Хүмүүс: |
“Мотив” хамтлагийн дуучин Анхаа хамтлагаасаа хамгийн спортлог нь бөгөөд дунд сургуульд байхаасаа л урлаг спортыг хослуулан хичээллэдэг байжээ. Нэг өдөр нь дуулж бүжиглэж, дараа өдөр нь нь спортын зааланд бэлтгэл хийх гэх мэтээр тун чармайлттай хичээллэдэг сурагч байсан аж.
Тэрбээр усан спортоор нэлээд хэдэн жил хичээллэж байгаа бөгөөд энэ чиглэлээрээр ч багагүй амжилт гаргажээ. Тухайлбал, одоогоос дөрвөн жилийн өмнө сонирхогчдын усанд сэлэлтийн улсын аварга болж явсан удаатай гэнэ.
Уран бүтээл хийгээд энэ их ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав зарцуулна гэдэг уран бүтээлч хүний хувьд маш өндөр хариуцлага юм. Тэгвэл саяхан дуучин залуугийн үзэсгэлэнт эхнэр амаржиж бяцхан хүүтэй болжээ. Тэрбээр дуучин залуу хоёр дахь үрээ ийн өлгийдөн авч охин, хүүтэй болж гэр бүлийн гишүүн нэгээр нэмэгдсэн энэ баярт мэдээг өөрийн твиттер хуудсаар дамжуулан бичжээ. Ингээд үрийн заяа үнэрлэсэн дуучин Анхбаяртаа баяр хүргэе.