Хүмүүс: Нацаг Багабанди | |
Экс ерөнхийлөгч Н.Багабандийн эхнэр А.Оюунбилэг элэг шилжүүлэн суулгах мэс засал Солонгос улсад хийлгэсэн байна. Энэ хүнд мэс заслыг хийлгэхэд экс Ерөнхийлөгч хажууд нь байж сахисан гэнэ. Эхнэрт нь хийсэн хагалгаа амжилттай болж одоо эх орондоо ирээд байгаа юм байна. Тэр ч байтугай экс Ерөнхийлөгч эхнэртэйгээ Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлт үзэхээр явж байсан нь олны анхаарлыг эрхгүй татаж байсан юм.