Хүмүүс: О.Долгор | |
“Үл таних эмэгтэй” уран сайхны киногоороо олны танил болсон залуу жүжигчин О.Долгор, хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй байгаа билээ. Гэсэн ч тэрбээр хүүхэд асрагч хийж гэртээ удаан суухыг хүсээгүй бололтой ажилдаа эргэн оржээ. Одоогоор “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаа, реппер Жи нартай цуг “Милл” кино студийн бүтээж буй инээдмийн кинонд тоглож байгаа аж.
Тэрбээр нярайлаад удаагүй байгаа ч өөрийн биеийн галбираа алдаагүй, жингээ тун сайн барьсан гэнэ. Жирэмсэн болсныхоо дараа 13-14 кг нэмсэн жүжигчин О.Долгор төрснөөсөө хойш долоон кг-ыг хаяжээ. Харин түүний ийнхүү турж, хэвийн байдалдаа эргэн орсон нууц нь зөвхөн ус уусных гэнэ. Учир нь түүний ээж эрүүл хооллолтыг эрхэмлэдэг учир охиндоо усыг бага багаар маш сайн уух хэрэгтэй хэмээн захидаг аж.