намуунаа | |
Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь байнга анхаарлын төвд байдаг олны олны танил хүмүүсийн тэргүүн эгнээнд “жагсдаг” Киви хамтлагийн дуучин Ц.Намуунаа зуны зугаатай өдрүүдийг шинэхэн найз залуунгийнхаа хамтаар өнгөрүүлж байгаа гэнэ.
Дуучин Намуунаагийн хувьд дуучин Д.Болдын дүү, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин гээд дурьдаад байвал нэлээд олон залуутай нэр холбогдож байсан ч энэ удаагийн найз залуугаар Ази хэмээх реппэр тодроод байгаа аж.
“Vanquish” хамтлагийн ууган гишүүн болох Ази буюу Ц.Аранзал 2001 онд хамтлагаа байгуулсаны дараахан гадаад руу эрдмийн мөр хөөхөөр явсан гэдэг.
Тэрбээр 2005 онд эргэж ирснээр тэдний уран бүтээл эрчимтэй үргэлжилж, “Эксел” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ олон залуусыг байлдан дагуулж байсан билээ.
Сонирхуулахад Ц.Намуунаагийн хувьд үеинй бүсгүйчуудийнх нь дунд “моод” болсон баян хөгшин эрийг гэхээсээ илүүтэй үеийн залуусаа сонгодог гэж ярьцгаадаг юм билээ.