Мотивын Жижгээ ”Казаки” хамтлагийг шинэ клубынхаа нээлтэд урьжээ

2013/07/26
Share |
Хүмүүс:
Мотивын Жижгээ ”Казаки” хамтлагийг шинэ клубынхаа нээлтэд урьжээ

Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр шоу бизнесийн талд дээр хэнээс ч дутахгүй арвин туршлагатай нэгэн. Тэрбээр өмнө нь хамтлагийнхаа гишүүдтэй хамтарч “Сэнгүр” шар айрагны асрыг ажиллуулж байсан юм.

Тэгвэл одоо шинэ бизнест хүч үзэн “Масс клуб”-ыг нээж байгаа бөгөөд дэлхийд ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн цоо шинэ хөгжим, техник болох Pioneer Limited Edition-аар тоноглогдсон төхөөрөмжийг оруулж иржээ.

Тус төхөөрөмж нь Хонг-Конг, Сингапур, Малайз зэрэг орны шилдэг bar, club-нд ашигладаг тул "Шинэ Масс" шөнийн цэнгээний газар А зэрэглэлтэй клубын түвшинтэй эн зэрэгцэх нь дамжиггүй.

Тус клубын ерөнхий захирал Жижгээ клубынхаа шинэчлэл зэрэгт бүх хүчээ дайчлан нэг тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.  

Түүнчлэн клубын нээлтэнд Мотив, Татар, Хар сарнай зэрэг хамтлаг дуучид хүрэлцэн ирэхээс гадна мөн нэгэн гэнэтийн бэлэг барих гэнэ. Өөрөөр хэлбэл, Украйны алдарт хамтлаг "Казаки" хамтлаг урилгаар ирж ая дуугаа өргөх аж. Шоуны ертөнцөд хувьсал хийх шинэ "Масс" наймдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийх гэнэ шүү. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.