Хүмүүс: Ж Алтанцэцэг | |
Поп дива МУГЖ Ж.Алтанцэцэгийн төрсөн өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1973 оны 7 сарын 30- ны энэ өдөр мэндэлжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн жил төрсөн өдрөө Говь-Алтай аймагт тэмдэглэсэн бол энэ удаагийнх ч мөн хөдөө таарчээ. Учир нь Увс аймгийн 80 жилийн ойд оролцож яваа сурагтай. Хоёр жил дараалан төрсөн өдөр нь хөдөө таарсан дуучин бүсгүй маань маргааш орой хотод ирж дуучин Б.Сарантуяа, С.Наран гээд рок попынхон, найзуудтайгаа төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. Дуучин бүсгүй маань урлагт 20-иод жил зүтгэж яваа чадварлаг уран бүтээлч билээ. Авъяаслаг, хөдөлмөрч, уран бүтээлч дуучин бүсгүйдээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.