Топ модель Одгэрэлийн нялх амраг, хайртынхаа хэрэгцээг дийлэлгүй салжээ

2013/08/12
Share |
Хүмүүс:
Топ модель Одгэрэлийн нялх амраг, хайртынхаа хэрэгцээг дийлэлгүй салжээ

“Шилмэл загвар” агентлагаас загварын ертөнцөд хөл тавьсан “Мөнхийн залуу” залуу хатагтай Э.Одгэрэлийн хувийн амьдралд өөрчлөлт орсон гэдэг мэдээлэл багагүй дуулиан тарьж, олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн жил хотын төвд сүндэрлэн боссон “Blue sky” цамхагт  гэр орноо тохижуулж, Монголын тэргүүн баячуудтай хөрш амьдрах болсон топ модель бүсгүй сүүлийн үед өөрөөсөө хорин насаар дүү, охинтойгоо нас чацуу загвар өмсөгч залуутай амрагийн холбоотой болсон гэдэг мэдээлэл цацагдаад байна. Монголын хамгийн үнэтэй топ моделийн шинэхэн амрагаар тодроод байгаа загвар өмсөгч Д.Ирмүүний хувьд тийм ч олон тэмцээн уралдаанд оролцож, бас элдэв хүүхнүүдтэй нэр холбогдож байгаагүй нэгэн гэнэ. Олны анхааралд тэр бүр өртөөд байдаггүй даруухан энэ залууг өөрөөсөө олон эгч топ модель Одгэрэлтэй ойр дотно харьцаатай болсонд найзууд нь тун их дэмжиж байгаа сурагтай. Топ Одгэрэлийн хувьд арван жил ханилсан сэтгэл зүйч нөхрөөсөө салснаас хойш олон жил ганцаараа яваа бөгөөд тэрбээр хэнтэй ч хамтын амьдрал зохиож байсангүй. Хэдийгээр түүнийг олон, баян эрчүүдтэй нэр холбон элдвээр бичдэг ч айлын эхнэр болох гэж яарсангүй, 45 насны босго алхаад байгаа юм. Гэвч загварын ертөнцийнхөн тэдний энэ харилцааг урт удаан үргэлжилж чадахгүй хэмээн мөрийцөж байгаа сурагтай. Тэгвэл тэдний мөрий 2 тийш хуваагдаж ,тэд салсан бололтой. Учир нь хэрэглээ өндөртэй амрагийнхаа ,хэрэгцээг нялх амраг нь хангаж чадаагүй бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.