Дуучин Минжинсор ихэр охидоороо гоён аз жаргалтай явна

2013/07/29
Share |
Хүмүүс: Минжинсор | 
Дуучин Минжинсор ихэр охидоороо гоён аз жаргалтай явна

1996 онд Монголд хамгийн анхны охидын дөрвөл болох Спайк хамтлаг байгуулагдаж тэр үеийн охид хөвгүүдийг доргиож байлаа. Хамтлаг удтал хугацаанд уран бүтээл туурвиж байгаад салсан ч гэсэн гишүүдийн бие даасан уран бүтээлүүд сонсогчдыг байлдан дагуулж байсан юм. Тэд дундаас хэн бүхнийг одоо хүртэл санагалзуулсаар байдаг нь дуучин Минжинсор.

 

Минжинсор 5 жилийн өмнө АНУ-ыг зорин, Грек залуутай гэрлэжээ. Хосууд хоёр хөөрхөн ихэр охинтой болж байсан баярт мэдээгээ хуваалцаж байсан ч, тэрбээр жилийн өмнө өөрийн фэйсбүүк хуудсандаа "Сонин сэтгүүлүүдээс ярилцлага авах хүсэлт ирдэг ч би одоохондоо яараагүй байна. Нэг зүйл залруулахад нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс нөхөргүй. Баярлалаа. Ойлгосонд" хэмээн бичжээ.

 

Харин өнөөдөр Минжээгийн ихэр охид хичнээн хөөрхөн, том болсоныг түүний хувийн фейсбүүк хуудаснаас харж болно. Ээжийгээ усны дусал мэт хуулсан ихэр охидоороо гоён аз жаргалтай яваа дуучин бүсгүйдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.