Хятадууд Баян-Өлгийн иргэдийг барьцааллаа

2013/07/29
Share |
Хүмүүс:
Хятадууд Баян-Өлгийн иргэдийг барьцааллаа

-БНХАУ-ын Элчин сайд иргэдээ хамгаалахаар орон нутагт очжээ-

Баян-Өлгий аймгийн Толбо суманд хятад ажилчид орон нутгийн иргэдийг барьцаалсан хэрэг баасангаас бямба гаригт шилжих шөнө гарчээ. Орон нутгийн эх сурвалж “Баян-Өлгий-Ховд чиглэлийн хатуу хучилттай автозамын барилгын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын 60 орчим иргэн Толбо нуурын ойролцоо гэр бүлээрээ явж байсан казаx иргэдийг барьцаалсан.

Нуурын орчимд энэ сарын 26-27-нд шилжих шөнийн 00.00 цагийн үед гэр бүлийн дөрвөн хүний сууж явсан “Ланд круйзер-80” маркийн автомашиныг  хятад ажилчид хүнд даацын машинаараа мөргөсөн юм билээ. 

Хятадуудын буруу байсан учраас хохирогчтойгоо тохиролцоод салсан боловч хятад ажилчид бөөнөөрөө ирж  тус гэр бүлийг барьцаалсан байна. Энэ тухай мэдээлэл аймгийн Цагдаагийн газарт 27-ны 02.00 цагийн үед ирснээр цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн ЗДТГ, Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын салбарынхан хамтран хэргийн газарт очиж, ярилцаж тохиролцсоноор орон нутгийн иргэдийг 15.00 цагийн үед барьцаанаас чөлөөлүүлсэн. Толбо сумын харьяат иргэд гэмтэж, бэртээгүй. Тэд харих гэж явахдаа хятадуудад  барьцаалагдсан байна лээ” гэв. 

Орон нутгийн хууль хяналтын байгууллагын өөр нэг эх сурвалж “Ийм хэрэг гарсан нь үнэн. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шалгалт үргэлжилж байна. Хятадуудын буруугаас болж осол гарсан юм шиг байна лээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд нь Баян-Өлгий аймагт ирчихээд байна” гэж мэдээллээ.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Югорск купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш Москва Орехово-
IP:188.68.3.140  2018-07-16 09:06:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.