Н.Энхбаярт уучлал үзүүлэв

2013/08/01
Share |
Хүмүүс:
Н.Энхбаярт уучлал үзүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна.

Уг зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.