Дуучин Т.Бичүү эхнэр, хүүхдээ нууцалдаг

2013/07/29
Share |
Хүмүүс: С Бичүү | 
Дуучин Т.Бичүү эхнэр, хүүхдээ нууцалдаг

Хэнтий аймгаар овоглож явдаг уран бүтээлчдийн нэг бол Л.Балхжавын нэрэмжит анхдугаар уралдааны 13 хамтлаг дуучдын нэг Т.Бичүү юм. Тэрбээр “Будаггүй уруулын амт”, “Өвөл, хайр”, “Би чамд”, “Ахиж би дурламааргүй байна” гээд өвөрмөц олон сайхан дуугаараа өөрийн гэсэн уран бүтээлийн орон зайг хэдийнэ бий болгосон нэгэн.
Харин түүний ойр дотныхон хийгээд эхнэрийнх нь найзууд түүний арга барилыг ойлгохгүй найман жил болж байгаа гэнэ. Тэртээ 2002 оноос хойш ханилсан эхнэр Сараа, хөөрхөн хүүхдүүдийнхээ тухай дуучин Т.Бичүү үргэлж нууцалж явдаг бөгөөд хэвлэлийнхэн хайр дурлалын талаар асуухад хээв нэг “ганц бие” хэмээн хариулдаг түүнд зарим нэгэн хүмүүс гомддог гэсэн.
Тэрээр үүнийгээ эхнэртээ болоод бусад өөрийнх нь амьдралыг мэддэг хүмүүст тайлбарлахдаа, уран бүтээлч хүний нэрд гарах нэг арга барил, тактик, яагаад гэвэл ганцаараа тэр дундаа хайрын дуу дуулдаг эрэгтэй уран бүтээлчдэд татагддаг охид бүсгүйчүүд ихэвчлэн үнэнч фэн байдаг бөгөөд ганц бие гэвэл шоу бизнесийн ертөнцөд мөн төдий чинээ олон эмэгтэй фэнтэй байх боломжтой, энэ нь цаашлаад ашиг орлого, тэр ч бүү хэл цомгийн борлуулалтад хүртэл нөлөөлнө” хэмээн эвтэйхэн аргалдаг гэнэ.
Тэрбээр эхнэр Сараадаа хязгааргүй хайртай бөгөөд баруун гарынхаа шуун дээр “САРАА” гэсэн үгийг томоос том, тодоос тод шивүүлсэн байдгийг нь харсан хүмүүс сонирхон асуудаг аж. Харин дуучин залуу телевиз, хэвлэлийн ярилцлагад ихэвчлэн энэхүү шивээсээ нуусан хувцас өмсч очдог бөгөөд эхнэр, хүүхдийнхээ талаар ам нээдэггүй хэвээр байдагт нь зарим нэгэн хүн их л гайхдаг гэнэ лээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.