Хүмүүс: |
аяхан болж өнгөрсөн АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр ойрын 5 жилд 400 сая хятад иргэнээ гадагш нь гаргана гэдгээ мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв.
Гэтэл бас уг уулзалтын үеэр Монгол Улсыг таван жилийн дараа өөрийнх нь муж болсныг зарлана гэдгээ Хятадын тал мэдэгдсэн тухай яриа ойрмогхоноос гарах боллоо.
Хэрэв үнэхээр тийм зүйл яригдсан бол энэ нь тун ноцтой асуудал. Эзлэн авах тухай биш зарлах тухай ярьсан гэхээр Монгол Улсын тусгаар тогтнол аль хэзээний байхгүй болчихоод, зөвхөн зарлах аятай нөхцөл нь 5 жилийн дотор бүрэн бүрдэх нь ээ дээ.
Том гүрнүүдийн удирдагчид манайхантай адил амандаа орсноо сэтгэлийн хөөрлөөр дэмий ярьж, худал амлахгүй.
Тусгаар тогтносон Монгол Улсыг тийм амархан зарлаад өөртөө нэгтгээд авчих ямар боломж бүрдчихээд байгаа хэрэг вэ?!
Олон сая Хятад иргэнийг хааш нь гаргах гэсэн юм бол?
БНХАУ-ын Төрийн тэргүүн яагаад энэ санаа зорилгоо АНУ-ын Ерөнхийлөгчид хэлэх болов? Тэд юу наймаалцаж, юу гэж тохиролцсон юм бол?
Ийм асуултууд өөрийн эрхгүй гарч ирээд болдоггүй.
Эргэцүүлээд үзвэл манайд 1990 оноос хойш хэрэгжиж ирсэн бодлого, үйл ажиллагаа Монголыг Хятадын муж болгон зарлах бэлтгэл ажлыг хангахад чиглэж ирсэн мэт.
Үүнийг бодит нөхцөл байдалтай холбоод харъя л даа.
Монголыг “Хятадын Монгол” болгохыг ганц...
Монголын төр засгийн эрхийг барьж буй АН-ын удирдах бүлгийн нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн харьд өөрийн хувийн компаниа бүртгүүлэхдээ “Хятадын монгол” гэж бүртгүүлсэн тухай шуугиан нийгэмд дэгдээд удаагүй байна. Төрийн түшээ, эрх баригч улс төрийн намын нөлөө бүхий этгээд “Хятадын Монгол” гэж бүртгүүлж байгааг олон улсын хэмжээнд хувь хүний үзэл бодлын хэрэг гэж ойлгох болов уу?!
Энэ үйл ажиллагааг зарим нь олон ургальч үзлийн нэг илрэл буюу хувь хүний хүсэл сонирхлын асуудал, эсвэл хөнгөмсөг гоомой зангийнх нь илэрхийлэл төдийд авч үзэж тайлбарлаж болох юм. Гэхдээ хувь хүний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэн үзэхдээ бид тэр хүнийг БНХАУ-ын иргэн болохыг хүнлээн зөвшөөрч болох боловч Монгол улсыг улс үндэстнийх нь хувьд устгах, тусгаар тогтнолыг үгүй хийх бодлогыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй билээ.
Гэтэл энэ нь ганц хувь хүний үзэл бодол, хөмсөг байдлын алдаа биш Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг зохион байгуулалттайгаар, бодлоготойгоор хийж байгаа ажил болж таарлаа.
Үүнийг Монголын төрийн өмчит МИАТ компанийн тийзэн дээр англиар “Хятадын монгол” гэж бичигдсэн байсан талаархи баримт илчилж байна.
Төрийн өмчит, тэр тусмаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компаниар ингэж сурталчилгаа хийлгэж байгаа нь Монгол Улс сайн дураараа БНХАУ-д нэгдэх хүсэл сонирхолтой юм байна гэсэн сурталчилгааг “Ардын дипломатын арга” гэгчээр дэлхийн олон нийтэд таниулж байгаа хорт бодлого юм. Дэлхийн олон нийт ч энэхүү сурталчилгааг тэгж л хүлээж авах нь ойлгомжтой.
Монгол Улсын эрх ашиг, тусгаар тогтнолын эсрэг явуулж буй энэ бодлого, үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх эзэд ч тодорхой юм. Энэ бол эрх баригч бүлэглэл, бүр тодруулвал “эх орноосоо урвагч”, гадныхны гар хөл болсон этгээдүүд болох МАНАН бүлэглэлийн үйл ажиллагаа юм.
Энэхүү бодлогоос гарах үр дүн тодорхой бөгөөд БНХАУ манай улсыг өөрийн мужаа болгон зарладаг юм аа гэхэд энэ нь тэдний түрэмгий бодлого биш харин Монголчуудын хүсэл сонирхол болж ойлгогдох нь ээ.
Гэвч Монголыг Хятадын муж болгох бэлтгэл ажил зөвхөн энэ төдий биш ээ.
Гамингийн сүнсэнд ээрэгдсэн Монголын түүх соёл
Монголын соёлын өвүүд БНХАУ-ын нэрээр ЮНЕСКО-д бүртгэгдсээр байгаа гэх зэрэг өмнөд хөршийн бодлогын чанартай олон ажлыг бид харсаар л суугаа. Монгол Улсыг газрын зураг дээрээ ... үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу