Санхүүч бүсгүй аварга Н.Түвшинбаярын “Кимоно”-г 4,6 сая төгрөгөөр үнэ хаялцан авчээ

2013/07/26
Share |
Санхүүч бүсгүй аварга Н.Түвшинбаярын “Кимоно”-г 4,6 сая төгрөгөөр үнэ хаялцан авчээ

Хорт хавдраар өвдсөн дөрөвхөн настай бяцхан охин Б.Тананд тусалж сэтгэлийн дэм өгч, эмчилгээний зардалд нь хандив өргөхөөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар олимпийн наадам болон дэлхийн аваргад өмсч барилдсан “Кимоно”-гоо дуудлага худалдаанд оруулж Б.Танан охинд туслахаар болсон билээ. Тэдний сайн үйлсийн төлөө явуулж буй үйл ажиллагааг олон хүмүүс ам сайшаан дэмжиж байсан юм. Хоёр аваргын  “кимоно”-г лав 10 сая хол давах байх гэсэн зарим хүмүүсийн хүлээлт уржигдраас эхлэн тасарч эцсийн үр дүнг л харахыг хүсч байв. Тэгвэл Олимпийн аварга Н.Түвшинбаярын цагаан өнгөтэй кимоно нэг сая төгрөгнөөс эхлэн дуудагдаж, 4,6 саяд хүрсэн бол Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатарын кимоно 2,8 саяд хүрсэн байна.

 

Олимпийн аварга Н.Түвшинбаярын "киминог" 4,5 сая төгрөгөөр худалдан авсан хүн бол санхүүч мэргэжилтэй бүсгүй үнэ цохиж 4,6 сая төгрөгт хүргэж ийнхүү худалдан авчээ.

 

Ямартай ч сайн үйлсийн төлөө гараа сунгасан хоёр аваргын маань хүсэл бага боловч биелж хорт хавдраар өвдсөн бяцхан охинд сэтгэлийн дэм , итгэл найдвар бэлэглэлээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай. 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.