Хүмүүс: Батшугар | Намбар Энхбаяр | |
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна.Уг зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” хэмээсэн. Тэгвэл энэ өдөртэй зэрэгцэн түүний хүү Э.Батшугар мэндлээд 3 хонож буй бяцхан охиныхоо зургийг ил гаргалаа. Экс ерөнхийлөгч маань суллагдаж, ачаа үнэрлэхээр боллоо.